"Эмээлт"-ийн хүүхдүүд сургуульгүй, эцэг эхчүүд нь “ажилгүй” байна

2023-11-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

Улаанбаатар хотын алслагдсан хэсгүүдийн нэг бол Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт юм. Нийслэлийн төвөөс 40 гаруй км зайд худалдаа, үйлчилгээний цогцолбор байдлаар бие даан хөгжиж, суурин болтлоо оршин тогтнож буй энэ өртөөнд сургуулийн насны 700 гаруй хүүхэд бий. Гэвч эдгээр хүүхдүүдэд харьяаллын сургууль байхгүй. Тиймээс өдөр бүр 20 гаруй километр зам туулан сургуульдаа явдаг. Хамгийн ойр нь Таваншар, Энхжин тийш сургуульд явдаг бол түүнээс цааш Тахилт, Толгойт, Баянхошуу бүр хотын төв рүү сурах нь элбэг.

Эмээлт сургуультай болох асуудал таван жилийн өмнөөс яригдаж байгаа  ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна. “Удахгүй сургуультай болно” гэсэн үгэнд урамшин олон жилийг үдэж буйг Эмээлт-Таваншар чиглэлийн автобусанд яваа сурагчид хэлж байна. Удахгүй л эндээ, гэрийнхээ ойр сургуультай болно. Өвөл болохоос өмнө амжих болов уу хэмээн цовоо дуугаар хариулцгаах нь өхөөрдөм. Үгүй бол нийтийн автобус өдөрт цөөхөн явдаг учраас удаан хүлээх нь хэцүү гэдгийг ч хэлж байв. Тэд зөвхөн гэртээ ойр, амар тайван, аюулгүй орчинд суралцах хүсэлтэй.

 

СУРГУУЛИЙН БАРИЛГА ХЭЗЭЭ АШИГЛАЛТАД ОРОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ  БАЙНА

 

Эмээлт өртөөний сурагчид хэзээ гэрийнхээ ойр сургуультай болох талаар тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн 32-р хороон дээр очлоо. Засаг дарга С.Уянга “Шинэ сургууль барих шавыг 2018 оны дөрөвдүгээр сард тавьсан. Сургууль 640 хүүхдийн багтаамжтай. “Фүжи- Алтай” констракшн ХХК барилгын тендерт шалгарсан байдаг. Эхний хоёр жил барилгын ажил эрчимтэй явагдсан. Гэвч төсөв санхүү, цар тахал зэрэг элдэв шалтаг гарч ирсээр барилгын ажил удааширч эхэлсэн.

Сургуулийн асуудлаар холбогдох бүхий л газарт албан бичиг хүргүүлж, иргэдийн санал хүсэлтийг байнга тавьдаг. Сургуулийн ажлыг гүйцэтгэж  байгаа компани, БСШУЯ-наас мэргэжилтнүүд ирж барилгын ажилтай хоёр удаа танилцсан. БСШУ- ны сайд Л.Энх-Амгалан барилгын ажил ямар явцтай байгааг ирж  харсан. 2022 онд улсын төсвөөс 300 сая төгрөгийг сургуулийн барилгын ажилд тусгаж өгсөн ч буцаагдсан. Учир нь анх гэрээнд заасны дагуу компани ажлын биелэлтийг гүйцээн, хүлээлгэн өгсөн тохиолдолд гарсан зардлыг баталж олгодог. Харин энэ жилийн улсын төсөвт сургуулийн барилгын ажилд хөрөнгө, мөнгө тусгагдаагүй” гэлээ.

Одоогоор барилгын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Сургуулийн халаалт, тог цахилгаан, ус, ариун цэврийн асуудлыг сордог хэлбэрээр шийдсэн байна. Яамнаас энэ онд багтаан сургуулийг бүрэн ашиглалтад оруулах үүрэг өгсөн ч одоогоор ямар нэг шийд гараагүй байгаа аж. Бид компанийн менежертэй холбогдоход “Хөрөнгө мөнгөнөөс болоод сургууль ашиглалтад орох боломжгүй байгаа” гэснээс өөр тайлбар хэлсэнгүй.

Хорооны даргын өгсөн мэдээллээр Эмээлтийн хүүхдүүд ихэвчлэн Нийслэлийн 122 дугаар бүрэн дунд сургууль, Баянгол дүүргийн 19-дүгээр сургууль, хотын төвийн бусад сургуульд сурдаг. 19- дүгээр сургууль гэхэд  Баянгол дүүргийн захын сургууль буюу анги дүүргэлт цөөн учир хүүхдүүд суралцах боломжтой байдаг аж. Өөрөөр хэлбэл, Тахилт, Толгойт зэрэг ойролцоох дүүрэг хорооны аль анги дүүргэлт цөөн захын сургуулиудыг Эмээлтийн сурагчид бараадаж, “нөхөөс” хэлбэрээр суралцаж байна.

 

АЖИЛ ХИЙДЭГ АЙЛЫН ЭХНЭР БАРАГ БАЙДАГГҮЙ ГЭВ

 

Дээр хэлсэнчлэн Эмээлт өртөөнд хамгийн ойр сургууль нь 20 гаруй километр зайтай. Саяхнаас сургуулийн автобус өдөрт гурван ээлжээр явж эхэлсэн ч  ялангуяа өглөөний ид ачааллын үеэр автобус хүрэлцдэггүй гэнэ. Харин нийтийн тээврийн гурван чиглэлийн автобус явдаг. Хорооны сурагчид зөвхөн автобусны буудал хүртэл  километрээс дээш алхдаг гэдгийг эцэг эхчүүд хэлж байв. СХД-ийн оршин суугч Х.Мөнхөө  “Хүүхдүүдээ өглөө, орой цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч, авдаг. Сургуулийн гурван ээлжийн автобус явдгийг мэдэхгүй байна. Өвөл хүүхэд сургуульд зөөнө гэдэг амаргүй. Нэг айлаас хамгийн багадаа хоёр хүүхэд сургууль, цэцэрлэгт явдаг. Өдөржин хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь өгч, авч түгжирч явсаар өглөө гараад орой гэртээ харьдаг. Тиймээс ажил хийх боломж гардаггүй. Ер нь нэг айлаас заавал нэг хүн хүүхдүүдээ зөөхөөс аргагүй байна” гэлээ. Өөр нэг эцэг эх “Таван шарын ойр сургуульд хүүхдээ өгье гэтэл харьяаллын бус гээд аваагүй. Тэгэхээр нь айлд мөнгө төлж байж харьяаллаа түр шилжүүлсэн. Цэцэрлэгийн хүрэлцээ ч тааруу учраас Баруун туруун руу хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд Таваншар руу сургуульд зөөж авсаар байтал өдөр өнгөрдөг. Ажил хийе гэсэн ч боломжгүй. Ер нь манай энэ хавьд ажил хийдэг айлын эхнэр бараг байдаггүй” гэв.

Харин тус хорооны Нийгмийн ажилтан Б.Ганболд “Манай хороонд захын суурьшил эхэлж байгаа. Газар олголт явагдаж, газар олгосон ч тог, цахилгаан дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй учир айлууд нүүж ирэх боломжгүй байна.

Манай хороо 5800 гаруй өрхтэй, ажил улирлын шинжтэй байдаг. Зун ажлын байр нэмэгддэг нь махны үйлдвэр, мал нядалгаа ажиллаж эхэлдэгтэй холбоотой. Мөн сургууль олон жил баригдахгүй, цэцэрлэгийн хүртээмж дутмагаас үүдэлтэй ажил эрхлэлт тааруу байна. Эцэг, эхчүүдийн ихэнх нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөхөөс аргагүй. Сургууль баригдаж эхэлсэн цагаас хойш багш мэргэжил эзэмшсэн, ажиллах боломжтой хэдэн хүн байна гэсэн судалгааг хорооноос авсан. Бага ангийн багш мэргэжилтэн нэлээдгүй байна гэсэн. Зарим нэг мэргэжлийн багшийн орон тоо дутмаг байна” гэлээ.

 

ЗАМ БАРИГДАХГҮЙ БОЛ  ХҮҮХДҮҮД СУРГУУЛЬД ЯВАХ БОЛОМЖГҮЙ

 

СХД-ийн 32-дугаар хороо найман хэсгээс бүрддэг. Үүнээс зөвхөн дөрвөн хэсгийн хүүхдүүд шинээр ашиглалтад орохоор хүлээгдэж буй сургуульд хамрагдах боломжтой гэсэн судалгаа гарчээ. Учир нь  сургуулийн байршил хорооноос нэлээд зайтай. Хорооны баруун урд талын захын хэсэгт байдаг учраас  нөгөө захад гэртэй хүүхдүүд хот руу сургуульд явдагаас ялгаагүй зам туулах юм. ““Шонхор” худалдааны төвөөс эхлэн сургууль хүртэл 2.6 километр зам тавих ажил улсын төсөвт 2019 онд тусгагдсан боловч одоог хүртэл ашиглалтад ороогүй ажил удаашралтай явагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ зам ашиглалтад орохгүй бол хүүхдүүд сургуульдаа явах боломжгүй гэсэн үг. Яг үнэндээ энд байгаа хүүхдүүд шинэ захын сургуульд очиж сурах уу хотын сургууль руу явж сурах уу гэдэг нь эргэлзээтэй. Тэгэхээр шинэ сургууль засмал замаасаа нэг километр 400 метрийн зайтай. Тиймээс сургуулийн автобус явуулах шаардлагатай учир зам хурдан барих ёстой” гэдгийг Засаг дарга С.Уянга учирлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 218 (7203)

 

хэцүүхэн л юм төр засаг сонгогдсон тойргийн гишүүд нь анхаараасай, хүүхдүүд сургуульгүй орчин тааруу гэдэг маш муу
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

14 цаг 53 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

14 цаг 53 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

14 цаг 53 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

14 цаг 53 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

14 цаг 53 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

14 цаг 53 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

14 цаг 53 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

14 цаг 53 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

14 цаг 53 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

14 цаг 53 мин