Б.Энхбаяр: Гадны захирлын гал тогооны өрөөнд баялагаа зарсан Ерөнхий сайд өнөөдөр ард түмнээсээ зугатаж яваа шүү

2023-11-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас хэрэгжүүлсэн авлигатай тэмцэх  "Шүүр"  ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:- Авлигатай тэмцсэн тайлан харж байна.  Үүнээс харахад чин үнэнээр авлигатай тэмцээд байна уу үгүй юу гэсэн эргэлзээ төрж байна. Төр том байх, төсөв том байхаар дагаад л авлигын асуудал нэмэгдэнэ.  Энэ бол батлах шаардлагагүй үнэн.  Гэтэл яагаад төр чинь томроод төсөв чинь тэлээд байгаа  юм.  Авлигатай тэмцэхэд хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн арга бий.  Төр нь нээлттэй ил тод байх ёстой.  Гэтэл өнгөрсөн хугацаанд Төрийн өмчит ямар аж ахуй нэгж нээлттэй болов. Хэдэн АЗЗА-г хувьчилсан байх.  Төрийн банкны 10 хувийг хувьчилсан байх.  Бусад компаниудын юу нь нээлттэй болсон юм.  Жил дамнаад бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулж байна.  Энэ бүхэн авлигын үндэс биз дээ.  Энэ бүхэн өөрчлөгдөөгүй байхад яаж авлига буурах юм.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:-  О.Цогтгэрэл гишүүний хөндөж байгаа ялангуяа чөлөөт эдийн засгийг дэмжих, төр хэт данхайж байгаа, Төрийн өмчит компаниудаар дамжиж эдийн засгийг агшааж байгаа асуудалд би улстөрч хүний хувьд 2016 оноос дэд сайд болсноороо хойш ярьж тодорхой шийдэл санал гаргаж явсан.  Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг бид зайлшгүй шинэчлэн батлах шаардлагатай байна.  Хаана төрийн өмч байна тэнд хулгай тасрахгүй байна.  Төрийн өмчит нэг ч компанийг дахин шинээр байгуулахгүй гэсэн тогтоолын төслийг Д.Цогтбаатар гишүүн санаачлан өргөн барьсан.  УИХ дэмжсэн.  Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн би дэд сайд байхдаа ажлын хэсгийг нь ахалж боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Одоо парламент хэлэлцэн батлах учиртай.  Энэ хуулиар төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой бүхий л асуудлаар шийдвэр гаргалтыг нэн тодорхой болгоно. Хариуцлагыг ч мөн тодорхой болгоно.  Эрдэнэтийн 49 хувиас эхлээд Ард түмний төлөөллийн дээд байгууллагаар оруулалгүйгээр хэдэн их наяд төгрөгийн ордыг нь үйлдвэртэй нь авч байсан асуудал.  Дубайн гэрээнээс эхлээд байгалийн баялагийг ард түмэнд хүртээх үзэл санааг нэг Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа танхимд ч танилцуулалгүйгээр гадаад улсын компанийн захирлын гал тогооны өрөөнд шийдвэрлээд өнөөдөр ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй зугатаад явж байгаа асуудал.  Тэр Ерөнхий сайдыг өнөөдөр ард түмэн нь хууль хяналтын байгууллага нь авчирах гээд өчигдөр манай яам АНУ-ын Авлигатай тэмцэх байгууллагын албаны хүмүүстэй уулзалт хийгээд явж байгаа асуудал.  Энэ бүх асуудлын суурь нь төрийн өмч хаана байна тэнд ард түмний нээлттэй хяналтыг явуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхгүйгээр амжилт олохгүй. Энэ шинэтгэлийг бид хамтдаа энэ намрын чуулганы хугацаанд хийх ёстой.  Мөн тун удахгүй О.Цогтгэрэл гишүүн бид хоёр нүүрсний сонсголыг хамтдаа хийж,  хулгайч нарыг ил болгоно"  гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn  

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 23 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

5 цаг 14 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 27 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 33 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 37 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 24 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 24 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

23 цаг 13 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин