Чуулган: АН-ын бүлэг Төсвийн хуулиар завсарлага авав

2023-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн.  Хуралдааны эхэнд  АН-ын бүлгээс Төсвийн тухай хуулиар завсарлага хүсэв. 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:-Төсвийн хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг явагдаж байна. АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж удаа дараа ярилцсан. Ирэх 2024 оны төсөв асар өндөр тэлэлттэй, үндсэндээ цалин, тэтгэвэр нэрээр бэлэн мөнгө тараах, энэ нь эх үүсвэргүй учраас тэр хэрээр инфляцийг өдөөх, худалдан авах чадварыг улам доройтуулж, хувийн хэвшлийг боомилсон,  орон зайг нь боогдуулсан ийм төсөл орж ирсэн. Дагалдаж орж ирсэн хуулиуд дээр олон асуудал бий.  Газрын харилцааг төвлөрүүлсэн, Улаанбаатар хот руу бүгдийг татсан гэх мэт асуудлууд олон байна. Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн тухай хуульд ноцтой асуудлууд байна. Төрийн өмчит ААН-үүд уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдаалахдаа биржээр арилжаалах хуулийг дагалдаж орж ирсэн хуулиудад биржгүй шууд гэрээ хийж болно гэх мэт энэ бүх харилцаа чинь авлига, нүүрсний хулгайн асуудал, ногоон автобус зэрэг асуудалд гарч байгаа асуудлыг дэвэргэж ил тод бус, өрсөлдөөнгүй, шударга бус асуудлуудыг хууль бус болгож өгөх гэж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Тиймээс Ардчилсан намын бүлгийн зүгээс 2024 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээс хоёр хоногийн завсарлага авах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү?

УИХ-ын дарга Г.Занданшатар:- Энэ бол хуулийн хугацаатай асуудал. Тоглоом наргианы асуудал биш.  УИХ-ын нэр хүнд рүү дайрч болохгүй. Нөгөө талаас хугацаатай асуудал боловч хоцроож эхлүүлсэн. Эхний долоо хоногоос хэлэлцүүлээд явахыг олон удаа шаардсан. Засгийн газрын сайд нарын саналаар хойшилж хэлэлцэгдсэн асуудал. Үүнийг УИХ хойшлуулаад байсан зүйл байхгүй. Хаа хаанаа хариуцлагатай хандах ёстой.  Ардчилсан намын бүлэгт завсарлага өглөө гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 17 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 7 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 20 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 26 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 31 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 18 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 18 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин