Анхны 400 автобусны “улс төр”-ийн түүх

2023-11-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хотод нүүрлэсэн хулгай эхнээсээ дэлбэ үсэрсэн. Автобусны худалдан авалт дагуулсан хулгай бол хотын хулгайн нэг нь л юм. Хотын даргаар саяхан очсон Х.Нямбаатар “...2008 оноос хойшх автобусны худалдан авалтуудыг шалгуулна” гэлээ. Хууль хяналтын байгуулагад ч хандав. Яагаад “...2008 оноос хойш” хэмээснийг нь сонирхов. Тэгэх нээ, тэр үеэс хойшх автобусыг шууд гэрээгээр худалдаад авчихдаг болжээ. Тэр утгаараа, “анхны” шууд гэрээгээр автобус худалдаж авсан нь 2008 он юм байна. Үнэхээр ч тэр жил автобус худалдаж авч, нийтийн тэээвэрт парк шинэчлэл хийх шаардлага үүсээд байжээ.

1990-ээд оны дундуур Японоос тусламжаар “Ниссан”-ы 100 автобус ирсэн. Мөн тэр үед Орос, Чехээс Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 160 автобус авчирч байжээ. Ийм байдлаар шинэ, хуучин нийлсэн 700-гаад автобустай 2008 оныг хүргэсэн байгаа юм. Гэвч нийт автобусны талаас илүү нь үйлчилгээнд явах боломжгүй болжээ. Ингээд 2008 онд “анхны” худалдан авалт яригдаж, улмаар ажил хэрэг болсон байна. Дашрамд хэлэхэд, энэхүү автобусны шууд авалт, ер нь нийтийн тээвэртэй холбоотой нарийвчилсан судалгаа, дүгнэлтийг “Зөв тусгал”-ынхан хийж ирсэн байна.

2008.10.05. Ерөнхий сайд С.Баяр ням гарагийн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн XXV хорооны нутаг дэвсгэр дэх Баянхошууны Зүүн салааны автобусны эцсийн буудалд очиж иргэдтэй уулзжээ. Дараа нь “Троллейбус”, “Автобус-1” компанийн үйл ажиллагаатай танилцжээ. 

2008.10.08. Ерөнхий сайдын захирамжаар “Нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлыг судалж, авах арга хэмжээний талаар санал боловсруулах” Засгийн газрын ажлын хэсгийг байгуулав. 

2008.11.05. Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв. Үүнээс өмнө тус ажлын хэсэг хоёр ч удаа танилцуулга хийгээд байв. Харин тэр удаад хэлэлцээд “Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 27 дугаар тогтоол гаргажээ. Үүнд “...Нийслэлийн нийтийн тээврийн паркийг шинэчлэх”, “...Авто тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх автомашин худалдаж авахад шаардагдах 38.4 тэрбум төгрөгийг 2009 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авах”, “...Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх зориулалтаар худалдан авах 400 автобусны урьдчилгаа 3.8 тэрбум төгрөгийг 2008 оны Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгах” зэрэг багтсан байна. Үүнээс гадна, том оврын 400 автобусыг богино хугацаанд нийлүүлэхээр нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа том оврын автобусны үйлдвэрлэгчдийн дунд хязгаарлагдмал тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр ЗТБХБЯ-нд даалгажээ.

2008.11.28. УИХ-ын чуулганаар дээрх хөрөнгө оруулалтын саналыг дэмжиж 2009 оны улсын төсөвт оруулж батлав. Ингэхдээ “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөс гаргахаар шийджээ.

2008.12.17. Засгийн газрын хуралдаанаар “...Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор том оврын 400 автобусаар парк шинэчлэлт хийх, тэдгээрийг нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах ажлын явц”-ыг хэлэлцжээ. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга танилцуулгыг хийхдээ “...Тус яаманд Үнэлгээний хороо байгуулсан”, “...Олон улсын хязгаарлагдмал тендер зарласан”, “...Тендерийн баримт бичгийг манай нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа автобусны үйлдвэрлэгчид болох Японы “Nissan Motors”, “Hino Motors”, Солонгосын “Hyundai Motor”, “Daewoo Bus Global” компаниудад хүргэсэн”, “...Тэдгээрээс зөвхөн “Daewoo Bus Global” компани санал ирүүлсэн”, “...Техникийн санал нь шаардлагад нийцэж байгаа тул хуулийн дагуу тус компанитай хэлцэл хийхээр тохирсон”, “..“Daewoo Bus Global” компани 2009 оны хоёрдугаар сард 50, гуравдугаар сард 110, дөрөвдүгээр сард 120, тавдугаар сард 120 автобус, нийт 400 автобусыг нийлүүлэхээр саналаа ирүүлсэн” гэж танилцуулжээ.

2009.02.22. Солонгосын “Daewoo Bus Global” компаниас худалдан авч буй 400 автобусны эхний 20 автобусыг хүлээн авах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болрв. Арга хэмжээнд Ерөнхий сайд С.Баяр, НИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нар оролцжээ.

2009.03.17. Тус 400 автобусны хоёр дахь ээлжийн 40 автобус ирэв. Тэдгээр автобусыг “Автобус-1” компанид хүлээлгэн өгч, ёслолын ажиллагаа зохион байгуулав. Тэр арга хэмжээнд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар нарын албан тушаалтнууд оролцжээ.  Ийм байдлаар 400 автобусыг хэд хэдээр нь авчирсан байдаг.

2009.07.15. Солонгосын “Daewoo Bus Global” компаниас 400 автобусны сүүлийн 20 автобусыг хүлээн авав. Тус 20 автобусыг “Автобус нэгдэл” ХХК, “Мяралзаа”ХХК компаниудад хүлээлгэн өгч, мөн л ёслолын арга хэмжээ зохион байгуулж байжээ.

Ямартай ч шууд гэрээгээр худалдан авсан олон автобусны анхны 400-гийнх нь “цаг тооны бичиг” ийм байна. Тэр 400 автобусны “улс төр”-ийн түүх гэсэн ч болно. Эндээс харвал тухайн үеийн Засгийн газар шуурхай ажиллаж жилийн дотор 400 автобусыг авчраад нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байжээ. Харин үүний цаана юу болсныг хууль хяналтынхан удахгүй ил болгох биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 222 (7207)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

13 цаг 35 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

13 цаг 35 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

13 цаг 35 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

13 цаг 35 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

13 цаг 35 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

13 цаг 35 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

13 цаг 35 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

13 цаг 35 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

13 цаг 35 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

13 цаг 35 мин