Х.Нямбаатар: "Бөөрөлжүүт"-ийн цахилгаан станцаас хотод эрчим хүч нийлүүлэх асуудал яригдаж байна

2023-11-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Түгжрэлийн эсрэг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  Энэ үеэр гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авав.  

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:- Улаанбаатар хотын есөн дүүргээс хэд нь ерөнхий төлөвлөгөөтэй байна вэ.  Ерөнхий төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтийг дүгнэж үзсэн үү.  Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол бүх салбарынхны  асар их тооцоо судалгаан дээр суурилж гарах учиртай. Харамсалтай нь Ерөнхий төлөвлөгөө хуульчлагдаж, мөрдөгдөж чаддаггүй.  Үе үеийн Хотын дарга нар тэр төлөвлөгөөг барьж ажиллаагүйгээс өнөөдөр Улаанбаатарт эмх замбараагүй байдал бий болсон.  Цаашид ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллаагүй бол ямар хариуцлага тооцох юм.  Үүнийг хуульд яаж тусгасан бэ. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхэлж байгаа юм байна. Гэвч хотын эрчим хүч, дулаанаа хэрэглээ хангамж чинь хүрэх үү?

Хотын дарга Х.Нямбаатар: -Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд дэд бүтцийн асуудал дээр урьдын барьж ирсэн бодлогодоо зарчмын өөрчлөлт гаргах ёстой гэж үзсэн. Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад дулаан үйлдвэрлээд хэдэн арван км явж, 13 дугаар хороолол хүрээд буцаж ирж байна.  Энэ бол хуучин үеийн төлөвлөлт. Одоо бид зургаан дэд төвийг барилгажуулах ажил эхлэхэд дэд бүтцийн асуудал дээр арай өөр бодлого яригдана. Сэлбэ дэд төв дээр дулааны 28 мгавт-ын дэд станц ажиллаж байна. 15 хувийг нь л бид хэрэглэж байгаа. 2025 оны эхээр дахиад 63 мгаваттын дэд станц ашиглалтад орно.  Тэгэхээр  тухайн чиглэлд байгаа айл өрхүүдийг орон сууцжуулахад дулааны хүрэлцээ хангалттай гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд өгсөн.  Усан хангамжийн асуудлыг мөн Сэлбэ дэд төвийн хувьд шийдсэн.  Эрчим хүчний асуудлыг салбарын сайд нар нарийн мэдээлэл өгөх байх.  Ирэх жил Бөөрөлжүүтийн 150 мгавттын цахилгаан станц Улаанбаатар хотод эрчим хүч нийлүүлэх асуудал яригдана. Цаашид эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх хэд хэдэн төслүүд Засгийн газрын түвшинд яригдаж байна.  Тэгэхээр бид эрчим хүчний асуудлыг өмнөх шигээ хэт төвлөрсөн байдлаар шийдэхгүй, хэсэгчилсэн байдлаар явна. 2025 онд Дэнжийн 1000 орчимд газаар ажиллах дэд станцын ажил эхэлнэ. 

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөг зөрчиж барьж байгаа барилга дээр ямар хариуцлага тооцох вэ гэж байна.  Өнөөдөр ч гэсэн хуультай. Албан тушаалын гэмт хэргээр хариуцлагын асуудал яригдана.  Сахилга хариуцлагыг чангатгах чиглэлээр нийслэлийн Засаг даргын тамгын газраас тодорхой байгууллага дээр гарсан зөрчил дутагдлуудыг шалгуулахаар ажиллаж байна. Нийтийн тээвэр, өмчийн харилцаа, газар зохион байгуулалт гээд маш олон албадын алба хаагчидтай холбоотой албан тушаалын хэргүүдийг шалгагдах ажил явж байна.  Би нэг талаасаа их харамсаж байна. Миний өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс яг энэ асуудал дээр шалгагдаж байна  гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

5 цаг 56 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 47 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 0 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 5 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

14 цаг 57 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

14 цаг 57 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин