“Тээврийн 7” хоногт зургаан сайд бодлогоо танилцуулна

2023-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БОЛОР

 

Авто тээврийн үндэсний төвөөс “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум өнөөдрөөс эхлэн тав хоног үргэлжлэх юм. Шангри-Ла зочид буудлын их танхимд зохион байгуулагдах чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэх юм байна. Форумд Засгийн газрын зургаан сайд оролцон бодлогоо танилцуулах аж. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсын Сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар форумд оролцох аж.

Эхний өдрийн хуралдаанаар “Тээврийн холболтыг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох боломжууд”-ын талаар хэлэлцэх юм байна. Ийнхүү өдрийн турш үргэлжлэх форумд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шэннон Коулин, Европын сэргээн босголт хөгжлийн банкны суурин төлөөлөгч  Ханнес Такач, Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли  нар илтгэл тавин хэлэлцүүлэгт оролцох юм байна.

Бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, гааль, тариф, хилийн горим журам, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах зорилгоор энэхүү форумыг зохион байгуулж буй аж. Энэ хүрээнд “Олон улсын тээврийн форум”-аас Азийн бүсийн өндөр түвшний хоёр дахь удаагийн яриа хэлэлцээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн тээврийн салбарын нүүрсхүчлийн хийг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй байдлыг нэмэгдүүлэх санаачилга, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж буй байдал болон зам, тээврийн үйлчилгээний тогтвортой байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн олон улсын сайн туршлагаас хуваалцах ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 221 (7206)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

5 цаг 56 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 47 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 0 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 5 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

14 цаг 57 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

14 цаг 57 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин