"Нэг Монгол”, МоАХ хоёрыг сөрөх хүч Лу.Гантөмөрт бий

2023-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

Нийслэлийн АН-ын дарга өнөөдөр тодорно. Лав л М.Тулгат, Т.Батцогт, Д.Бадарсан нар өрсөлдөнө. Ийм мэдээлэл бий. Тэд АН-д хүчтэй байгаа гурван фракцаас нэр дэвшиж буй юм. Эх сурвалжуудын мэдээллээр, Нийслэлийн АН-ын даргаар хэнийг  хэн дэмжиж байгаагаас АН дахь цаашдын үйл явдлууд хөврөх бололтой.

Тодруулбал, сүүлийн үед бие биеэ налж, элгэмсэх болсон “Нэг Монгол” болон МоАХ-ныхон “нэг сонголт” хийж магадгүй юм байна. Хэрэв тэгвэл АН дахь улс төр хурцдана. АН ч гэж дээ, намын одоогийн удирдлагуудад хүнд тусна. Тэдэн рүү “гал” чиглэнэ.  Гэхдээ Лу.Гантөмөр нар АН-ын даргаас амархан буучихгүй байх магадлал өндөртэй. Хэдийгээр “...Байн байн олон хоногоор алга болж, намын ажлыг хаядаг” гэж намынхандаа шүүмжлэгддэг ч тэргүүн дэд даргаас нь эхлээд АН-ын ажлыг төвөггүй, бат зохицуулдаг артай. Тэр утгаараа, Лу.Гантөмөр бол “Нэг Монгол”, МоАХ-ныхон нийлээд босоод ирэхэд сөрөөд зогсох хүчтэй гэсэн үг.

Гэхдээ тэд зүгээр байхгүй бололтой. Тэгэх бэлтгэлээ ч хангагдсан мэдээлэл байна. МоАХ-ны Онц их хурал зарлагджээ. 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд болох аж. Тэр хурлын “хэлэлцэх асуудал” бараг тодорхой болсон. Өмнө нь яригдсан. Одоо хэвээр байна. Юу гэвэл, тэд “...Баярцогтыг огцруул” гэсэн шаардлага өгнө. Хүлээж авахгүй бол “...Лу.Гантөмөрийг хамт огцруулна” гээд тэмцлийн хөдөлгөөн өрнүүлээд эхлэх тухай энд тэнд яригдах болов. Тэгээд ч тэдэнд Лу.Гантөмөрийн дараагийн дарга бэлэн бий. Нэг үгээр хэлбэл, “...Хэн нь хаана байна вэ” гэдгийг Нийслэлийн АН-ын даргын сонгууль харуулахаар болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 28 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 19 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 32 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

5 цаг 37 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

5 цаг 42 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 29 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 29 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 18 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин