Авлигын том хэргүүдийг анхан шатны шүүх дээр сонгууль хүлээгээд "хэвтүүлчихэв" үү?!

2023-11-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

УЕПГ-аас өнгөрсөн долоо хоногт мэдээлж байна. “...Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32 302, мөрдөн байцаалтын 3603 хэрэгт хяналт тавьж, нийт 263 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ” гэв. Үүнд нь өдгөө УИХ-ын гишүүн, Байнгын хорооны даргаар ажиллаж буй болон өмнө нь ЕТГ-ын дарга байсан хоёр эрхмийг “...Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх хэрэгт, ШӨХТГ-ын дарга, НГЗБА-ны дарга, Нийслэлийн ШШГГ-ын дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан 11 хүнийг “...Бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан” хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Мөн УБТЗ-ийн Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуульд заасан Нийтийн албан тушаалтан хахууль авах, Хахууль өгөх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар нүүрсний, өөр бусад хэргүүд шүүхэд шилжсээр байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой”, С зөвшөөрөл, “Эрдэнэт”-ийн 49 гээд том хэргүүд шүүхийн бараа харж л байна. Харин шүүх маань эднийг шүүж дөнгөх үү. Энэ бол нэн хурцаар тавигдаж буй асуулт болоод байна. Учир нь АТГ, ЭЦА-наас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор яллах дүгнэлт үйлдээд шилжүүлсэн зарим дуулиант хэрэг анхан шатны шүүх дээр гацсаар байгаа юм.

Тухайлбал, энэ сарын эхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгүй баахан хойшлуулж байгаад ингэж шийдсэн. Ингэж шийдэхдээ нийгэмд хэд хэдэн ноцтой хардлага үүсгээд байна. Т.Бадамжунайгийн бие яг ямар байдалтай байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нууц байсаар шүүхийн ийм шийдвэр гарсан. Түүнийг “...Хоёрдугаар эмнэлэгт хэвтсэн” гэх асуудал нэлээд маапаантай дуулдаж байна. Мөн хэргийг нь яагаад “...Хаалттай” болгосон бэ. Нийтээс нуух “төрийн нууц” юу байсан бэ. Шүүгч нь хариулт өгөх учиртай. ШЕЗ ч энэ асуудал дээр анхаарал тавих хэрэгтэй. Нарийн ширийн нь мэдэгдвэл “но”-той зүйл илэрч, нэлээд зүйл ил тодорхой болж мэднэ. Ерөөсөө л Т.Бадамжунайгийн хэрэг лав УИХ-ын сонгуулиас өмнө дахин шүүхийн бараа харахаагүй болчихлоо. Жирийн иргэд ч ингэж яриад байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг, гишүүн асан Т.Аюурсайхан нарыг шүүх хурал бас хойшиллоо. Сараар хойшилж, ирэх сарын 13-нд болохоор тогтжээ. Уг нь Б.Ганхуяг “...Шүүх хурлаа хурдан түргэн хийлгэе. Үгээ хэлье. Нүүрсний сонсголд ч оръё. Үнэнийг ярья” гээд байгаа юм. Бие нь бас л базаахгүй байгаа тухай өмнөх хурал дээр хэлж байгаа нь хэвлэлүүдээр гарсан. Ингэхдээ, биеийн байдлаа Т.Бадамжунай шиг нуугаагүй. Хөл гар нь хүрэнтчихсэн зураг нийтлэгдээд л байсан. Гэхдээ шүүх хурал хойшилсон ч цагдан хорих арга хэмжээг хэвээр үлдээсэн байгаа юм. Энэ хэзээ нэг цагт хүний эрхийн асуудал болж, шүүх буруутаж мэдэх л юм. Гэхдээ энэ тусдаа яригдах асуудал л даа. Гол нь өнгөрсөн зун шүүхэд шилжүүлсэн энэ хэргийг өнөө хүртэл шүүхгүй байгаа нь анхаарал татаад байгаа юм.

Ер нь бол иймэрхүү том хэргүүд анхан шатны шүүх дээр шийдэгдэж чадахаа больчихсон. Ухаж ухаж гаргаж ирвэл ганц Хөгжлийн банкны хэрэг л шийдэгдсэн байна. Өөр алга. Энэ бол “...Анхан шатны шүүхэд авлигын хэрэг ахдаад байна” гэдгийг л нотлоод байгаа хэрэг юм. Бас авлигын том хэргүүд сонгууль хүлээгээд “хэвтчих” шиг боллоо. Энэ ч нөлөөлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 228 (7213)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

12 цаг 24 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

12 цаг 24 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

12 цаг 24 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

12 цаг 24 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

12 цаг 24 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

12 цаг 24 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

12 цаг 24 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

12 цаг 24 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

12 цаг 24 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

12 цаг 24 мин