Баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур байх ёсгүй гэж үзэв

2023-10-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын Батсайхан

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжлээ.  Өнгөрсөн оны аравдугаар сард НҮБ-аас дур зоргоор баривчлахын эсрэг  олон улсын шинжээчид Монгол Улсад ирж, хүний эрхийн зөрчилд судалгаа, шинжилгээ хийгээд явсан.  Тэд манай улсыг сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цаг цагдан хорьж байгаа нь  хүний эрхийн томоохон зөрчил хэмээн үзсэн.  Үүнээс  хойш нэг жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулган Женев хотноо болж, Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг дээрх зөрчил дутагдлаа арилгаагүй хэмээн дахин  хангалтгүй хэмээн үнэлэв.   Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр НҮБ-ын зөвлөмжийг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна.    Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өчигдөр болсон чуулганаар хэлэлцэн гишүүдийн олонх дэмжлээ.  Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийлж,  ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон хууль санаачлагч ажлын хэсгийнхнээс асуулт асуув.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-НҮБ-ын судалгаагаар шүүхийн шийдвэргүй баривчилгаа 98 хувьтай гарсан. Бид олон улсын хэмжүүрээрээ ажиллах ёстой. Тиймээс Ерөнхий сайдад долоон удаа албан бичиг хүргүүллээ. Хойшлуулшгүй гэдгийг буруу хэрэглээд байна уу гэж хардаг. 2020 онд шүүхийн шийдвэргүй баривчилсан баривчилгааны 47 хувийг прокурор, шүүх хүчингүй болгосон нь шаардлагагүй баривчилгаа байсан юм биш үү гэдэг дүгнэлт хийхэд хүргэж байгаа. Ийм учраас дахин ийм хууль зөрчсөн баривчилгаа хийхгүй байх зохицуулалтыг хуульд тусгаж өгөх шаардлагатай.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад баривчлах ажиллагаа үндсэндээ шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна . Хүний эрхийн тухайд ямар нэгэн талцал хуваагдал байж болохгүй. Хуулиар олгодог зүйл биш. Хүн ийм эрхтэй байдаг учраас хууль гардаг. Бүх хуулийн агуулга мөн чанар хүний эрхийг хамгаалахад үндэслэх учиртай. Гадаа жагсах эрхийг хүний эрх гэж ойлгодог. Гэтэл үгүй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, мэдэх эрхийн асуудал юу болж байгаа вэ. Хүний эрхэд саад болж байгаа бүх хууль тогтоомжийг шүүрдэх ажил хийнэ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр энэ ажлыг дуусгах гурван сарын хугацаатай ажлын хэсэг байгуулж байгаа. Бүх байгууллагаас оролцсон 40 хүнтэй ажлын хэсэг юм. Бүхий л хууль тогтоомжид хүний эрхийг хангасан чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлнэ. Гэрч байдлаар байцааж байгаад яллагдагч болгодог байдалд газар авсан байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж баталсан. 2016 онд УИХ-ын дарга алх тогших л үлдээд байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 хувьд танай намынхан өөрчлөлт оруулсан.  Гэхдээ авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн хүмүүс хууль хяналтын байгууллагад нөлөөлөөд явж байна. Эргэн тойрныхон нь хариуцлага хүлээхгүй байна.  Харин үгээ хэлдэг,  үзэл бодлоо илэрхийлдэг иргэдийг шүүх хууль хяналтын байгуулагыг ашиглаж шоронд суулгаж байна.  Түүний нэг нь Д.Мөнх-Эрдэнэ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Авлигын гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг магадлангаар суллахгүй гэдгийг Д.Мөнх-Эрдэнэд зориулсан гэж Ардчилсан намынхан ойлгоод, би суллагдахгүй боллоо гэж улс төр хийгээд байгааг ойлгохгүй юм. Эрүүгийн хуулийн үндсэн зарчим буцаан хэрэглэхгүй. Эрүүгийн хууль батлагдсан өдрөөс хойш үйлдэгдсэн хэрэг дээр үйлчилнэ. Одоо хорих ял эдэлж байгаа хүмүүст үйлчлэхгүй. Энэ зарчмаа ойлгохгүй. Хууль гэдэг юмыг хэн нэгэнд зориулаад баталдаг, санаачилдаг юм биш. Тэгж яривал Д.Мөнх-Эрдэнийг авлигын хэргээр ял эдэлж байгаа ч гэж мэдээгүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Мөрдөн байцаах ажиллагааны нууц задлаад байгаа асуудлаа таслан зогсоомоор  байна. Хуулийнханд хуулиа дагаж ажиллах ёстойг анхааруулмаар байна. Болохгүй бол прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаа сэргээх асуудлыг хөндөж болно. Хавтаст хэргийн бүх материалыг сэтгүүлчид бичдэг байж болохгүй.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Мөрдөн байцаалтын ажиллагааны нууц задруулдаг асуудлыг таслан зогсооно.  Би амандаа орчихсон, худлаа ярьдаг сайд байхыг хүсэхгүй байн гэлээ.

Хуулийн төсөлд, сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, сэжигтнийг баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах журам зэргийг тодорхой болгохоор тусгажээ. Мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндсэн болон сунгах хугацааг багасгах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах журмыг тодорхой болгох, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгохтой холбоотой өөрчлөлтийг тусгаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 214 (7199)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

15 цаг 53 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

15 цаг 53 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

15 цаг 53 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

15 цаг 53 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

15 цаг 53 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

15 цаг 53 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

15 цаг 53 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

15 цаг 53 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

15 цаг 53 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

15 цаг 53 мин