Чуулган: Н.Алтанхуяг VS Ч.Хүрэлбаатар

2023-11-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны Төсвийн хуулийг хэлэлцэж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Ч.Хүрэлбаатар сайд дээр телевизээр худлаа ярьсан.  Нүүрсний үнэ унаж, төсвийн орлого доошоо буурвал энэ НӨАТ-ын урамшууллыг нэмж болохгүй гэж худлаа ярьж байна.   Энэ яагаад худлаа гэхээр Сангийн сайд Б.Жавхлан нар Төсвийн тогтворжуулалтын санг та нар идсэн байхгүй юу.  Энэ сан нь түүхий эдийн үнэ нэмэгдсэн үед төсвийн орлогыг авч хадгалдаг.  Буурсан үед нь нөгөө мөнгөө гаргаж нийлүүлдэг ийм сан юм.  Энэ санг Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын Засгийн газар,  дараа нь Ч.Хүрэлбаатарын үеэс эхлээд зүгээр төсвийн цоорхойг нөхдөг болчихсон.  Энэ бол маш их мөнгө устгасан.  2019 оноос эхлээд нэг их наяд 309 тэрбум төгрөгийг зүгээр л цоорхойгоо нөхсөн. Ингэж болохгүй.  Тэгэхээр энэ сангаа эргэж сэргээх хэрэгтэй.  Тэгэхээр түүхий эдийн үнэ буурч өсөх нь НӨАТ-тай ямар ч холбоогүй. 

Дараагийн нэг асуудал нь Ирээдүйн өв сан.  Энэ санг бас алаад идчихсэн.  Болиоч дээ.  Б.Жавхлаан.  Хуулиндаа 2030 он хүртэл энэ сангаас нэг ч төгрөг зарцуулж болохгүй гэээд заасныг та нар аваад зарцуулчихсан.  Тогтворжуулалтын сангаа идчихсэн, Ирээдүйн өв сангаа идсэн.  Одоо төсвийн зарлага маш өндөр хоёр дахин өсч орж ирж байна.  Ийм айл дэлхийд байхгүй. Энэ зарлагаа багасга.  Сангийн сайд Б.Жавхлан,  Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар маш буруу бодлого явуулж байна гэлээ. 

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: -Ирэх оны төсөв өрхийн орлогыг нэмсэн.  Хувийн хэвшлээ дэмжсэн.  Бүтээн байгуулалтыг  дэмжсэн ийм төсөв болсон.  Н.Алтанхуяг гишүүн Тогтворжуулалтын санг бараг л Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар нар зарцуулаад дуусч байгаа юм шиг ярьлаа.  Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдаж, 2011 оноос хэрэгжиж эхэлсэн.  Хэрэв би буруу санаагүй бол тэр үед Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан.  Энэ Тогтворжуулалтын санг өөрөө адилхан л хуулийн дагуу зохицуулаад л явж байсан. Тэгчихээд одоо болохоор бусад руу дайрдаг доромжилдог байдал нь хэрээс хэтэрлээ.  Хоёр үгнийх нь нэг нь Ч.Хүрэлбаатар боллоо.  Микрофон олдсон боломж дээр улс орон даяар хүн гүтгэж болохгүй.   Өнөөдөр эдийн засаг тогтворжоод явж байна.  Гэхдээ энэ тогтворжилт эмзэг байгаа шүү гэдгийг хэлье.  Тэгэхээр бүгдээрээ эдийн засгийн асуудлыг улстөржүүлж хүн гүтгэхээ больё. Тэрбум төгрөг зарцуулж, телевизийн олон ангит урт нэвтрүүлгүүд хийж, дайрч доромжилмооргүй байна.  Н.Алтанхуяг аа,  Ирэх сонгуулиар Увсын тойрогт өрсөлдөх гэж байгаа бол зүгээр очоод өрсөлд. Хажуугаар нь хүн битгий доромжлоод гүтгээд байгаарай гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 4 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 55 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 8 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 14 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 18 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 5 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 5 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин