С.Чинзориг: Юун нохой муур, та нар өвөг эцгийнхээ нэрийг мэдэхгүй дээ

2023-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар анх өргөн барьсан бол одоогийн төслийг санаачлагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ажиллаж байна. 

Хуулийн төслийн 10 дугаар зүйлд   нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журамд бичил чип суулгасан нохой, муурын асран хамгаалагчийн бүртгэл, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын бүртгэл, нохой, муурын асран хамгаалагчийн сургалт явуулах хуулийн этгээдийн бүртгэл, алдагдсан нохой, муурын бүртгэл зэрэг асуудлыг тусгах”  гэсэн агуулгатай 10.7 дахь хэсэг, “Баг, хорооны Засаг дарга, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна” гэсэн 10.8 дахь хэсэг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн төслийн 23 дугаар зүйлд “Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг нэн даруй зогсоож, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй нохой, муурыг иргэн, эсхүл энэ хуульд заасан зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд шилжүүлнэ” гэсэн 23.2 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.    

Мөн  нохой муурыг удмын сантай болгох асуудлаар хууль санаачлагчид зарчмын зөрүүтэй санал гаргав.  Энэ нь ургийн бичиг шиг хөтөлж явах агуулгатай баримт бичиг юм.  Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Чинзориг "Та нар өөрсдийн ургийн бичгээ сайн хөтөлдөг юм уу.  Зарим нь өвөг эцгээ ч мэдэхгүй байгаадаа " хэмээн хуралдааныг орхиж гарав. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 1 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 53 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 6 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 11 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 16 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 3 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 3 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 51 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин