Г.Занданшатар: Шаардлагатай бол ХЭҮК-ын даргыг өөрчилнө

2023-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Г.Занданшатар дарга "Ард иргэд болон хүний эрхийн байгууллагуудаас ирсэн саналыг танилцуулъя. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хийсэн. Гэвч хүний эрх зөрчигдөх явдал гарсаар байна. Монгол Улс хүний эрх чөлөөний индексээр 165 орноос 51-т эрэмбэлэгдэж байна. УИХ 2000 онд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг анх баталсан. Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсан цагаас хойш 22 илтгэлийг УИХ-д ирүүлсэн.

2020 онд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт сайнгүй байна. УИХ өөрийнхөө бүрэн эрхээс татгалзаж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг сонгон шалгаруулж, олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэн томилдог болсон. Гишүүдийн тоог ч нэмэгдүүлсэн. Энэ бүхний гол зорилго нь хаана хүний эрхийн зөрчил байна түүнийг илрүүлж дуу хоолой болж ажилладаг байгууллагыг төлөвшүүлэх. Сүүлийн үед хүний эрх, хүүхдийн эрх зөрчигдөх асуудал их гарах боллоо.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчлэлийн нэг зорилго нь комиссын гишүүний зөвлөмж, шаардлага заавал биелдэг байх явдал. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог болсон. Хүний эрхийн комиссын дарга хуулийн энэ зохицуулалтыг хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн гомдол ирж байгаа.

Хүний эрхийн үндэсний комисс жилд нэг л илтгэл ирүүлдэг байгууллага баймааргүй байна. Дүгнэлтэд нь үндэслээд УИХ тогтоол баталдаг ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Тиймээс Хүний эрхийн үндэсний комиссын энэ байдлыг Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо энэ долоо авч хэлэлцэх шаардлагатай байна. Шаардлагатай бол Хүний эрхийн үндэсний комиссын даргыг өөрчлөх хэрэгтэй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 15 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

5 цаг 6 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 19 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 25 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 29 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 16 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 16 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

23 цаг 5 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин