Г.Баярсайхан: “Цагаан суваргын ордод төрийн оролцоотой компани байгуулна” гэвэл авлига хээл хахууль буурахгүй шүү дээ

2023-11-06
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн дэлгэрэнгүй тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

Түрүүч нь өмнөх дугаарт

УИХ-ын дарга З.Энхболд:

-Баянсэлэнгэ гишүүн.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Би “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” энэ хуулийн төслийг гайхаад байна л даа. Өнөөдөр төрийн мөнгөөр хайгуул хийсэн гэж ярьж байна, Уул уурхайн сайд маань. Социализмын үед 15 сая төгрөг гаргасан гэж байна. Тэгэхээр төр өөрөө мөнгөө гаргасан юм бол яагаад өнөөдөр хувь эзэмшиж болохгүй гэж.  Яагаад төрийн эзэмшлийн хувийг тогтоохыг өнөөдөр энэ Байнгын хороо унагаад оруулаад ирж байгаа юм бол. Энэ Цагаан суваргын ордыг ашиглах гэрээ нь байна уу, үгүй юу, орд ашиглах гэрээ. Ер нь бол иргэдийн гар дээр хүрэх ёстой юм уу, үгүй юм уу. Та тэгвэл  60 мянган ажилчдын асуудлыг бас ярих ёстой. Өнөөдөр иргэд маань энэ баялгаас гар дээрээ  хүлээж авахгүй байна.  Өнөөдөр бид нарын яриад байгаа Тавантолгойн ордыг хувь эзэмшдэг хүн унтаад сэрэхэд л халаасанд нь, дансанд нь 2000 доллар орж байх жишээтэй. Тэгвэл өнөөдөр энэ төрийн эзэмшлийн хувь тогтоосноор иргэд уул уурхайгаас олох тэр мөнгийг өөрсдөө авах тэр хувь эзэмших эрхтэй болж байгаа биз дээ. Өнөөдөр энэ Ашигт малтмалын тухай хуулиар 10 хувийг дотоодын зах зээлээр борлуулна гээд заачихсан. Тэр өнөөдөр хэрэгжиж байна уу, үгүй юу. Ингээд жижиг сажгаар нь жиргээд  стратегийн орд гээд оруулаад ирж байгаа дээр би гайхаад байна. Үүний цаад талд юу вэ гэхээр, нэг ийм зүйл ажиглагдаад байна. Та энэ дээр хариулаач ээ. Хэрвээ төрийн эзэмшлийн хувийг тогтоохгүй, төрөөс  мөнгө гаргана гэхээр гишүүд  зөвшөөрөхгүй, тэгээд төрийн эзэмшлийн хувийг тогтоохгүй гээд оруулаад ирэхээр мөнгө гаргахгүй гэхээр гишүүд дэмжинэ ч гэдэг юм уу. Ийм зүйл бас энд яваад байгаа юм биш биз дээ. Энэ дээр би хариулт авмаар байна. Тэгээд өнөөдөр тэр орд ашиглах гэрээ нь гэж байна уу. Өнөөдөр тэр  15 сая төгрөгөөр ашиглах хайгуул хийсэн юм бол тэр мөнгө чинь улсын мөнгө. Улс мөнгө гаргасан юм бол яагаад эндээс хувь эзэмшиж болохгүй байгаа юм бэ. Түүнийг надад тайлбарлаж хэлэхгүй юу. Үүнтэй холбогдуулаад ер нь Ашигт малтмалын тухай хуулиа нэг мөр оруулж ирээд цогцоор нь шийдэхгүй бол ингээд самар цөмж байгаа юм шиг жижиг, сажгаар нь яваад байх юм бол бид чинь өнөөдөр ард түмэндээ ч ашиггүй. Тэр МАК өнөөдөр  Монгол Улсдаа нэлээн сайн татвар төлдөг шилдэг компани байж болно. Тэгвэл өнөөдөр тэр компанийн хийж байгаа үйл ажиллагаатай нь холбогдуулаад ард иргэдэд ямар мөнгө очиж байгаа юм. Тэр баялгаас юу хүртэж байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байгаад байна шүү дээ.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Ганбат гишүүн хариулъя.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Тэр 15 сая төгрөг гаргаад хайгуул хийсэн гэдэг нь үнэн. Тэгээд  2004-2005 онд 800-900 мянган доллар төрийн тэр гаргасан мөнгийг төлчихсөн юм билээ, МАК. Тэгээд яг өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал юу вэ гэхээр хууль бол хууль шүү дээ. Хууль тэг, ингэ гэсэн бол түүнийг бүгд биелүүлэх ёстой. Тэр хуулийнхаа хүрээнд явж байгаа асуудал. Тэр өмнө гарчихсан хууль өнөөдөр нийцэх, нийцэхгүй ч байсан УИХ-ын хүрээнд, УИХ-аас гаргасан хуулийн хүрээнд, УИХ-ын шийдэх ёстой асуудлыг Засгийн газар оруулж ирж байгаа юм. Цаана нь болохоор ингээд ажил нь хүлээгдэж байгаа. МАК бол өөрөөсөө  300 сая доллар гаргаад ажлаа хийчихсэн. Одоо төр та нар мөнгөө хийгээд цаашаа ажлаа явуулбал явуулъя. Явуулахгүй бол шийдээ гаргаж өг өө. Бид нар хуулийн дагуу ажилламаар байна гээд хуулийнхаа дагуу Засгийн газарт хандсан. Засгийн газар нь өөрөө шийдэхгүй, УИХ-аар шийдэх ёстой болохоор оруулж ирж байгаа юм. Тэгээд бид нар үүнийг нь өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдээд гаргах ёстой. Ажлын хэсэг бол ажилласан. Ажиллаад өнөөдөр газрын доорх баялаг бол ард түмний өмч  гэдэг нь үнэн. Түүнийг гаргаж ирэхэд мөнгө зарцуулна. Тэр мөнгө зарцуулах нь өнөөдөр бол эрсдэлтэй юмаа, дандаа ашигтай байхгүй. Энэ  оруулсан 350 сая доллар бол улсаас орууллаа гэхэд 10 хэдэн жилдээ нөхөгдөхгүй.

Эхлээд нөгөө мөнгө нь буцаагдаад төлнө. Энэ  350 сая долларыг Засгийн газар бонд гаргах журмаар явъя гэж байгаа. Нөгөө бонд нь хүүтэй. Түүнээс гадна манай өрийн  40 хувийн хязгаар байгаа гэх мэтчилэн боломжгүй байгаа юм. Энэ компани болохоор юмаа төлчихсөн.  1200-1600  хүмүүс ажлын байраар хангагдаж байгаа. Өнөөдөр уул уурхайн компаниуд  хүмүүсээ халаад эхэлчихсэн байна. Энэ үндэсний компани, уг нь би Номтойбаярыг бодвол болиулчихмаар байгаа юм. Үндэсний компаний хувьд үүнийг ажиллуулмаар байгаа юм. Энэ Монгол Улсын эрх ашигт нийцэж байгаа юмаа. Ийм учраас ингээд тайлбарлаад байгаа юм. Бид нар юмыг хардахаа больё. Шууд явуулдаг юмыг нь явуулаад, чадахгүй юмыг булааж болохгүй шүү гэдгийг л хэлмээр байна. Ямар учиртайг би тайлбарлалаа. Түүнээс биш энэ Ганхуяг сайдын буруу биш юм аа. Энэ хүн бол хуулийн хүрээнд л ажиллаж байгаа хүн байгаа юм.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Оюунхорол гишүүн алга байна. Баярсайхан гишүүн.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

-Газар тариалан эзэмших  100 хувийн хөрөнгө оруулалттай улсын компани гэж та бүхэнд сонсогдож байна уу. Нэг л бууж өгөхгүй байгаа биз дээ. Тэгвэл саяхандаа манай яаман дээр нэг ийм яриа гараад дотроо тас цохигдоод явсан байна билээ. Тэгээд сүүлийн үед манай Их Хурлын гишүүд Ардын нам, Ардчилсан нам гэж ярилтгүй бүгдээрээ нэг асуудал дээр шүүмжлэлтэй байгаа шүү дээ. Энэ төрийн өмчийн оролцоотой компаниуд, энэ Засгийн газар асар их байгуулж байна. Тэгээд одоо сүүлийн үед мэдэж байгаа шүү дээ. Ноос ноолууртай холбоотой төрийн өмчийн компани байгуулъя л гэж байна. Тэгээд асар олон компани байгуулсан. Харин Засгийн газар сүүлийн үед төрийн өмчийг хувьчлах жагсаалт оруулж ирж байгааг би зөв зүйтэй гэж бодож байна. Төрийн оролцоотой бизнесийн юмыг төр хумих хэрэгтэй байна. Одоо энэ уул уурхай гэж ялгаж үзээд, энэ бол нэг ёсондоо асар их буруу зүйл рүү биднийг чиглүүлж байгаа юм шүү. Түрүүн манай Ганбат гишүүн хэлээд байна. Эрдэнэт бол яг л сонгодог жишээ шүү дээ. Энд сууж байсан гишүүд Эрдэнэтэд бараа таваар шахсан гээд зөндөө яригдаад байдаг. Дахиад бид нар тийм том ордыг төрийн өмчийн оролцоотой байгуулна гэвэл энэ авлига хээл хахууль чинь буурахгүй шүү дээ. Би хувьдаа тэгж бодож байгаа юм. Монгол Улсын төр бол нэг л үүрэг хариуцлага хүлээх ёстой. Мөнгө гаргана гэж байна.  Энэ мөнгө чинь хэний мөнгө вэ. Ард түмний мөнгө. Татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг төр хэзээ ч эрсдэлд оруулж болохгүй. Тэр мөнгөнийхөө хойно төр хариуцлага хүлээх ёстой. Уул уурхайн баялаг дэлхийн үнийн савлагаатай байдаг. Унасан тохиолдолд төр өөрөө хэдий хэмжээний эрсдэл хүлээх вэ гэдэг бас чухал асуудал шүү. Бид улстөрчид уул уурхайн баялгийг дандаа нүдээ улаан болгож байгаад ашгийн төлөө хардаг. Гэтэл нөгөө талд нь төр хөрөнгө орууллаа гэхэд тэр хөрөнгийн хэмжээгээр Монголын төр хариуцлага үүрэх асуудал бас байгаа шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгээд бизнес бол товч тодорхой байх ёстой гэдгийг хэлмээр байна. Танайхаас төдий хэмжээний роялтын татвар авна. Тийм хэмжээний татвар авна. Ахиухан хэмжээний татвар авахаа бид болох ёстой гэдгээ би бол хэлмээр байна. Анхаарал тавьсанд баярлалаа.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Гишүүд асуулт асууж дууслаа. Баянсэлэнгэ гишүүн.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

Манай бүлэг “Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй” гэдэг энэ асуудлыг дэмжихгүй байгаа юм.  Тийм учраас  оруулж ирж байгаа энэ асуудлууд дээр тодруулах, бүлэг дээр ярих гэдэг үүднээс завсарлага авч байна, тав хоног.

УИХ-ын дарга З.Энхболд:

Ажлын  тав хоногоор завсарлага өглөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 221 (7206)

DR. ADITY
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

13 цаг 30 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

13 цаг 30 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

13 цаг 30 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

13 цаг 30 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

13 цаг 30 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

13 цаг 30 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

13 цаг 30 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

13 цаг 30 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

13 цаг 30 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

13 цаг 30 мин