Т.Бадамжунайгийн хэрэг бас л шүүх дээр “гацах” уу?!

2023-10-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Ажиглаад байх нээ, манай шүүх өөрөө л болдоггүй аж. Кинон дээр “...Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ” гэдэг шиг нэр төр, итгэл даах чадвараа өөрсдөө алддаг бололтой юм. Хамгийн сүүлд, өнгөрсөн долоо хоногт Б.Махбалыг сулласан тогтоолыг давж заалдах шатны шүүх нь прокурорын эсэргүүцлийн дагуу хүчингүй болголоо. Хэдийгээр Б.Махбал гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн ч түүнийг сулласан үйл явц нь хуулийн дагуу хийгдсэн байгаа юм. Шүүх ингэж шийдвэрээ эргэн өөрчилдөг болсон уу. Ер нь энэ хэр зэрэг хулуь ёсны хийгээд шударга үйлдэл вэ. Ойлгохгүй хүн олон байна. Гайхацгааж байна. Хэрвээ шударга үйлдэл бол үүгээр далимдуулаад шүүх өмнөх алдаагаа засах хэрэгтэй юм. Хамгийн дуулиантай жишээ гэхэд “...Сангийн сайд асан С.Баярцогтын асуудал юу болоод өнгөрөв өө” гээд л яриад удаж байна. Шүүх энэ талаар ам ангайдаггүй. Гэтэл өнгөрсөн долоо хоногт чуулган дээр хүртэл яригдаад авна лээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “...Сая тойргоороо явлаа. С.Баярцогтын шүүхийн шийдвэрийг иргэд ярьж байна. Баялгаа эх орноо худалдсан хүнийг цайруулж байна гээд иргэд шүүхэд итгэхгүй байна” гэж ярьсан. Тэгэхээр шүүх үүнд тайлбар хийх ёстой. Хэрвээ энэ нь хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байгаа бол УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяраас эхлээд яг энэ зарчмаар сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан хүмүүст боломж олгох хэрэгтэй. Үүнээс гадна бас нэг дуулиан шуугиантай хэрэг шүүхийн тусламжтайгаар “түдгэлзэх” мэдээлэл яригдах болов. “...Сайд асан Т.Бадамжунайгийн биеийг сайжиртал хэргийг нь түдгэлзүүлнэ” гээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайгийн хэрэг бас л шүүх дээр “гацна” гэсэн үг. Дагаад “Нийслэлийн газрын наймаа”-ны хэрэг ч “түдгэлзэх” тал руугаа орно. Ер нь ч тэгээд нүүрснээс эхлээд том хулгайд холбогдсон хүмүүс “...Яаж ийгээд 2024 сонгууль давтал хэргээ барина” гээд гүйлдээд эхэлсэн байна. Гараад явсан нь тэндээ байж, амжаагүй нь гарч явах талаар ярьж байгаа мэдээлэл ч байгаа юм. Тэр утгаараа, шүүхийн энэ үйлдэл нь бидний ойлголтоор “дабл стандарт”, хуулийн хэллэгээр “...Selective justice буюу алагчилсан шударга ёс” тогтоож буй хэрэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 215 (7200)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

7 цаг 59 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

8 цаг 50 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 2 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 8 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 13 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 0 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 0 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин