“Франц улстай стратегийн чухал салбарт хамтарч ажиллахаар боллоо”

2023-10-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

“ТВ-9”  телевизийн “Анализ-Тойм” хөтөлбөрөөр  долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг.  Энэ удаа уран олборлох хэлэлцээний протоколд Монгол Улсын тал гарын үсэг зурсан түүхэн үйл явдлыг онцолжээ.  Энэ талаар “ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга, хуульч П.Баттөрийн байр суурийг хүргэж байна. 

-Монгол Улс ураны салбарт олборлолт, үйлвэрлэлийн ажиллагаа явуулах эсэх асуудал олон жилийн турш маргаан, мэтгэлцээний сэдэв байсан. Нөгөө талаас Монгол Улсыг үнэ цэнтэй болгох,  дэлхийн хүчирхэг гүрнүүдийн  сонирхол бүхий бүс нутаг байлгахад  чухал алхам болсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн айлчлалын  хүрээнд  хоёр тал уран олборлох хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан нь  өндөр ач холбогдол бүхий үйл явдал болсон. Тус хэлэлцээний үеэр  Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон хэлсэн үгэндээ “Бид Монгол Улсын ашигт малтмалын салбар тэр дундаа ураны салбарт хамтран ажиллаж, түүхий эд бараа бүтээгдэхүүнийг Францын тал худалдаж авахад бэлэн байна”  гэдгээ илэрхийлсэн. Хэлэлцээний протоколоос харахад  Дорноговь аймгийн Улаанбадрах суманд   олборолтын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэгдсэн  “Бадрах Энержи” компанийн 34 хувь  нь Монгол Улсын Засгийн газарт, үлдсэн  хувь нь Франц улсад  эзэмшилтэй байна. Харин уран олборлох  хэлэлцээний  протоколд  хоёр тал гарын үсэн зурснаар  Монгол Улс  тус ордын 34 хувийнхаа  24 хувийг Франц улсын  талд шилжүүлэх тохиролцоонд хүрч байна гэж ойлгосон. Талууд хэрхэн хамтарч ажиллах  протоколд гарын үсэг зурсан учраас хэлэлцээний үр дүнг одоо хэлэх боломжгүй. Харин хэлэлцээрийн хүрээнд хувь эзэмшлээ хэрхэн хадгалж үлдэх вэ, хувь эзэмшлийн тохирсон хөрөнгө оруулалт хийх юм уу,  ашигт малтмалын нөөц ашигласны хэмжээгээ хэрхэн хадгалж үлдэх вэ гээд олон асуудал тодорхой болно.  Одоогийн нөхцөл байдалд  НҮБ-ын аюулгүй зөвлөлийн таван улсын нэг Франц улстай стратегийн чухал салбарт хамтарч ажиллахаар гарын үсэг зурсан нь хамгийн чухал үйл явдал гэж харж байна.

Франц улсын талаас энэхүү ордыг ашиглахтай холбогдуулан 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулна гэдгийг хэлсэн. Энэ нь 2009 оны “Оюу толгой” компанийн гэрэээнээс хойшхи томоохон хөрөнгө оруулалтын  төсөл гэж хэлж болно. Монгол Улс уран олборолттой холбоотой төслөөс 40 жилийн хугацаанд нэг тэрбум  ам.долларын хувь хүртэнэ гэдгийг урьдчилсан байдлаар  мэдэгдэж байгаа. Энэ  нэг тэрбум ам.доллар Монгол Улсын эдийн засагт  40 жилийн хугацаанд хэр том тоо вэ гэдгийг  эргэцүүлж бодох хэрэгтэй. Үүнийг “Оюу толгой” компанийн  жилдээ төлж байгаа татвар,  худалдан авалт хийж байгаа хэмжээ зэрэг  Монгол Улсад үлдэх боломжтой орлоготой харьцуулахад  бага тоо. Гэхдээ бүтээгдэхүүний хувьд  Монгол Улсын  аюулгүй байдал, геополитик талаасаа  ач холбогдолтой чухал төсөл. Уг төслийг  хэрэгжүүлэхийн тулд хүн ам,  байгаль орчинд аюулгүй учруулахгүй, сүүлийн үеийн техник, технологи ашигласан төсөл болгож хэрэгжүүлвэл Монголчуудын хувьд хэрэгжүүлэх боломжтой төслийн тоонд орох байх гэж харж байна. Учир нь  Монгол Улс одоогийн байдлаар нүүрс, алт, зэс,  төмрийн хүдэр гэсэн цөөн тооны ашигт малтмалын түүхий эд дээр тогтсон эдийн засагтай улс болчихсон байна. Тиймээс цаашдаа олон тулгуурт түүхий эдийн нөөц бололцоо бүхий улс орон болж аюулгүй байдал, эдийн засгийн чадавхаа дээшлүүлэх  боломжтой. Мөн Монгол Улс байгалийнхаа баялгыг хагас боловсруулсан байдлаар бусад улс орнуудад экспортлодог түүхий эдийн бааз  байдлаа өөрчлөх хэрэгтэй. Эцсийн бүтээгдэхүүн үйлвэрлэдэг шат руу  явах нь зөв юм. Тухайлбал, Франц улс ураны cалбарт дэлхийн нийт түүхий эдийн нөөцийн  70 хүртэлх хувийг үйлдвэрлэдэг, боловсруулдаг том орон болох амбицтай байгаа гэдгээ хэлж байсан. Тийм учраас бид ч гэсэн түүнтэй нийцэж,  Франц улсын уран олборолтын техник, технологийг ашиглаж дотоодын хэрэгцээнийхээ эрчим хүчийг шийдэхэд туслалцаа дэмжлэг авч, хамтран ажиллах асуудлыг гэрээний хүрээнд ярьж,  санал санаачлагыг гаргах ёстой байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 215 (7200)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

15 цаг 23 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

15 цаг 23 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

15 цаг 23 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

15 цаг 23 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

15 цаг 23 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

15 цаг 23 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

15 цаг 23 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

15 цаг 23 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

15 цаг 23 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

15 цаг 23 мин