С.Баярцогт: Хотын дарга Х.Нямбаатар худлаа ярьж байна

2023-11-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл /11.03/ хийлээ.  Тэрбээр “Хотын дарга ногоон автобустай холбоотой  мэдээлэл хийхдээ  2009 онд шууд гэрээгээр тухайн үеийн Сангийн сайд байсан С.Баярцогт, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан Х.Баттулгад зөвшөөрөл олгож улс орныг 35 тэрбумаар хохироосон гэх мэдээлэл гарсан. Х.Нямбаатар дарга сайд байсан төрийн ажил яаж явдгийг мэдэж байгаа байх. 2008 оны арваннэгдүгээр сарын 5-нд Засгийн газар хуралдаад нийслэлийн нийтийн тээвэрт авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан. Энэ тогтоол бүгд нээлттэй байгаа. Зургаан заалттай тогтоол гарсан. Тогтоолд “Нийтийн тээврийн парк шинэчлэх авто тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх, авто машин худалдан авахад шаардагдах 38.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2009 оны төсөвт суулган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай гэсэн шийдвэрийг 2008 оны арванэгдүгээр сарын 5-ны өдрийн 27 дугаар тогтоолоор гаргасан. Энэ тогтоолоор нийтийн тээврийн паркийг шинэчлэхийг шийдвэрлэсэн.  

Дараа нь тухайн үеийн зам тээврийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Бат-Эрдэнэ Сангийн яаманд хүсэлт тавиад 400 ширхэг автобусыг худалдаж авахад хуулийн дагуу хянаад зөвшөөрөл олгоно уу гэж  хандсан. Яамнаас хянаад Ж.Бат-Эрдэнэ даргад хуулийн дагуу зөвшөөрөл өгч, тендерийг өөрсдөө шалгаруул гэдэг хариу өгсөн. Хязгаарлагдмал тендерийг явуулахад “Daewoo bus” ганцхан санал ирүүлээд үнэлгээний хороо шаардлага хангаагүй гэж үзээд татгалзсан. Хуулийн дагуу энэ компанитай гэрээ байгуулах зөвшөөрөл олгооч гэж байгаа юм. Чанар муутай, шинэ хуучин автобус авсан нь тусдаа асуудал. Тэрийг хууль хүчний ажлаа шалгуулахад тусдаа хийдэг юм байгаа биз.АН-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа хүнийг АН-тай автобусны асуудлыг холбож байгаа мэтээр олон баримтаас зөвхөн ганцхан баримт бичгийг гаргаж ирээд хуурамч мэдээлэл гаргаж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

5 цаг 56 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 47 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 0 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 5 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

14 цаг 57 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

14 цаг 57 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин