Х.Нямбаатар: "Их тойруу"-д нэмж, 1500 барилга барих А-гийн даалгавар авсан компаниудын эрхийг шилжүүлнэ

2023-11-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Түгжрэлийн эсрэг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  Энэ үеэр гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авав.  

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: - Бид хот төлөвлөлтөө нэгэнт алдсан.  Манай Нарны хороолол гэхэд 20 мянган оршин суугчидтай. Өглөө оройд түгжирнэ. Ганцхан гүүртэй.  Тэрэн дээрээ нэг цаг 30 минут зогсдог.   Манай хорооллын эхэнд байрууд 20 давхар.  Нөгөө талд нь "Алтай хотхон.  Бас л ганц гүүртэй. 16 мянга орчин оршин суугчтай. Ногоон бүс, сургууль, цэцэрлэг байхгүй.   Та нар бүсчлэлийн хязгаарлалт хийгээд үнэ тариф тогтоосон байна.  Харин өндөржилт дээр хязгаарлалт тогтоох уу.  Аль хэсэгт өндөр, аль хэсэгт намхан барих энэ асуудалд төлөвлөсөн зүйл байна уу.  Манайхаас бусад бүх оронд өндөржилтийн хязгаартай байдаг.  Энэ тал дээр ямар бодлого барьж байна вэ?

Хотын дарга Х.Нямбаатар: - Нийслэл хотыг 2040 онд хүртэл хөгжүүлэх төслийг боловсруулж байна.  Барилгын бүсчлэл өндөржилтийг энэ төлөвлөгөөгөөр илүү тодотгон зохицуулж өгч байна.  Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжилтийн хувьд хангалтгүй байна.  Үүнд таван шалгаан нөхцөл байна гэж үзсэн. Хууль эрх зүйн орчин ойлгомжгүй явж ирсэн.  Хоёрдугаарт, Нийслэлийн бүтэц, төлөвлөлт, инженерийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй байсан, гуравдугаарт санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал шалтгаалсан байна.  Тиймээс энэ алдаануудаа засч 2040 ерөнхий төлөвлөгөөг оруулж ирж байна.  Энэ төлөвлөгөөнд таны асуугаад байгаа бүсчлэл өндөржилттэй холбоотой асуудлыг тусгаж байгаа.  Мөн өнөөдрийн бидний оруулж ирсэн хуулийн төсөл дээр хотын норм журамтай холбоотой шинэ өөрчлөлт орж ирж байна.  Энэ нь барилгажих талбайг 70,30-ын харьцаатай байсныг 60. 40 харьцаанд барихаар оруулж ирлээ.  Энэ стандартыг хангаагүй барилгын ажлыг эхлүүлэхгүй. Улсын комисс хүлээж авахгүй. Инженерийн дэд бүтцээр холбохгүй байхыг холбогдох байгууллагад үүрэг болгоно.  Дараагийн хийж байгаа нэг зохицуулалт нь Их тойруу дотор одоогоор дахиж нэмж 1500 өндөр барилга авах А-гийн даалгавраа авчихаад байна. Үүнийг барьвал Их тойруу маань бөгс эргэх зайгүй болно.  Тийм болохоор нягтаршил ихтэй газар А-гийн даалгавар авсан компаниудын өөр газар байршуулж шилжүүлэх ажил хийнэ. 

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн: -Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийг шийдэхгүй орхидог асуудлыг хөндөж байна.  Энэ асуудлыг бид Барилгын хуульд тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа.  Хуулийн төслийг энэ намрын чуулганы хугацаанд өргөн барина.  Өндөр байшин барьж байгаа бол айлын тоогоор гаражтай байх.  Ус зайлуулах, усны нөөцийн савтай байх зэрэг шаардлагуудыг тавина. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

5 цаг 56 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 47 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 0 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 5 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

14 цаг 57 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

14 цаг 57 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин