Хиймэл оюун ухааныг E-Mongolia 4.0-д ашиглана

2023-11-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

 

Монгол Улсын Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, татварын уян хатан бодлого, бага хүүтэй зээл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломжийг өсгөх чиглэлд олон ажил хийж байна. Энэ хүрээнд "Хөдөөгийн сэргэлт-Хөгжлийн нүүдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг нь хөдөөгийн сэргэлт. Энэ хүрээнд аймаг, орон нутгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, хандлага, сэтгэлгээг өөрчлөх ажлууд хийсэн. Тухайлбал, Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд “Нээлттэй аймаг” арга хэмжээний төлөвлөгөө баталсан. Төлөвлөгөөгөөр орон нутагт аятай тухтай амьдрах боломжийг дээшлүүлэх, дэд бүтэц, хууль эрх зүй, татварын орчныг сайжруулах замаар бизнес эрхлэх аж ахуйн нэгжүүдийг нэмэгдүүлэх, тухайн орон нутгийн онцлогт тохирсон эдийн засгийн хөгжлийн тулгуур хүчин зүйлийг тодорхойлох чиглэлд аймгийн удирдлагууд ажиллаж байна. Орон нутагт эдийн засгийн эрх мэдэл олгох хүрээнд хөдөөд ажиллаж, амьдарч буй төрийн албан хаагчдын цалинг 80 хүртэл хувиар нэмэх боломж олгосон. Зарим аймаг өөрсдийн эдийн засгийн нөөц бололцоонд тулгуурлан орон нутгийн нэмэгдлийг 100 хувь олгосон. Энэ бол орон нутагт чадварлаг боловсон хүчин ажиллах үндэс юм” гэлээ.

Ирэх оны төсөвт хөдөөг сэргээх чиглэлд томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгож бууруулжээ. Орон нутагт үйл ажиллагаа явуулах ААН-үүдэд жилийн нэг хувийн хүүтэй 500 хүртэл сая төгрөгийн зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор болсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийлээ. Энэ үеэр “И-Монгол академи” академийн захирал Б.Мягмарнаран “Бид E-Mongolia-гаас гадна ХУР, ДАН, erp emongolia, lavlagaa.mn e-cabinet, docx.gov.mn, тоон гарын үсгийн систем, мэдэгдэл хүргэх систем, opendata.gov.mn зэрэг төрийн 29 системийг хариуцан хөгжүүлж байна. Хувийн хэвшилтэй өрсөлдөх биш хамтран ажиллах зарчим баримталдаг. Тухайлбал, ХУР системтэй холбогдож, мэдээлэл авч ашиглаж буй 462 байгууллагын 329 нь хувийн хэвшлийнх. Цаашид бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх үндэсний аян эхлүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын цахим ур чадварын үзүүлэлт 48.3 хувь байна. E-Mongolia 4.0 системийн хүрээнд төлбөрийн нэгдсэн шийдлийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.

Системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов. Мөн нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хэрэгтэй гэв. Монгол Улсын нэгдсэн вебтэй болох, төлбөрийн систем нэвтрүүлэх, хиймэл оюун ухааныг E-Mongolia 4.0-д ашиглах зэрэг санал дэвшүүллээ.

Харин ЦХХХ-ны сайд Н.Учрал “E-Mongolia 4.0” систем нь хиймэл оюун ухааныг ашиглан илүү боловсронгуй, хүртээмжтэй үйлчилгээг эрхэмлэж, үйлчилгээний тоог нэмэхээс гадна хэрэглээг хялбарчлахад голчлон анхаарсан. Цаашид төр систем хөгжүүлэхгүй, тооцоо судалгаа, стандарт, загварчлалаа гаргаж хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зарчим баримтална” гэв.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд төрийн байгууллага хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйгээр менежментээ зөв хийгээд явах нь чухал. Инженер технологийн ажилтнуудын ажиллах орчныг сайжруулах, цахим кабинет байгуулах санаачилгыг дэмжинэ гэлээ. Мөн Засгийн газар бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих аяныг өрнүүлэх, “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийг дэмжихээ гэдгээ илэрхийлэв. Ийнхүү уулзалтаас гарсан саналуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 228 (7213)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

12 цаг 43 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

12 цаг 43 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

12 цаг 43 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

12 цаг 43 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

12 цаг 43 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

12 цаг 43 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

12 цаг 43 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

12 цаг 43 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

12 цаг 43 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

12 цаг 43 мин