Ш.Раднаасэд: Сангийн хөрөнгийг гадагшаа урсгана гэдэг буруу шийдэл

2023-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /11.10/ үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаатай холбогдуулан гишүүд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос  асуулт асууж хариулж авав.  Тусгай сангийн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчнийг оношлож, эмчилдэг болох зорилгоор сангийн санхүүжилтыг зарцуулдаг болох юм.  Мөн энэ төрлийн өвчнөөр өвчилж, гадаадад эмчлүүлэх тохиолдолд зардлын тодорхой хувийг тус сангийн хөрөнгөөс гаргуулах саналыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг гаргажээ. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:-  Гадаадад эмчлүүлэх бол 600-650 орчим сая төгрөг өгөх юм шиг байна. Бид бүх хүмүүсийн зовлонг шийдэж чадахгүй л дээ.  Яахав бага хэмжээгээр тус нэмэр болох байх.  Гэхдээ С.Чинзориг сайдаа энэ сангийн хөрөнгийг гадагш нь гаргах гэдэг тийм ч сайн хувилбар биш.   Цаашид ийм бодлогыг явуулах ёсгүй. Албан бус судалгаагаар бид жилд 300 орчим сая ам.долларыг БНСУ руу гаргаж байна.  Энд техник технологи, эмч нар нь байхад гадагшаа явж байна.  Манай зарим эмнэлэг сүүлдээ аялал жуулчлалын товчоо шиг ажилладаг болчихлоо.  Тэр улсын тийм эмнэлэг сайн гээд л явуулж байна.  Иргэд ийм үг сонсох гэж эмнэлэгт очдог болчихлоо.  Миний бодлоор нэг хүүхдийн асуудал биш нэлээд олон өвчтэй хүний асуудлыг шийдэхийн тулд гаднаас сайн туршлагатай эмч багийг нь урьж авчраад монголдоо эмчилдэг болмоор байна.  Тэр чиглэлд сангийн хөрөнгөө зарцуулах хэрэгтэй.  Энэ хэлбэрээр гадагшаа явсан болгонд мөнгийг нь өгөөд байвал манай эрүүл мэндийн тогтолцоо гажуудалд орно шүү.  Зайлшгүй ховор тохиолдлын талаар яриагүй шүү. 

Дараагийн нэг асуудал нь Эрүүл мэндийн даатгалын хөнгөлттэй эмийн жагсаалтыг яаж гаргаж байна.  Альбумин буюу уургийг 100 мянган төгрөгөөр аваад долоо хоногт хоёр удаа тариулахад тэр айлын амьдрал хүндрэлтэй болж байна.  Хавдрын өвчлөлтэй хүмүүс дээр түлхүү хэрэглэгдэж байна.  Энэ уургийг тэр жагсаалтад оруулах боломж байдаг юм уу?

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 23 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

5 цаг 14 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 27 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 33 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 37 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 24 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 24 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

23 цаг 13 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин