Б.Баттөмөр:Үндэнсний соён гэгээрүүлэх хөтөлбөрийг баталж , хэрэгжүүлэх хэрэгтэй

2023-11-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  эхэллээ. Хуралдаанаар гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Гэр бүлийн тухай  хуулийг  арваннэгдүгээр  3-нд өргөн өргөн барьж өнөөдөр  хэлэлцэж байна. Ер нь их хурдтай явж байна. Удирдахуйн шинжлэх ухаанд аливаа асуудлыг шийдэхэд хурдтай байхаас гадна чанар чухал. Тэгэхээр чанарын тал дээр ямар байх юм бол. ХЗДХ-ийн сайд энэ асуудал дээр нилээд хурдтай ажиллаж байна.  Хувийн эрхзүйн харилцааг зохицуулж байгаа гол хууль бол Гэр бүлийн тухай хууль. Уг хууль нь 1999 онд батлагдсанаасаа хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй. 20 хэдэн жилийн хугацаанд  олон асуудал тулгарсан боловч нөгөө л хагархай лонхны  онолоор тухайн үед  нь асуудлаа шийдээгүй хойноос нь хөөцөлдөж байна.

 Тиймээс уг хууль дахин орж ирж байгаа нь сайн хэрэг гэж бодож байна.  УИХ-аас төрийн албаны ёсны зүйн тухай хуулийг батлаад хэрэгжээд явж байгаа. Уг  хуулийн хүрээнд   төрийн албан хаагчийг  соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрт батлах  үүрггийг бид  хүлээсэн.  Энэ ажлын дагуу олон судалгааны ажил хийж байгаа.  Судалгаанаас харахад гэр бүлийн харилцаа дээр гол асуудал байна. Тухайлбал, гэр бүл салалт нэмэгдэж байна, гэр бүл төлөвлөлт  багассан байна. Эргээд гэр бүл салалтын золиос нь хүүхэд болдог.  Гэр бүл бүл салалтын гол шалтгаан нь гэр бүл хоорондын таарамжгүй харилцаа, архи болж байна.

Хоёр дахь асуудал бол гадаад хүмүүстэй гэр бүл болж буй асуудал. Сайн хүмүүстэй таараад  сайхан амьдарч байгаа  нь байна.  Гэвч нөгөө талаараа хохирч байгаа эмэгтэйчүүд олон байгаа судалгаа гарсан.  Мөн эцэг эх байхаа эрхээ хасуулсан 120-иод хүн байна. 1300  гаруй хүүхэд асрамжийн газар амьдарч байна. 3.4-хөн сая хүн амтай манай улсын хувьд энэ бол үнэхээр аймшигтай үзүүлэлт. Эрсдэлтэй нөхцөлд 20 гаруй  мянган хүүхэд амьдарч байгаа гэсэн судалгаа байна.  Эдгээр нөхцөл байдлыг харахад  Монгол  Улсын хэмжээнд үндэсний соён гэгээрүүлэх хөтөлбөрийг  баталж, хэрэгжүүлэх нийгмийн шаардлага  бий болжээ.

 Монгол Улсын хүн  амын 6.3, 7.3 хувь цус ойртсон байна гэж эрдэмтэд хэлсэн. Энэ бол үндэсний аюулгүй байдлын том сэдэв.  Дээр үед ургийн бичгээ хөтөлдөг байсан. Хиймэл оюун, техник технологийн ололт амжилтыг ашиглаад ургийн бичгийг бий болгох боломж байна. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ.

 

 

 

 

 

 

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 1 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 53 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 6 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 11 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 16 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 3 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 3 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 51 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин