Протокол: Гишүүд төсвийн хөрөнгөөр тойрогтой 212 объект барина

2023-11-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хуралдааны эхэнд  АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр цагийн завсарлага өгөв.  Ийнхүү завсарлагын хугацаа өчигдрийн 17.00 цагт дуусч, хуралдаан эхлэв.  УИХ-ын чуулганы хуралдааныг тоймлон хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Төсвийн талаар АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж удаа дараа ярилцсан. Ирэх 2024 оны төсөв асар өндөр тэлэлттэй, цалин, тэтгэвэр нэрээр бэлэн мөнгө тараах, эх үүсвэргүй учраас инфляцыг өдөөх, худалдан авах чадварыг улам доройтуулж, хувийн хэвшлийг боомилсон,  орон зайг нь боогдуулсан ийм төсөл орж ирсэн. Дагалдаж орж ирсэн хуулиуд дээр ч асуудал олон бий.  Газрын харилцааг Улаанбаатар хот руу бүгдийг татсан, уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн тухай хуульд төрийн өмчит аж ахуй нэгжүүд уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдаалахдаа биржгүй шууд гэрээ хийж болно гэх мэт заалт орж ирлээ.  Тиймээс Ардчилсан намын бүлгийн зүгээс 2024 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээс хоёр хоногийн завсарлага авах нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Төсөв  бол хуулийн хугацаатай. Тоглоом наргианы асуудал биш.  УИХ-ын нэр хүнд рүү дайрч болохгүй. Нөгөө талаас Засгийн газрын сайд нарын саналаар хойшилж хэлэлцэгдсэн. Үүнийг УИХ хойшлуулаад байсан зүйл байхгүй. Хаа хаанаа хариуцлагатай хандах ёстой.  Ардчилсан намын бүлэгт хоёр хоног биш хоёр цагийн завсарлага өгнө.

УИХ 2024 оны төсвийн төсөл дээр 29 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахаар болов.  Эхний санал нь төсвийн тэнцэл сайжруулахтай холбоотой, 590 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлэх асуудлыг Төсвийн байнгын хорооны зарим гишүүнээс гаргажээ. Энэ санал хуульд тусвал нийгмийн даатгал, татварын олон жилийн өртэй компани аж ахуй нэгжүүдийн өрийг төсөвт төвлөрүүлэх юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Цар тахлын үеийн хямрал бизнесийнхэн ялангуяа ложистикийн салбарт маш хүндээр туссан. Компаниуд маш их өртэй болсон.  Тэр өрнөөсөө өнөөдрийг хүртэл гарч чадахгүй байна.  Тэгвэл төсвийн тэнцэл сайжруулахтай холбоотой, 590 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлэх саналыг зарим гишүүн гаргасныг эсэргүүцэж байна.  Орлого нэмэгдүүлэхдээ олон жил хуримтлагдсан татвар, нийгмийн даатгалын өрийг хуулиар далайлгаж авах юм байна.  Энэ бол арай гэж өндийж ядаж байгаа компаниудад том дарамт болно.  Өр төлбөрийг нь нэхэж авахаасаа илүүтэй хойшлуулж жил бүр тодорхой хувиар авах нь дэмжлэг болно. Тэгэхээр энэ зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй байна гэв.

Үүний дараа санал хураалт явуулахад 55 гишүүнээс 69.1 хувь нь дэмжиж, энэхүү заалт хуулийн төсөлд тусгагдахаар болов.  Мөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.7 дахь хэсэгт зааснаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх, цар тахлын үед төвлөрүүлээгүй ногдол ашгийн үлдэгдлийг бүрэн дайчлах замаар Улсын төсөв 48 тэрбум төгрөг төвлөрүүлэх саналаар мөн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.5 хувь нь дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Төсвийн ажлын хэсгээс 542 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлж, 335 тэрбум төгрөгийн зардлыг хасч оруулж ирсэн байна.  Энэ оны хувьд  хөрөнгө оруулалтыг эрэмбэлвэл, нэгдүгээрт эрүүл мэндийн салбар, дараа нь боловсролын салбар байсан.  Харин ирэх онд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нэмж орж ирэх болов уу гэж харж байсан, тэгсэнгүй.  Монгол Улс хорт хавдрын 10 мянган хүнд ногдох тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Баян хүмүүс нь мөнгөө гаргаад гадагшаа явчихдаг. Дундаж амьдралтай хүмүүс нь бүх юмаа зараад ядуурал руу орчихдог.  Ядуу хүмүүс нь үхэж байна.  Гэтэл эрхтэн шилжүүлэх 145 тэрбум  төгрөг,  Төв аймагт Хавдрын эмнэлэг байгуулах тэрний шугам сүлжээний 5.5 тэрбум орж ирж байна.  Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт ийм байж болохгүй.  Дараагийн нэг асуудал ядуурал.  Энэ төсөв дотор ядуурлыг тэдэн хувь бууруулна гэсэн тоо алга.  Ийм их өвчлөлтэй, ядууралтай мундаг ардчилсан улс гэж байхгүй л дээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

- Засгийн газраас Улсын төсвийн төслийг өргөн барихдаа Халдвартын эмнэлгийг Төв аймгийн Сэргэлэн суманд барихаар орж ирсэн.  Харин Хавдрын эмнэлгийн асуудал орж ирээгүй.  Зохицуулалтын тухайд бид яг л зарчмаа барьсан.  Гишүүдийн хувьд өөрийн сум, аймаг, дүүрэгт улсын хэмжээнд тавигдсан зарим нэг хөрөнгө оруулалтыг зохицуулалт хийх замаар шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тэр нэмэгдлийн хөрөнгө оруулалт нь 212 объект болоод байгаа юм.  Тэр агуулгаар нь харах хэрэгтэй гэлээ.

Ийнхүү Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (7209)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

12 цаг 17 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

12 цаг 17 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

12 цаг 17 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

12 цаг 17 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

12 цаг 17 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

12 цаг 17 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

12 цаг 17 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

12 цаг 17 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

12 цаг 17 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

12 цаг 17 мин