Т.Доржханд VS Х.Нямбаатар

2023-11-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж буй юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд, Хотын дарга Х.Нямбаатар нар ам муруйв. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Өргөн барьсан хуульд чинь Улаанбаатар хотын бүх ажлыг шууд гэрээгээр гүйцэтгэх заалт орж ирсэн байна. Энэ ямар учиртай юм бэ.  Худалдан авах бараа материалыг зээл, лизингээр авахаар бол бас шууд гэрээ байгуулна гэсэн байна.  Би үүнийг сайн ойлгохгүй байна.  Та бол төсөв захиран зарцуулагч төсөв нэг жилээр байдаг.  Лизинг зээл олон жил болно.  Гэтэл та ирээдүйн Засаг дарга нарын өмнөөс өнөөдөр шийдвэр гаргах гээд байгаа юм уу.  Тэгэхээр агуулгын хувьд өр үйлдвэрлэдэг ийм байдал руу орох нь. Энэ асуудалд  Хотын дарга анхаарах хэрэгтэй.  УИХ-д хүндэтгэлтэй хандаж, гишүүдэд мэдээлэл өг.

Хотын дарга Х.Нямбаатар: -Сая хуулийн төслийг таны их дотны найз ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Би ажлын хэсгийн гишүүний хувиар хариулт өгч байна.  Мөн гишүүдийн асуултад хуульд заасан хүрээ хязгаарын хүрээнд хариулна.  Өөрөөр чинь үгээ  айхтар чиглүүлж заалгахгүй. Зогсоол хийх, бүсийн төлбөртэй холбоотой асуудал дээр нийслэл зөвхөн эрхээ авъя гэж ярьж байгаа.  Та олон газраар явж байсан хүний хувь их хотууд түгжрэлтэй ямар байдлаар тэмцэж байгааг харсан байх.  Худалдан авалтын хувьд хуулийн шилжилтийг та сайн хараарай.  Гар, хүрзээр давс цацдаг.  Эргэлт дээр өнхөрч унадаг тоос сорогчоо өөрчилье гэж ярьж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Би хэнтэй яаж найзалж, нөхөрлөж юу ярих нь танд хамаагүй. Би УИХ-ын гишүүний хувьд үзэл бодлоо ирэлхийлэх үүрэгтэй.  Таныг парламентын танхимд Хотын даргын хувиар асуудлаа ярь гэсэн болохоос биш Хууль зүйн сайд шиг УИХ-ын гишүүн шиг сөрөг хүчинд гаргаж буй хандлага чинь таалагдахгүй байна шүү, Х.Нямбаатар аа. Анхааруулж байна шүү.  Хууль зүйн сайд байсан хуулиа мэдэж л байгаа юм бол энэ хүрээндээ л ажилла л даа.  Худалдан авалтын шууд хийснээр баахан хулгай гараа биз дээ" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

5 цаг 53 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 44 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

7 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 3 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 7 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

14 цаг 54 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

14 цаг 54 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин