Х.Бат-Ялалт: Хуулийн байгууллага миний нэр хүндэд халдсан

2023-11-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.ЖАРГАЛМАА

“Монголын хүний төлөө” намын дарга  Х.Бат-Ялалтыг өнгөрсөн сарын 30-нд цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн саатуулжээ. Хуулийн байгууллагаас гаргасан энэхүү үйлдэл нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд түүнийг олон нийтийн сүлжээнд “Эрэн сурвалжлагдаж байгаа оргодол” хэмээн тараасан нь  нэр хүндэд нь  халдсан, гүтгэсэн доромжилсон үйлдэл хэмээн намын гишүүдийн хамт мэдээлэл хийлээ.

“Монголын хүний төлөө” намын тэргүүн Х.Бат-Ялалт  “2023.10.30-ны өдөр намайг цагдаагийн байгууллагаас  прокуророос хүргүүлсэн мэдэгдэл хариу өгөөгүй, дуудсан цагт очоогүй гэх шалтгаанаар эрэн сурвалжилж байгаа хэмээн хүчээр баривчилсан. Энэ бол Үндсэндээ хууль бусаар миний эрхэнд халдаж буй үйлдэл. Хуулийн байгууллага зохих ёсны дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Надтай холбогдож мэдэгдэл өгсөн, дуудсан тохиолдол байхгүй. Иймд намайг олон нийтийн сүлжээнд оргодол хэмээн зарлаж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой,  миний нэрийг харлуулах гэсэн үйлдэл гэж  үзэж байна. Анх хэрэг үүссэнээс хойш жилийн хугацаанд ямар ч үйлдэл хийгээгүй байж,  хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхсөн энэ үед намайг хүчээр барьж хорьсон. Ийм учраас миний бие энэ хэрэгт холбогдох хуулийн байгууллага болох цагдаа, прокурорын байгууллагыг АТГ-д мэдүүлэх болно” гэв.

Эх сурвалж: www.zms.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

5 цаг 52 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 43 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

7 цаг 56 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 1 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 6 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

14 цаг 53 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

14 цаг 53 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин