Хүний эрхийн түгээмэл тунхаглал: “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”

2023-11-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

НҮБ-аас хүн нэг бүрийн эрхийг Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх 30 зүйл заалттай цомхон юм шиг хэр нь Үндсэн хуультай дүйцэхүйц учир агуулгатай баримт бичгээр баталгаажуулж өгөөд 75 жилийн ойтой золгож байна. Үндсэн болон заяагдмал эрхийг тодорхойлж өгсөн энэхүү тунхаглалыг Монгол Улс дагаж мөрдсөн үү, учир холбогдлыг хэрхэн харж ойлгож байна вэ гэдгийг ярих хангалттай хугацаа өнгөрчээ.  Тэгвэл өнөөдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл баримтлалыг Үндсэн хуулиас эхлээд хүний эрхийг баталгаaжуулсан эрх зүйн баримт бичиг бүртээ шигтгэж өгсөн гэж тунхагладаг ч хэрэгжилт хөрсөн дээрээ хэрхэн бууж байгааг “Зууны мэдээ” сонин цувралаар хүргэж байгаа билээ.  Энэ удаад Хүний эрхийн түгээмэл тунхаглалын Гуравдугаар зүйлд заасан “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэсэн заалт 75 жилийн хугацаанд хэр хэрэгжсэн бэ гэдэгт “Монголын Эмнэсти интернэшнл” байгууллагын зохицуулагч Г.Амарзаяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Э.Туулайхүү нарын байр суурийг хүргэж байна.

 

Монголын Эмнести Интернэшнлийн Кампанит ажлын зохицуулагч Г.Амарзаяа: Цаазаар авах ял гэмт хэргийг зогсоох үр нөлөөгүй болохыг судалгаа харуулдаг

 

-Амьд явах эрх нь хүний үндсэн эрхийн нэг бөгөөд бусад эрхээ эдлэх суурь нь болдог. Монгол Улс нь Үндсэн хуулиараа хүний амьд явах эрхийг баталгаажуулсан бөгөөд 2010 оноос цаазаар авах ялын гүйцэтгэлийг албан ёсоор түдгэлзүүлсэн. 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт 2 дугаар протоколыг соёрхон баталснаар энэ ялыг хуулиасаа халах үүрэг хүлээж, 2017 оноос хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуульдаа бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн.

Цаазаар авах ялын тухайд дэлхийн улс орнуудын байр суурь харилцан адилгүй байдаг ч энэ ялыг хэрэглэхгүй байхыг дийлэнх улс орон хуульчилсан. Анх 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдах үед ердөө 14 улс цаазаар авах ялыг халсан байсан бол өнөөдөр 144 улс энэ ялыг хуульдаа болон практикт хэрэглэхээ больсон.

Зарим тохиолдолд олон нийтийн зүгээс бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт цаазын ялыг сэргээхийг шаарддаг. Гэвч энэ төрлийн гэмт хэргийн 90 гаруй хувь нь хүүхдийн сайн мэддэг, ойр дотны эсвэл гэр бүлийн гишүүдийн зүгээс үйлдэгддэг учраас цаазаар авах ял хэрэглэснээр гэмт хэрэг илрэхгүй байх, нуун далдлах нь нэмэгддэг. Олон улсад хийсэн судалгаагаар цаазаар авах ял нь хорих ял шийтгэлээс илүүтэйгээр онц хүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэх нотолгоо олдоогүй. Харин энэ ялыг халсан улс орнуудын хувьд аажимдаа гэмт хэрэг буурч байгаа нь ажиглагдсан. Тухайлбал, Канад улсад цаазаар авах ялыг халснаас хойш 30 жилийн дараа гэмт хэргийн гаралт 40 орчим хувиар буурсан бол АНУ-ын 50 муж улсын 20 гаруй нь цаазаар авах ялыг халсан ч гэмт хэрэг өсөөгүй байдаг. Хүн амины болон бусад онц хүнд гэмт хэргийн гаралтад нийгмийн тэгш бус байдал, ядуурал, ажилгүйдэл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг болохыг дээрх судалгаа харуулсан. Иймд цаазаар авах ялыг сэргээх асуудлыг ярих биш гэмт хэргийн үндсэн шалтгаанд анхаарал хандуулж, асуудлыг шийдвэрлэх нь цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй алхам болно.

Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд эсэргүүцдэг бөгөөд хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон ял шийтгэл гэж үздэг. Цаазаар авах ялыг хэрэглэж байгаа улс орнуудын жишээнээс харахад энэ ялыг ялгаварлан гадуурхаж, эрүүдэн шүүж, шударга бусаар оногдуулсан тохиолдлууд их байдаг. Монгол Улсад ч мөн 1930-иад онд олон хүнийг хэлмэгдүүлэн цаазалсан гашуун түүх бий. Эмнестигээс 2005 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын шүүхээс алдаа гаргах магадлал 30 хувьтай гэж гарсан байдаг. Шүүхийн алдаатай шийдвэрээр цаазалсан тохиолдолд эргэж буцаах ямар ч боломжгүй.

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Э.Туулайхүү: Хүний эрхийг хангах асуудал амьд явах эрхийг хангахаас эхэлдэг

 

-Амьд явах эрх бол хүний бүх эрхийн суурь. Тиймээс амьд явах эрхийг ярихгүйгээр хүн бусад эрхээ эдлэх ямар ч боломжгүй байдаг. Амьд явах эрх хүн бүрт заяамал шинжтэй. Хүний бусад эрхийг хангах, хэрэгжүүлэх асуудал амьд явах эрхийг хангахаас эхэлж яригддаг. Нэг жишээ авахад, хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж хуульд заасан. Энэ нь бие даасан эрх байж болно. Мөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нь амьд явах эрхтэй салшгүй холбоотой. Нэг талаас орчны эрүүл байдал, нөгөө талаасаа аливаа эрсдэл, халдлага, гэмт хэргээс ангид байх, тухайлбал гадаа гудамжинд явж байхдаа бусдаас айхгүй байх, дээрээс нь юм унахгүй байх, машин ирээд мөргөхгүй байх гэх зэрэг маш энгийн ойлголтуудаас эхлэн өргөжсөөр маш том агуулгыг илэрхийлдэг.

Амьд явах эрх нь зөвхөн амьд явах төдийгөөр хязгаарлагдахгүй. Энэ нь хүн нэр төртэйгээр амьдрах агуулгыг өөртөө зайлшгүй багтаадаг. 1948 онд батлагдсан Хүний эрхийн Түгээмэл тунхаглалд хүний амьд явах эрхийг заахдаа хүн аливаа эрүү шүүлтээс ангид байх, хүний ёсноос гадуур нэр төр (human dignity)-ийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх тухай онцолсон. Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад хүн амьд явах эрхтэй, амьд явах эрхийг хуулиар хамгаалах шаардлагатай, хүний амь насыг дур мэдэн бусниулж болохгүй гэсэн гурван гол нөхцөлийг заасан. Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуульд ч тусгалаа олсон. Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид хүн төрөлхтний ирээдүй хойч болсон хүүхдийн амьд явах эрх бол түүний амьдрах, өсөх, хөгжих, нас биед хүрэх боломжийг өөртөө агуулсан байх ёстой гэж мөн тусгайлан дурдсан.

Хүн бүр амьд явах эрхтэй, энэ эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүх, хуулийн байгууллагад хандан сэргээлгэх эрх зүйн бүрэн боломжтой. Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенци, дотоодын бусад хууль, дүрэм журмаар амьд явах эрхийн эрх зүйн баталгааг хангасан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

10 цаг 22 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

10 цаг 22 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

10 цаг 22 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

10 цаг 22 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

10 цаг 22 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

10 цаг 22 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

10 цаг 22 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

10 цаг 22 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

10 цаг 22 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

10 цаг 22 мин