Танхимын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

2023-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-аар өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Өнөөдрийг хүртэл Худалдаа аж үйлдвэрийн танхим 21 аймаг, нийслэлд салбар бүтэцтэйгээр бизнес эрхлэгчдийг төлөөлж ирсэн. Тэгвэл энэ хуулийн шинэчлэлээр танхимыг бүрдүүлж байгаа мэргэжлийн холбоод нь салбар бүрийг төлөөлөх зарчим руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын бизнес эрхлэгчид нэгдэж мэргэжлийн холбоо байгуулна. Мэргэжлийн холбоо нь Худалдаа аж үйлдвэрийн дотор бүтэцтэй байна.  Төрийн бус байгууллага бүтэц, хариуцлагын хувьд асуудалтай байдаг. Төр ч бай, хувийн хэвшил ч бай чанартай, найдвартай, хариуцлагатай үйлчилгээтэй байхаар өөрчилж байна.  Төр хувийн хэвшлийн харилцаа, татварын орчныг сайжруулах хууль эрх зүйн шинэчлэлийг үе шаттай хийнэ" гэлээ. 

Мөн энэ үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин "Танхимын хуулийг 1995 онд баталсан. Өнгөрсөн хугацаанд хэд хэд удаа өөрчилсөн боловч өнөөдрийн үүсээд байгаа асуудлыг зохицуулахад хүндрэлтэй байгаа. Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн төлөөллийн байгууллагыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж танхимын хуулийг өргөн барихаар болж байна. Бидний зорилго бол салбарын холбоодыг илүү мэргэжлийн болгохыг зорьж байна. Татвар, зээл, хүний нөөц, авлига хүнд сурталтай холбоотой асуудлууд бизнесийн салбарт хүндрэл учруулж байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 11 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 2 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 15 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 21 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 25 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 12 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 12 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин