Д.Ганбат:Нүүрсний асуудалд хэн нэгнийг хэлмэгдүүлж, бас хоцроож болохгүй

2023-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Нүүрсний сонсголын түр хорооны хурал үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Өнгөрсөн найман жилийн хугацаанд та нарын найз нөхдүүд, нам нэгтэнгүүд  нүүрсний бизнесийг төрийн өмнөөс толгойлоод хийж байсан.  Тийм болохоор найз нөхөд, хамт ажиллаж байсан хүмүүсээ яллах хэцүү байгаа байх. Олон ч гавьяатууд  нүүрснээс төрсөн, баяжсан. Харин Монголын ард түмэн  хохирч үлдсэн.  Өнөөдөр багш, эмч, өндөр настны тэтгэврийг нэмэхгүй байгаа  бүх асуудал нүүрстэй холбоотой.  Тийм учраас тухайн үед тэнд ажиллаж байсан хүмүүсийг дуудаж,  ярилцаж иргэдийн мэдэх эрхийг хангах хэрэгтэй.  Хамгийн чухал асуудал нь нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүс болон гэр бүл нь аюул өртөхгүй байх баталгааг өгөх хэрэгтэй. Үгүй бол нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн  үг хэлүүлэхгүй байх магадлалтай. Үүн дээр АН-ын бүлэг их санаа зовж байна. Энэ сонсголыг   үнэн бодит явуулахын тулд  БНХАУ-ын зохих байгууллагата харьцах хэрэгтэй. Тухайлбал, Хичнээн хэмжээний нүүрс гарсан,  мөнгө нь яаж орсон гээд мэдэх асуудлууд байна. Тэгэхгүйгээр  хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлж, бас энэ асуудлаас хоцроож болохгүй. Бидэнд энэ хүмүүсийг дуудаад асуух эрх мэдэл боломж алга. Иргэдийн  өмнө үүрэг хариуцлага хүлээсний хувьд олонх энэ ажлаа хийх байх. Засгийн газрыг тэргүүлж МАН-ыг толгойлж байгаа нөхдүүд  авилгатай, нүүрсний хулгайтай бид тэмцэнэ гэж ярьж байгаа.  Ярих, бодит ажил болгох өөр асуудал.  Ажил хэрэг болгох гэж байгаа илэрхийлэл эндээс гарна. Түүнээс биш энэ хэрэгтэй холбогдоод  шийтгэл хүүлээсэн хүмүүс алга байна. Улам л  хулгай, луйвар хийж байна. Үүний ард Монголын иргэд хохироод үлдэж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 10 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 1 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 14 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 19 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 24 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 11 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 11 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин