Элчин сайд Шэнь Миньжуань: Визний мэдүүлгийг үе шаттайгаар хялбаршуулж байна

2023-11-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАНДИН

 

Манай улсын иргэд БНХАУ-д 30 хоногийн дотор визгүй зорчдог. Харин сараас илүү хугацаагаар тус улсад зорчих, суралцах, бизнес эрхлэх болон албан зорилгоор аялах бол виз мэдүүлдэг журамтай. Энэ журмын хүрээнд 2023 он гарснаас хойш 7000 дахь удаагийн визийг өнгөрсөн баасан гаригт монгол улсын иргэдэд ёслолын байдалтай гардуулан өгсөн юм. Мөн БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс хамгийн сүүлийн батламж бичгээ мөн хүсэлт гаргасан монгол иргэдэд гардууллаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ оны хоёрдугаар сараас эхлэн нэг цонхны үйлчилгээг сэргээж, өнөөдрийг хүртэл 7000 визний мэдүүлэг хүлээж авсан байна. Харин энэ жилийн эхний 10 сарын байдлаар давхардсан тоогоор манай улсын нэг сая гаруй иргэн өмнөд хөршид зорчсон нь цар тахлаас өмнөх үеийн хэвийн үзүүлэлтэд хүрчээ.

БНХАУ-ын ЭСЯ-аас виз болон консулын үйлчилгээг хялбаршуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч буй таатай мэдээ дуулгасан юм. Тухайлбал, өмнө нь Хятад, Монгол хоёр улсын иргэд өөрийн улсад үйлдэгдсэн баримт бичгийг нөгөө улсад ашиглахдаа орчуулгын товчоо, нотариат болон Гадаад харилцааны яамаар Апостиль гэрчилгээ хийлгэсний дараа дахин БНХАУ-ын ЭСЯ баталгаажуулж олон шат дамжлага дамждаг байжээ. Тэгвэл БНХАУ Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцид энэ сарын 8-нд нэгдэн орсон байна. Ингэснээр БНХАУ-ын ЭСЯ консулын баталгаажуулалтын үйл ажиллагааг албан ёсоор зогсоожээ. Тиймээс тус яамны хамгийн сүүлчийн буюу 2000 дахь албан баталгаажуулалтыг Монгол Улсын иргэдэд гардуулан өгсөн нь энэ. Цаашид Хятад, Монгол хоёр улсын баримт бичиг нь тухайн үйлдэгдсэн улсын Гадаад харилцааны яаманд Апостиль гэрчилгээ хийлгэсний дараа шууд нөгөө улсад ашиглах боломжтой болох юм. Ингэснээр хоёр улсын хоорондын баримт бичгийн эргэлтэд орох хугацаа, зардал багасаж, иргэдэд цаг хугацаа болон зардал хэмнэх давуу талтай. Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань "Манай яам энэ жил визний үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр олон арга хэмжээг авсан. Үүний эхнийх нь, нэн шаардлагатай иргэдэд ногоон гарц нээж өгсөн. Хоёрдугаарт, визний мэдүүлэг хүлээж авах хугацааг уртасгасан. Гуравдугаарт, онлайнаар визний цаг товлох системийг хэрэгжүүлсэн. Мөн өнгөрсөн сарын сүүлээс эхлэн виз мэдүүлгийн тоо багассантай холбогдуулан цаг товлох системийг цуцалсан. Ингэснээр иргэд заавал онлайнаар цаг авалгүй ЭСЯ-нд өглөө эртлэн ирж, тухайн өдөртөө визний цаг хүсэх боломжтой болж байгаа. Хятад улс виз болон хил дамнасан бичиг баримтыг хялбаршуулах цуврал арга хэмжээ авч байгаа нь хоёр орны иргэдийн харилцан зорчих болон бизнесийн харилцааны үр ашгийг нэмэгдүүлнэ. Манай Элчин сайдын яамнаас виз мэдүүлэхэд тав тухтай байдлыг хангаж, виз мэдүүлэх үйл явцыг хялбаршуулж, илүү чанартай консулын бичиг баримтын үйлчилгээг хүргэж байгаа нь хоёр орны харилцаа цаашид улам хөгжих, иргэдийн урсгал нэмэгдэхэд ахиц дэвшил авчирна гэж найдаж байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 226, 227 (7211, 7212)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 57 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 49 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 2 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 7 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 12 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 59 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 59 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 47 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин