Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ажлын байранд тохируулга хийе

2023-11-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Монгол Улсад 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Түүний 90 мянга нь 16-64 насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс байдаг аж. Гэвч одоогийн байдлаар эдгээр иргэний 85 хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Учир нь нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхах, үнэлгээгүй хөдөлмөр эрхлүүлэх нь элбэг байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй гэх тодотгол дунд сонсголын бэрхшээлтэй иргэд багтдаг. Тэдний хувьд оюун санаа болон бие эрхтний бэрхшээлгүй. Зөвхөн харилцааны бэрхшээлтэй. Тиймээс өнгөрсөн лхагва гарагт “Асрахуйн эдийн засагт сонсголгүй эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо” сэдэвт анхдугаар чуулганыг зохион байгуулсан юм. Энэ үеэр тулгамдаж буй асуудал түүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг талаараа хэлэлцсэн юм.

Энэ талаар Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ж.Дуламсүрэн “Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр асрахуйн эдийн засгийн тухай судалж байна. Эмэгтэй хүн гэр бүл, үр хүүхдээ асрах халамжлах шаардлагатай байдаг. Тэгвэл сонсголгүй эмэгтэйчүүдийн хувьд ч мөн адил ихэнх хугацаагаа асрахуйн ажилд зарцуулдаг байна. Тиймээс өнөөдөр сонсголгүй иргэдийн асрахуйн эдийн засаг дахь үүрэг оролцоо, хувь нэмрийн талаар анх удаа хэлэлцэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүмүүс харахдаа хэн нэгнээр асруулах хэрэгцээтэй гэж хардаг. Гэвч асруулах хэрэгцээ нь өөр өөр байдаг. Сонсголгүй иргэдийн хувьд өдөр бүр хэн нэгнээс туслалцаа авах шаардлагагүй байдаг. Тэдэнд дохионы хэлмэрч байхад бүх зүйлийг хийж чаддаг. Гэвч хөдөлмөрийн зах зээл дээр эзэмшсэн мэргэжил боловсролыг нь үл харгалзан дээр хоолны газрын туслах, үйлчлэгч, цэвэрлэгч хийж байна. Үүнийгээ дагаад цалин бага байдаг. Тэгвэл цаашид бид нэгдэж өөрсдийнхөө өмнө тулгамдаж буй асуудлыг гаргаж ирж, дуу хоолойгоо олон нийтэд хүргэх зорилготой” гэв.

Манай улсад гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их цаг зарцуулдаг. Энэ ялгаа нь хүүхэд наснаас эхэлдэг. Тодруулбал, 12-15 насны охид асрахуйн ажилд өдөрт хоёр цаг 20 минут зарцуулдаг бол хөвгүүд нэг цаг 30 минутыг зарцуулдаг байна.

Асрахуйн эдийн засагт зориулсан үндэсний хэмжээний хууль, эрх зүйн болон бодлогын зохицуулалтыг хийх хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны тохируулгыг хийх нь чухал гэдгийг хэлж байлаа. Энэ талаар Монфемнет үндэсний сүлжээний мэргэжилтэн Д.Должинсүрэн “Сонсголгүй иргэдийн ажлын байрны тохируулгын талаар бид судалсан. Ингэхэд хамгийн гол асуудал нь ажлын байр хүртээмжгүй байсан. Тодруулбал, тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохирсон тоног төхөөрөмж, ажлын байран дээрх тэгш оролцоо бага байсан. Тиймээс хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний эрхийн тухай хууль болон хөдөлмөр эрхлэлтийн талаарх зөвлөмжийг хүргүүлсэн. 25 хүртэлх ажилтантай байгууллага нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах ёстой. Гэвч аж ахуй нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаасаа илүү хөдөлмөр эрхлэлтийн санд нь дэмжлэг үзүүлэх нь их байдаг. Тэгвэл дэмжлэг үзүүлэхээс илүү заавал хүн ажиллуулахыг саналыг тавьж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байрны албан тушаалаа ахиулах боломж хомс байдаг” гэв.

Монгол Улс хуульдаа иргэн бүр боловсролыг үйлчилгээнд тэгш хамрагдах ёстой  гэсэн байдаг. Гэвч системийнхээ хувьд тэгш хангагдах боломжтой ч бодит байдал дээр хэрэгждэггүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүчин чармайлт гаргаж дээд боловсрол эзэмшсэн ч нийгмийн ялгаварлан гадуурхалтаас болж ажлаасаа гарч байсан тохиолдол ч байдаг аж.

Түүнийг Б.Долгор гэдэг. Тэрбээр сонсголын бэрхшээлтэй. Гэвч Б.Долгор 29 дүгээр тусгай дунд сургуулийг төгсөж, дараа нь Гурван-Эрдэнэ болон МУБИС-ыг математикийн багш мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Мэргэжлээрээ ажилласан боловч ялгаварлан гадуурхалтаас болж ажлаасаа гарчээ. Энэ тухайгаа “Их сургуулиа төгсөөд гурван жил болсны эцэст нийслэлийн нэг дунд сургуульд туслах багшаар ажилд орсон. Дохионы хэлмэрч байхгүй учир найман жил туслах багш хийсэн. Тодруулбал, үндсэн багш өвдөх болон чөлөөтэй үед түүний оронд ажилладаг байсан. Олон жил тууштай ажилласны эцэст үндсэн багш болсон. Гэвч эцэг эх болон хамт ажиллаж буй хүмүүсийн ялгаварлан гадуурхалтаас болж ажлаасаа гарсан” гэв.

Хөгжлийн бэрхшээл бол бие эрхтэй оюун санааных байдаг. Харин сонсголын бэрхшээл бол харилцааны бэрхшээл байдаг. Тэгвэл тэдэнд нийгмийн харилцаанд ороход хангалттай хэмжээний хэлмэрч байдаггүй байна. Харин байгаа цөөн тоон хэлмэрчээс мэргэжлийн үнэмлэх шаарддаг байна. Гэвч манай улсад мэргэжлийн хэлмэрч бэлтгэдэг албан ёсны нэг ч байгууллага байдаггүй ажээ.

Энэ талаар Р.Мягмар “Би сонсголын бэрхшээлтэй нөхөртэй. Бид гэр бүл болоод 20 гаруй жил болж байна. Нөхрөөсөө дохионы хэл сурсан. Манай улсад дохионы хэлмэрч бэлтгэж мэргэжлийн үнэмлэх олгодог байгууллага байдаггүй. Сүүлийн жилүүдэд сонсголгүй иргэдэд дохионы хэлмэрч хийж өгөх үйлчилгээ үзүүлэх болсон. Гэтэл төрийн үйлчилгээ буюу шүүх, цагдаагийн газар хэлмэрч хийхээр очиход мэргэжлийн үнэмлэх шаарддаг. Гэтэл тэр үнэмлэхийг нь гаргадаг газар байдаггүй. Эсвэл би өөрөө өөртөө үнэмлэх хэвлэх ёстой юм  болов уу. Тийм бол хамаагүй. Өөртөө хэвлээд зүүж болж байна. Төрөөс сонсголгүй хүмүүсийн онцлогийг судлаад тэдэнд юу хэрэгтэйг сонсох хэрэгтэй байна. Монголд албан ёсны нэг ч хэлмэрч байхгүй” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 225 (7210)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

12 цаг 59 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

12 цаг 59 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

12 цаг 59 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

12 цаг 59 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

12 цаг 59 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

12 цаг 59 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

12 цаг 59 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

12 цаг 59 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

12 цаг 59 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

12 цаг 59 мин