Дахиад нэг Допингийн төвийг нууцаар байгуулах гээд байна уу, эсвэл...

2023-10-31
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Допинг тойрсон дуулиануудын буруутан нь Допингийн эсрэг үндэсний төв буюу МОНАДА болж хувирсан. Тэгээд тэнд ажилладаг хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулаад сүйд болсон. Гэвч Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-гийн үйл ажиллагааг өөр хүнд хариуцуулснаар шуугиан намжсан. Түүнээс хойш Олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ, Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-гийн шинэ дарга Ц.Уугангэрэл нар хамтдаа мэдээлэл, мэдэгдэл хийгээд явж үзэгдэх болсон юм. Гэтэл муулуулаад байсан Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-гаас нь “муулах” шалтгаан илрээгүй байна.

Тодруулбал, АТГ-аас өнгөрсөн долоо хоногт  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үед тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны дарга, ахлах комиссар Э.Оюунболд “Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-гийн удирдах албан тушаалтнууд болон бусад мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ авахдаа холбогдох хууль журам зөрчиж, зохион байгуулалттайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсан, түүний улмаас хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Энэ үйл ажиллагааг 2003-2008 онд МҮОХ зохион байгуулж байсан. 2009 оноос хойш Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА зохион байгуулж байгаа. Тамирчдаас авсан дээжийг солих, гаднын биет оруулах боломжгүй нь тогтоогдсон. Одоогоор хэн нэгнийг яллагдагчаар татсан асуудал байхгүй” гэлээ. Угаасаа Э.Оюунболд комиссарын хэлсэнчлэн “Тамирчдаас авсан дээжийг солих, гаднын биет оруулах боломжгүй” гэдэг тов тодорхой шүү дээ. Одоо XXI зуун. ВАДА гэдэг чинь дэлхийн допингийн асуудлыг хариуцдаг. Тэгээд ч спорт гэдэг бол дэлхийн геополитикт ч асар нөлөөтэй. Бүгд мэднэ. Тэр утгаараа тамирчдын шинжилгээний дээжийг солих хийгээд хариуг өөрчлөх ямар ч боломжгүй нь ойлгомжтой. Бас ВАДА өөрөө МОНАДА руу тамирчдын шинжилгээний хариуг илгээнэ гэдэг байх үндэслэлгүй. Тэр ч бүү хэл, МОНАДА-гийн ажилтан руу хувийнх нь имэйл руу явуулдаг гэдэг бол зүгээр л гүтгэлэг болж таарна. Тэгэхээр асуудал нь Допингийн эсрэг үндэсний төвд биш өөр зүйлд байсан бололтой. Бололтой ч гэж, ер нь бол тийм байх магадлал өндөр. Яагаад гэвэл, Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-г Дэлхийн допингийн эсрэг агентлаг ВАДА-гаас сануулга авах хэмжээнд хүргэсэн газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын улсын хороо, тэнд ажилладаг нэр бүхий хүмүүс юм. Улсынхаа тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлэхгүй байх зэргээр МОНАДА-гийн үйл ажиллагаанд саад хийсээр ирсэн. Өнөөдөр Дэлхийн допингийн эсрэг агентлаг ВАДА-гаас Монгол Улс сануулга авчихаад байгаагийн шалтгаан нь энэ. Хамгийн гол нь “цагаан туг”-ны асуудал босож ирснээр  МОНАДА-д ажиллаж байсан хэдэн хүн биш Монгол Улс хохирох эрсдэлд орсон. Их ойлгомжтой асуудал шүү дээ, энэ. Гэхдээ тэр  хүмүүс санасандаа хүрсэн. АТГ-т шалгуулаад, ажлыг нь булаагаад авсан.

Гэвч асуудал ингээд дууссангүй. Гэтэл шинээр бас нэг Допингийн төвийн “сураг” гараад ирэв. Энэ ажил нууцаар хийгдэж байж болзошгүй байна. Учир нь дээр хэлсэнчлэн “Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгээд явж байна” гэж харагдаж байв. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдааны дараа “Дэлхийн допингийн эсрэг агентлаг ВАДА-гаас манай улсад нийт 21 зөрчил арилгах шаардлага ирүүлсэн. Энэхүү зөрчлийг есдүгээр сарын 2-ны өдөрт багтаан арилгах шаардлага өгсөн ч хугацаандаа амжаагүй аж. Иймд манай улс Олимпийн наадамд “цагаан туг” дор оролцох эрсдэл үүссэн билээ. Тиймээс Б.Бат-Эрдэнэ сайд ВАДА-гийн хуралд оролцож, зөрчил арилгах хугацааг арваннэгдүгээр сарын 22 хүртэл сунгасан байна. Манайд таван зөрчил байгаа юм байна. Тэр таван шаардлагыг манай улс хангаж чадахгүй байна. Цаашид Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-г ил тод, нээлттэй болгоно” гэж байсан юм.

Тэгвэл шинээр, нууцаар байгуулж байх магадлалтай байгууллагыг “Монголын допингийн эсрэг хороо” нэртэй НҮТББ хариуцах бололтой юм. Англи нэр нь Mongolian Anti Doping Committee /MADCOM/ гэж байна. Энэхүү шинэ Допингийн төвийг байгуулах талаар албан ёсны харилцааг Дэлхийн допингийн эсрэг агентлаг ВАДА-тай тогтоосон байна. Тус агентлагийн дүрэм, стандартын албаны удирдлагад ажилладаг Эмма Симмона гэдэг хүнтэй удаа дараа имэйл-ээр харилцаж байгууллагын хийгээд үйл ажиллагааныхаа дүр­мийн төслөө зохиосон бололтой юм.

Саяхан манайд Эмма-гаас ирүүлсэн имэйл-д “Шинээр бий болгох хууль эрх зүйн хэрэгслийн тухайд бид энэхүү эрх зүйн баримт бичгийн хүрээнд дараах зүйлийг боловсруулахыг зөвлөж байна” гээд, үүндээ “Хэлэлцэж байгаа эрх зүйн баримт бичгийг агуулгыг Монгол Улсын эрх зүйн тогтолцооны онцлог хэрэгцээ, бүтцэд тулгуурлан өөрчлөх шаардлагатай болно. Үүний зэрэгцээ Армен, Литва, Узбекстан зэрэг улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг үнэлж, бусад улс орнууд ижил төстэй хэрэгцээг хэрхэн хангаж байгааг харах нь танд ашигтай байх болно” хэмээн зөвлөжээ. Мөн “Хэрэв шаардлагатай бол бид энэ талаар холбогдох улсуудын Допингийн эсрэг үндэсний төвүүдтэй харилцах харилцааг тань ойртуулж өгөх боломжтой” хэмээжээ. Тэгээд “Шинэ хууль эрх зүйн баримт бичиг, дүрэм журмыг батлахаас өмнө ВАДА хянан үзэх ёстой” гэсэн байгаа юм.

Үүгээр манай улсын шинэ Допингийн төв хууль эрх зүйн хувьд Армен, Литва, Узбекстан зэрэг улсынхтай ижил түвшинд ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, эдгээр улстай ижил түвшинд үнэлэгджээ. Гэтэл эдгээр улсуудын зарим нь эрх зүйн хувьд бусдад үлгэрлэх байтугай өөрсдийгөө яая гэж байгааг бид мэднэ. Маш харамсалтай. Манай улсын амбийцыг арай л доош нь хийж, нам дарсан үнэлэмж аж. Уг нь манайхан чинь зөвхөн хууль эрх зүй гэлтгүй, бүх асуудлаа АНУ, Японоос эхлээд дэлхийн жишгүүдийг харж хийдэг биш бил үү. Ер нь ч тэгээд ямар ч тамирчин өгсөж өрсөлдөж байж л өөдөлдөг. Зүгээр л нэг амьдралын философи хүртэл “Хэнтэй нөхөрлөнө, амьдрал тийм л болно” гээд байдаг.

Тэгээд бас шинэ байгуулах Допингийн төвийн дүрэм нь их хэцүү. Үүгээр батлагдаад, байгуулаад явбал допинг гэдэг зүйл Монголын бас нэг шинэ зовлон болно. Тэр баталгаатай. Яагаад гэхээр, Удирдах зөвлөл нь 9-11 хүнтэй байна. Түүвэрлэвэл тус зөвлөлд Засгийн газрын төлөөлөл орно. Засгийн газраас ирүүлсэн албан тоотын огноогоор томилогдсонд тооцно. Удирдах зөвлөл нь 100 саяас дээш төгрөгийн дүн бүхий их хэмжээний хэлцэлд зөвшөөрөл олгох санхүүгийн эрхтэй. Бас ерөнхийлөгчтэй байна. Энэ мэт бүтэц, эрх үүргийн “сонирхол” татахуйц олон зүйлийг тусгажээ.

Ер нь бол яг ингэж Допингийн төв байгуулбал завхарсан л асуудал ундрах үндэс болох нь тодорхой юм. Тамын тогооны үлгэр гэж ярьдаг. Тэр л болно. Төслөөс нь харахад төртэйгээ, “төрийн бус”-тайгаа бүгдээрээ орчихсон байх юм. Ингэхээр л манайд ямар ч ажил унадаг. Гэхдээ Засгийн газар арай Монголынхоо амбийцыг нам дарсан үйл ажиллагаатай Допингийн төв байгуулахаар ажиллахгүй байлгүй дээ. Тиймээс “Дахиад нэг Допингийн төвийг нууцаар байгуулах гээд байна уу” гэдэг анхаарал татаж байна. Эсвэл...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин- 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 216 (7201)

Өдрийн сонин - 2023.10.31 Мягмар №205 (7325)

Өнөөдөр сонин - 2023.10.31 Мягмар №214 (7773)

 

gui e ene Ba said mun holing ni hutgaj bainaa
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

14 цаг 17 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

14 цаг 17 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

14 цаг 17 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

14 цаг 17 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

14 цаг 17 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

14 цаг 17 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

14 цаг 17 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

14 цаг 17 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

14 цаг 17 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

14 цаг 17 мин