“Иргэдэд цахим халдлагаас өөрийгөө хамгаалах боловсрол хэрэгтэй”

2023-11-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Насантуяагийн ЖАРГАЛМАА

 

“ЮНЕСКО”-ын харьяа Монголын Үндэсний комисс, Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролын үндэсний сүлжээ хамтран “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролын үндэсний V форум”-ыг зохион байгууллаа. Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус форумд ЦХХХ-ны сайд Н.Учрал, БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцсон юм. Энэ удаагийн форумыг “Цахим орчин ба Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, хамтран хэлэлцэх асуудал” сэдвийн хүрээнд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний хязгаар, хиймэл оюун ухааны эрин үе, аюулгүй байдлын асуудлууд гэх дэд сэдвээр өрнүүллээ. 

 

Манай улс Фэйсбүүк хэрэглэгчдийн тоогоор Азидаа тэргүүлж байна

Асар хурдацтай хөгжиж буй техник, технологийн хөгжил бидэнд шинэ төрлийн амьдралын хэв маягыг бий болгосон. Дэлхийн хүн амын гуравны хоёр нь интэрнетэд холбогдсон байдаг. Нарийвчилбал өдөр дунджаар долоон цагийг цахим орчинд өнгөрүүлж, үүнээс дор хаяж хоёр цаг гаруйг олон нийтийн сүлжээнд зарцуулдаг байна. Манай орны хувьд ч цахим хэрэглээ асар өндөр үзүүлэлттэй байна. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, илтгэгч Г.Нарантуяа “Манай улсын хувьд нийт хүн амын 80 гаруй хувь нь интернэтэд холбогдсон. Мөн Фэйсбүүк хэрэглэгчидийн тоогоор Азидаа нэгдүгээрт бичигдэж байна. Цахим орчин бол асар өргөн хүрээтэй мэдээллийн орон зай. Өнөөгийн байдлаар энэ хязгааргүй орон зайд иргэд өөрсдийгөө худал мэдээлэл, цахим халдлагуудаас хамгаалах чадвар төдийлөн сайн хөгжөөгүй байна. Олон нийтийн сүлжээнд буй өндөр хандалт авсан мэдээлэлд итгэх, хэн нэгнийг гутаан доромжилж, нэр хүндэд халдах асуудал их гарах болсон. Үүнд зайлшгүй хууль эрхзүйн зохицуулалт хийх бус иргэдийн боловсролыг нэмэгдүүлж, мэдээлэлд шүүлтүүртэй хандах сэтгэлгээг бий болгоход чиглэсэн боловсрол олгох нь зөв. Үүний тулд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай” гэсэн юм.

 

Цахим орчны хүүхэд хамгаалалд хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтрах хэрэгтэй

 

“Цахим орчин ба Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсрол” сэдвийн хүрээнд цааш нь дижитал хуваагдлын асуудлыг хэлэлцэв. Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ерөнхий захирал Б.Батжаргал “Бүх нийтээрээ дижитал шилжилт хийж байгаа энэ үед алслагдсан бүс нутаг, өрхийн орлого доогуур эмзэг бүлгийнхэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлэг орхигдох магадлалтай. Тиймээс эдгээр нийгмийн бүлгүүдийг орхигдуулалгүй бодлого зохицуулалт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байна. Мөн ирээдүйн цахим иргэдийг бэлтгэхэд Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролд багш сурагчдыг хамтран бэлтгэх шаардлагатай. Инэгснээр боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, багшид ачаалал өгөхгүйгээр технологийг хүүхдүүдэд таниулах боломжтой. Мөн цахим орчин хүүхэд хамгааллын асуудлуудад дан ганц боловсролын байгууллага бус иргэд, эцэг эх, хэвлэл мэдээллийн байгууллага хамтрах хэрэгтэй” гэв. Технологийн хөгжил асар хурдтайгаар хөгжиж, боломжит аргыг эрэлхийлж, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Иргэн бүр цахим орчинд зүй зохистой оролцож, технологийн шинэчлэлийг нээлттэйгээр хүлээн авч хэрэглэж хэвших зөв дадлыг бий болгох хэрэгтэй тухай “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролын үндэсний V форум”-д оролцсон илтгэгчид онцолж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 223 (7208)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

12 цаг 22 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

12 цаг 22 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

12 цаг 22 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

12 цаг 22 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

12 цаг 22 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

12 цаг 22 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

12 цаг 22 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

12 цаг 22 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

12 цаг 22 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

12 цаг 22 мин