Х.Нямбаатар: 2009 оноос хойших шууд худалдан авалтын гэрээнүүдийг АТГ-т өгч өгч шалгуулна

2023-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн худалдан авалтуудын материалыг АТГ-т өгч шалгуулахаар болсон тухай Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. 

Тэрбээр "Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажил 2009 оноос эхэлсэн. 2009 онд Солонгосын DAEWOO корпорацын 400 автобусаар парк шинэчлэлийг Зам, тээврийн хөгжлийн яам захиалж, Сангийн яам санхүүжүүлж, худалдан авалтыг шууд гэрээний аргаар хийсэн байна. Улсын төсвийн хөрөнгөөр дээрх 400 автобусыг худалдаж авсан ч улсын болон нийслэлийн өмчид бүртгүүлэхгүйгээр 10 ААН-д шилжүүлсэн. Тухайлбал 

  • "Автобус 1"- 120 ширхэг 
  • "Автобус 3"- 80 ширхэг 
  • "Цахилгаан тээвэр" ХХК- 80 ширхэг 
  • "Эрдэм транс" ХХК- 30 ширхэг 
  • "Автобус нэгдэл" ХХК 10 ширхэг 
  • "Мяралзай" ХХК- 8 ширхэг 
  • "Сутайг буянт" ХХК- 30 ширхэг 
  • "Тэнүүн Огоо" ХХК- 50 ширхэг 
  • "Тэнүүн дэлгэр"- 14 ширхэг 
  • "Атибус"- 8 гэсэн 400 автобуснуудыг авсан. Тухайн үеийн ханшийн зөрүүгээс нийт 35.6 тэрбум төгрөгийн автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэхгүйгээр ААН-үүдэд өгсөн. 

Дээрх дурдсан ААН-үүд улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан ч эргэн төлөлт бага хэмжээтэй байгаа. Энэ нь тухайн үеийн ханшийн зөрүүгээс шалтгаалж 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.  2009 оноос хойших шууд худалдан авалтын гэрээнүүдийг АТГ-т ХЗДХ-ийн сайдын нэр дээр албан бичгээр хүргүүлж шалгуулах хүсэлт гаргаж байгаа. Улсын ерөнхий прокурорт улсад учирсан өмнөх хохирлуудыг төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, эргэн төлүүлэх талаар холбогдох хуульд заасан арга хэмжээг авах хүсэлтийг гаргаж байна" хэмээн танилцуулав.  

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

7 цаг 42 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

8 цаг 33 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 цаг 46 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

9 цаг 52 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

9 цаг 56 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

16 цаг 43 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

16 цаг 43 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин