Л.Оюун-Эрдэнэ намын бүлгийнхээ хурал дээр ноцтой “мэдэгдэл” хийжээ

2023-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Гадаа гудамжинд жавар тачигнаж эхэлсэн. Харин төрийн ордон дотор улс төр халуурсан хэвээр байгаа бололтой. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтай болжээ. Бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн байна. Тэр үеэр зарим гишүүн “Дэмжихгүй” гэсэн эсрэг байр суурь илэрхийлжээ. Үүнд нь Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бухимдсан байна. Бүлгийнхээ гишүүдэд нэлээд ширүүн үг  хэлжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр ноцтой “мэдэгдэл” хийжээ.

Л.Оюун-Эрдэнэ “Авлигачид Эрүүгийн хуулиас айхгүй байна. Шүүх дээр очоод аргалчихна. Аль нэг дарга нь гаргачихна. Эсвэл шүүх магадлангаар суллачихна. Дараа нь өршөөгдөнө. Ингэж боддог болчихоод байна. Энэ авлигыг айдасгүйгээр хийхэд нөлөөлсөөр ирсэн. Авлигачдад хүмүүнлэгийн байгууллага шиг удаан явлаа. Тиймээс Эрүүгийн хуулийг авлигын гэмт хэрэгтэн магадлангаар суллагдахгүй, ялыг бүтэн эдэлдэг болгох саналыг Засгийн газраас оруулсан. Тэр утгаар нь гишүүд дэмжих ёстой. Битгий өөрсдийгөө бодож, хуулийн үзэл санаа бөөрөнхийлөөд бай” гэсэн байна. Мөн тэр үеэр зарим гишүүнийг “...МАН-аас хөөнө” гэж хэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 222 (7207)

 

иргэн
сонгуулиас өмнө авилгалын эсрэг хийх ажлаа тултал нь хийчихвэл сайн шүү, наад муусайн авилгачид чинь удахгүй сонгууль болно, тэр үед юмс өөрчлөгдөнө гэсэн горьдлого тээгээд байх шиг байна. Бүүр болохгүй бол ард маниустаа авилгачдыг нэр устай нь хэлээдэхвэл бид гудамд гараад ерөнхий сайдтай хамт тэдний эсрэг тэмцэнэ шүү.
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 6 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 57 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 10 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 15 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 20 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 7 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 7 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин