Б.Тулга: Монгол Улсын 39 хилийн боомтын 25 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг

2023-11-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

“Тээврийн долоо хоног” чуулган үргэлжилж байна. Энэхүү чуулган өчигдөр “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдвээр үргэлжилсэн юм. Энэ өдрийн хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга хилийн боомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцыг танилцуулсан. Түүний танилцуулгыг тоймлон хүргэж байна.

Монгол Улсын нийт 39 боомтын 27 авто замын, зургаа нь төмөр замын, зургаа нь агаарынх. Үүнээс 25 боомт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. ОХУ-тай 16, БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг. Боомтуудын дэд бүтцийг хөгжүүлж хүчин чадлыг нэмэгдүүлснээр 2024 он гэхэд Монгол Улсын нийт экспорт 14 тэрбум ам.долларт хүргэх бол 2025-2028 онд 17, 2029-2030 онд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилттой.

Гуравдугаар улирлын мэдээлэлд үндэслэн энэ жил Монгол Улсын экспорт мөнгөн дүнгээр 14.3 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй. Өнөөгийн өсөлтийг хадгалж чадах юм бол 2030 оны экспортын зорилт наашлах боломжтой. Одоо улсын нийт экспортын 85.3 хувь Гашуунсухайт, Замын-Үүд, Шивээхүрэн боомтуудад төвлөрч байгаа бол импортын ачааллын бараг 90 хувь Сүхбаатар, Замын-Үүд, Гашуунсухайт боомтод ногдож байна.

Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч” төслийн байгууллага нь боомтуудын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөлт, зарим боомтын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ажиллаж байгаа. Тухайлбал, улсын төсвийн санхүүжилтээр Булган боомтын зураг төслийн ажил 92, Бургастай боомтынх 98 хувийн гүйцэтгэлтэй байна. Цагаандэл Уул боомтын зураг төслийг БНХАУ-ын Альшаа аймгийн буцалтгүй тусламжаар хийж байгаа бөгөөд 70 хувийн гүйцэтгэлтэй. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Гашуунсухайт боомтын зураг төсөл бүрэн хийж дууссан ба бүтээн байгуулалт 50 хувийн явцтай байна. 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөгөөтэй. Замын-Үүд боомтыг шинэчлэх бүтээн байгуулалт дууссан, одоо ачаа тээврийн терминал ашиглалтад ороход бэлэн болжээ. Манай улсын баруун босоо тэнхлэгийн хойд боомт Арцсуурийн зураг төслийн ажлыг улсын төсөвт суулган гүйцэтгэж байгаа бол урд талын Шивээхүрэн боомтын зураг төсөл бэлэн. Алтанбулаг боомтын шинэчлэлийн ажил удаашралтай байгаа ч тээврийн терминалыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд боомтуудад олон төрөлт тээврийн терминал байгуулах ажил хэрэгжиж байгаа. Цар тахлын үед уул уурхайн гурван компани Гашуунсухайт боомтод чингэлэг тээврийн терминалыг ашиглалтад оруулсан. Шивээхүрэн боомтын чингэлэг тээврийн терминалыг нээхэд бэлэн болсон. Тус боомт дамнасан төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Ханги боомтод мөн тээврийн олон төрөлт терминалыг байгуулах ажил энэ онд дуусна.

Боомтын тухай хуулийг УИХ-ын энэ намрын чуулганаар, амжихгүй бол хаврын чуулганд оруулахаар бэлтгэж байна. 2012 онд Боомтын тухай хуулийг баталснаас хоёр жилийн дараа хүчингүй болгосон. Монгол Улс эдийн засгаа тэлэх, экспортыг нэмэгдүүлэхийн тулд боомтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, тэр дундаа бие даасан хуультай байх чухал шаардлагатай. Мөн энэ онд гурван боомтын боомтын мастер төлөвлөгөө буюу ерөнхий төлөвлөлтийн тендерийг зарлана. Монголын зураг төслийн байгууллагуудаас гадна олон улсын зураг төсөл хийдэг, энэ чиглэлээр туршлагатай, тэр тусмаа энэ гурван боомтын Хятадын талын боомтуудыг төлөвлөсөн аж ахуйн нэгжүүдтэй хамтрах нь илүү боломжтой гэж үзэж байна. Боомтын ерөнхий төлөвлөлтийг эдийн засгийн чөлөөт бүсүүд, аж үйлдвэрийн паркууд, хуурай боомтуудтай шууд уялдуулах ёстой. Монгол, Орос, Хятад улсын холбосон “Эдийн засгийн коридор” санаачилга, “Транзит Монгол” бодлоготой уялдуулах, эдийн засгийн коридор нь Монгол Улсад үр ашигтай байх талаас нь давхар бодолцож боомтуудын төлөвлөлтүүдийг хийх хэрэгтэй.

Монгол Улс, БНХАУ 2030 оноос өмнө худалдааны эргэлтээ 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Тэгвэл хөрш хоёр улс хоорондоо 200 тэрбум ам.долларын худалдаа хийж байна. Үүний хэдэн хувийг транзитаар манай улс өөрийн нутгаар, боомтуудын дэд бүтэц, авто болон төмөр замаар дамжуулж явуулах талаар маш сайн тооцоолох учиртай. Энэ хүрээнд Монгол Улс гадаад худалдааны стратегийн бодлогыг тодорхойлж, боомтын дэд бүтцүүд, замуудаа төлөвлөх ёстой. Өнөөдөр Тянжины боомт дээр Монголын чингэлэг тээвэр ачаалж түгжрэл үүсээд байгаа шалтгаан нь манай улсад бий. Нэг цуваа галт тэрэг орж ирэхэд Улаанбаатар хотод өдрийн дотор 50 вагоныг логистикийн төвүүдэд тарааж буулгах техникийн, дэд бүтцийн нөхцөл, чадамж байхгүй. Тиймээс “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хуурай боомтууд, төвлөрсөн хот сууринд ачаа тээврийн логистикийн терминал, төвүүдийг байгуулах ажлыг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ. 

Монгол Улс түүхэн шийдвэрийг гаргаж Алтанбулаг-Замын Үүд боомтыг холбосон төмөр болон авто замын транзит коридорыг зарласан. Авто замын коридорын хувьд Алтанбулаг-Дархан хот болоод Налайх-Замын Үүд хүртэл дөрвөн эгнээ хоёр урсгалтай замыг концессоор байгуулна. Тэгвэл Замын-Үүдийн авто замын боомтыг 24 цагаар ажиллуулах шийдвэрийг БНХАУ-ын боомтын удирдлагуудтай тохиролцож, арванхоёрдугаар 1-нээс туршилтын үйл ажиллагааг эхлүүлэх хэлцэлд хүрсэн. Хятад улс 315 боомттой. Үүнээс эх газраар холбогддог 180 боомтоос ердөө ганц Орос улстай хиллэдэг Манжуур боомт 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг. Хятадын тал 1992 оноос Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах Монголын талын хүсэлтийг хойшлуулж ирсэн бол энэ удаад хоёр тал тохиролцож чадсан. Тэгэхээр Хятадын хувьд 24 цагийн үйл ажиллагаатай 2 дахь боомт Эрээн-Замын-Үүд болно.
Монгол Улс одоогоор БНХАУ-тай ганцхан төмөр замын боомтоор холбогдож байна. 2024 онд шинээр 2 боомтыг төмөр замаар холбож чадах юм бол дараагийн ээлжинд төмөр замаар холбогдох потенциалтай боомт нь Ханги-Мандал" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

12 цаг 50 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

12 цаг 50 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

12 цаг 50 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

12 цаг 50 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

12 цаг 50 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

12 цаг 50 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

12 цаг 50 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

12 цаг 50 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

12 цаг 50 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

12 цаг 50 мин