Н.Энхболд: Тэр компани “Та нар 34 хувиа ав, зөрүүлээд 300 хэдэн саяыг оруулаач” гэж ерөөсөө ярихгүй байна, бид энэ рүү орж яах юм бэ

2023-10-27
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Түрүүч нь өмнөх дугаарт

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Энэ асуудлыг яг ийм хэлбэрээр шийдэхийг дэмжихгүй. Хэлэлцээд ч хэрэггүй. Сая Зоригт гишүүн ч, Гончигдорж гишүүн ч ярьж байна. Би нөгөө талынх нь аргаар шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Хоёр болох хоёр арга байна. Нэгдүгээрт хуулин дээр 50 хүртэл хувь байж болно гээд оруулсан хөрөнгийн хэмжээг харгалзан үзээд, гэрээгээ зохицуулна гээд биччихсэн. Нийт гарах хөрөнгө нь тэрбум 31 сая юм байна. Шинэ журмаар тооцсон нөхөн төлбөрийнх нь хэмжээ 2.7 сая юм байна. Тэгээд хувийг нь харгалзаад үзэхээр нийт хөрөнгө оруулалт дотроо улсын оруулсан хөрөнгө 000.2 хувь байгаа юм. Энийг дээш нь 34 хувь болгож татах тухай ярьж байгаа юм байна. Ингэх шаардлага огт байхгүй. Ганхуяг сайдын яриад байгаа хуультай болохоор гэдэг үгийг бас харгалзан үзээд, гэрээгээр шийдвэрлэнэ гээд биччихсэн байхад харгалзаад үзсэн чинь 000.2 хувь байхаар тэрийг заавал 34 уруу татах хэрэг юу байгаа юм бэ. Өчүүхэн хэсэг нь юм байна.  Тийм учраас энэ компани ингээд аваад яваг ээ. Анхны улсын хөрөнгө оруулалтын хэмжээг буцааж авна гээд байгаа юм бол гэрээгээ хийгээд, за та нар үйл ажиллагаагаа явуулаад эхэлснээсээ хойш таван жилийн дотор улсын оруулсан мөнгийг буцааж татвараасаа гадна төлөөрэй. Ийм гэрээ хийгээд л зохицуулаад явчихад болохгүй гэх газар байхгүй. Бид нар ер нь хэзээ сургамж авч, сурах юм бэ. 34 хувь гээд л байна, 50 хувь хүртэл гээд л байна. Хэрэг дээрээ засаг өөр дээрээ хөрөнгөгүй мөртлөө, чадваргүй мөртлөө хариуцлага, эрсдэл хоёрыг авчирч наагаад байгаа болохоос биш энэнээс олж байгаа ашиг гэж байхгүй шүү дээ. Шал дэмий юман дээр хариуцлага үүрээд л, төр нь чичлүүлээд, чадахгүй байж байж, өнөөдөртөө өөр юманд зарцуулж болох мөнгийг дэмий юманд зарцуулаад л, тэр компани нь энийг хүчлэхгүй байгаа юм гэнэ шүү дээ. Би сая хэд хэдэн хүний ярианаас сонслоо. Та нар энэ 34 хувиа аваач ээ, зөрүүлээд тэр 300 хэдэн саяыг нь оруулаач гэж ерөөсөө ярихгүй байгаа юм байна шүү дээ. Болж өгвөл аваад явъя л гэж байгаа юм байна шүү дээ. Тэгвэл бид нар энэ рүү орж яах юм бэ. Одоо түрүүчээсээ сургамж авах хэрэгтэй. Хамгийн ойрхон жишээ Энержи ресурсийн барьж байсан төмөр замыг булаагаад авчихсан. Тэгээд зогсчихсон. Ингээгүй байсан бол магадгүй 2012 оноос хойших энэ хугацаанд тэр компани өөрөө хариуцлагаа, эрсдэлээ хүлээгээд, тэр замыг ашиглалтад оруулаад, бид нар өнөөдөр нүүрсээ зөөх замтай болчихсон. Гол нь өрсөлдөх чадвараа дээшлүүлчихсэн байх нөхцөл байдлыг төр булааж аваад үгүй болгоод хаячихсан шүү дээ. Тийм учраас энэ асуудлыг дахиж яам нь оруулаад, эрээний төсөл хийгээд, тэрийгээ шаардлагатай бол УИХ-аар хэлэлцүүлээд явах хэрэгтэй. Төрийн хувь их ч, бага ч тэнд нэг нөхөр оччихоод л, гүйцэтгэх засаглалын хүмүүс биш тэр ч байтугай УИХ-ын гишүүд хүртэл энд тэнд очоод, компаниудад дарамт үзүүлээд яваад байдгийг бид нар мэднэ. Би одоо саналаа хэлж байна. Хэлэлцэж хэрэггүй дээ, бараг.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Тогтооно гэдэг бол хэлэлцээд ямар нэгэн тоо тавь гэсэн үг. Хэлэлцэхгүй гэхээр ямар ч тоо тавигдах юм билээ гэдэг юм чинь тасрахгүй байхгүй юу. За ямар, яаж оруулах нь хамаагүй, яаж гаргах нь чухал л даа. Бат-Эрдэнэ гишүүн.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Би бол дэмжихгүй. Би түрүүн тодорхой саналаа хэлсэн. Оюу толгойтой холбоотой өчнөөн асуудал байна шүү дээ. Зөвхөн Оюу толгой. Цаана нь бас өмнө нь хийчихсэн хөрөнгө оруулалтын гэрээтэй олон ордууд байгаа юм. Оюу толгойн асуудлыг цэгцлэх эрх мэдэл бүхий нөхдүүд маань юмаа хийхгүй суугаад байгаа юмаа. Ийм байж болохгүй ээ. Энэ чинь өнөөдөр төрийн оролцооны 34 хувийг ёстой жинхэнэ төсвийн орлогыг нэмэгдүүлэх, улс орны хөгжлийг урагш нь ахиулахад ашиглах бүрэн бололцоо байхад энэ бололцоог ашиглаж, энэ асуудлыг нэг талд нь шийдвэрлэхгүй тэгээд өнөөдрийг хүртэл ааг цоог хийгээд ингээд яваад байгаа юм. Ер нь Уул уурхайн яамнаас оруулж ирж байгаа энэ бодлого, өргөн барьж байгаа хуулийн төслүүд дандаа нэг ийм давхар санаатай хуулиуд орж ирээд байгаа юм. Тэр нь үндсэндээ урагшаа явахгүй, дандаа буцдаг. УИХ-аасаа буцдаг, дэмжлэг авч чаддаггүй. Үүний нэг хувилбар нь өнөөдрийн хүчин төгөлдөр хуулийн хүрээнд гээд стратегийн ач холбогдол бүхий орд газар уруу нь жагсаалтад орсон хэдэн ордуудыг тасдаад аваад гараад ирж байгаа юм. Энэ стратегийн ач холбогдол бүхий орд газруудын тоо хэмжээг өргөтгөж, нэмэгдүүлэх ёстой. Тэгэхээр өмнөх Оюу толгойтой холбоотой юмнуудаа цэгцлэх ажлыг та бүхэн минь хийгээч ээ, яагаад хийдэггүй юм бэ. Өнөөдөр УИХ-ын гаргасан шийдвэр бүрэн хүчин чадалтай байна. АБГББХ-ны шийдвэр байж байна.  УИХ-ын 57 дугаар тогтоол байж байна. Бид төрийн оролцооны хувь хэмжээг анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50-иас дээш хувьд хүргэх ёстой гээд ярьж байсан улс. Одоо энэ тухай бүр ярихаа больсон. Одоо таны баримталж байгаа байр суурь бол Оюу толгойн Монголын талын оролцоог бүр 34 хувийг нь байхгүй болгох тухай асуудал. Эрдэнэтийг хувьчлах тухай асуудал. Цаана нь Багануур, Шивээ-Овоо хоёр л үлдэх биз дээ. Өөр юу үлдэх юм бэ. Ийм л байдалтай байна шүү дээ. Энэ оролцооны хувь хэмжээг Засгийн газар өөрт  чинь үүрэг чиглэл өгөөд танилцуул гэчихээд байхад та 300 гаруй сая долларын асуудлыг дахиад бонд гаргана, нөгөө өрийнхөө хэмжээг нэмэгдүүлж байж энэ асуудлыг шийдвэрлэнэ гээд оруулаад ирчихсэн, зүтгүүлээд байх юм. Цаад талд чинь Ашигт малтмалын тухай хуулиа барьцаалж байж энүүгээр гаргаж авах гэсэн санаа байгаад байна. Ашигт малтмалын хуулийн олон шүүмжлэл дагуулсан заалтуудыг та өөрчлөөд, ер нь тун ойлгомжгүй хэлбэрээр эдийн засгийн үр өгөөж, ашгийн түвшингий нь харгалзаад, төрийн оролцоо байж болохоор ч юм шиг, болохгүй ч юм шиг оруулаад ирсэн. Дэлхийн бусад улс орнууд нөхөн сэргээгддэггүй, энэ газрынхаа хэвлийн баялгийг ашиглуулахдаа нэг бол хэнтэй ч хуваалцахгүй авдаг роялтын татвар тодорхой түвшинд өндөр байдаг. Эсвэл төр оролцдог.  Та бид нар Чили, бусад улс орнуудын жишээн дээр тэр .. том орд газрууд, компаниуд дандаа төрийн хувь оролцоо нь бүр өндөр байгаа  тухай жишээ татаад л ярьдаг байсан шүү дээ. Энэ одоо хэвлэл мэдээлэл, архив юм хум байдаг юм уу, үгүй юу. Бид нарын одоо хамтдаа суугаад хэвлэлийн хурал хийгээд ярьж байсан юмнууд одоо гаргаад энд зэрэгцүүлээд тавимаар байх юм. Тэгтэл одоо байчихаад ерөөсөө төрийн оролцоо байхгүй болгоно, нөгөө талд нь болохоор зэрэг роялтын татварыг хэнтэй ч хуваалцдаггүй татварыг 0 болгоно гээд яриад байх юм. Ийм байдалтай байж болохгүй. Тийм учраас би дэмжихгүй байгаа юмаа дарга аа.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Цагаан суваргад 34 хувь авахыг эсэргүүцэж байгаа юм уу. Тэгж байна л гэсэн үг шүү дээ. За Бат-Эрдэнэ аварга хэлэлцэхээс татгалзаж байна. Батсуурь гишүүн. Хоёр гишүүн дэмжсэн, хоёр гишүүн татгалзсан. Алинаар нь ч хэлж болно.

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 214 (7199)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

7 цаг 37 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

8 цаг 28 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 цаг 41 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

9 цаг 46 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

9 цаг 51 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

16 цаг 38 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

16 цаг 38 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин