АН-д “өр”-өө муулах нүүр бол байна, эрх байгаа юу?!

2023-11-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

АН хүчгүй байсан хүчтэй сөрөг хүчнээр нэрлэгдсээр л байдаг. Гэвч тэд маань 2024 онд засаг авахаасаа өмнө зад үсэрчих гээд хэцүү л харагдаж байна. Дөнгөж эвлээд, бүтцийнхээ дийлэхийг сонгоод улс төрөө эхлүүлж байх шиг байна. Гэвч “...Буруу хөл дээрээ босно” гэдэг шиг шал дэмий сэдэв барьж аваад улс төр хийж эхлэв. Тэр нь “...Өр” юм. Аймгуудаар тойроод, өр яриад явж өгч байна аа. Заримыг нь тухалж сонсов. Тэд ярьж чаддаг л юм байна. Тэгж ярьж болдог л юм байна. Ер нь бол Монгол Улс, монгол хүн маш их өртэй байгаа нь намуудын л хийсэн ажил шүү. Тэр тусмаа засаг барьсан намуудтай шууд холбоотой. МАН-д ч, АН-д ч хамаатай. Хэн нь ч “муулах” эрхгүй. Аль алийнх нь айж явах ёстой сэдэв юм. Өрөөр улс төр хийгээд байгаа АН л гэхэд засаг барих хугацаандаа шууд 7.2 тэрбум ам.долларын зээл авчихсан байдаг. Эргэн төлөлт нь одоо ч явж байна. Сануулбал, Чингис бондын 500 сая ам.долларыг 4.125 хувийн хүүтэй, энэ бонд дээр нэмээд 1.0 тэрбум ам.долларыг 5.125 хувийн хүүтэй,  Хөгжлийн банкны бондын 580 сая ам.долларыг 5.75 хувийн хүүтэй, Самурай бондын 291 сая ам.доллар 1.62 хувийн хүүтэй, Хятадын Хөгжлийн банкны зээлийн 162 сая ам.долларыг 6.0 хувийн хүүтэй, Кредит свисс банкны зээлийн 185 сая ам.долларыг 6.0 хувийн хүүтэй, ХБНГУ-ын Коммерц банкны зээлийн 13.1 сая евро буюу 13.9 сая ам.долларыг тодорхойгүй хүүтэй, Димсам бондын 1.0 тэрбум ам.доллар, 175 сая ам.доллар 7.5 хувийн хүүтэй, БНХАУ-ын Ардын банктай хийсэн төгрөг, юанийн свопын 1.0 тэрбум юань, 2.3 тэрбум ам.долларыг  5.0 хувийн хүүтэй, Кредит свисс банкны зээлийн 250 сая ам.доллар, 500 сая ам.долларыг 8-11 хувийн хүүтэй тус тус зээлжээ. Энэ зээлүүдийн нэрийг бид бүгдээрээ мэддэг болсон. Ийм байхад л “...Өр муухай”, “...Тэд өр тавьж байна” гэсэн улс төр хийгээд байгаа нь хачин байгаа юм. Тэдэнд хэн ингэж зөвлөөд, заагаад өгчихсөн юм, бүү мэд. Улстөрчид угаасаа ард түмнийг цагаан цаас, загасны ой санамжтай гэцгээдэг. Гэвч, арай ч өр ширний мэдээллийг мартталаа “цагаан цаас, загас” болно гэж юу байхав. Яагаав, найрах арга чинь буруутаад байна гэдэг орчин үеийн дуу байдаг даа. Тэр л болоод байна. Өөрөөр хэлбэл, АН-д “өр”-өө муулах нүүр бол байна. Харин эрх нь байгаа юу. Ер нь бол улс төр хийх бол жаахан бодож хийх нь зөв болов уу даа. Ийм учраас л засаг барихаасаа өмнө зад үсэрчих гээд байгаа юм, АН.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 221 (7206)

Өр бол боломж шүү. Өргүй Монгол гэхээр зээл авахыг хориглох гэсэнтэй адилхан сонсогдоод байх юм. Ер нь зээл бол өр. Зээлийг хэн дуртай нь авдаггүймаа. Шалгуур хангасан, сайн түүхтэй иргэн, аж ахуйн нэгж л зээл авдаг. Дэлхийн бүх улс орон, иргэд нь зээлээр ажлаа, бизнеэсээ, ахуй амьдралаа авч явдаг шүү. Монгол хүн бүрийг өргүй байлгана гэдэг бол хэзээ ч бүтэхгүй утопи санаа. 100 саяын өртэй хүн ч боломж нь олдвол дахиад тэрбумын зээл авахыг л хүснэ. Энэ бол ардчиллын үнэт зарчим шүү. АН үнэхээр ойлгогдохгүй болцоон.
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 6 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 57 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 10 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 15 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 20 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 7 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 7 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин