Г.Баярсайхан: Сонин хэвлэл харж байхад МАК заавал 34 хувиа өгье гэсэн эрмэлзэлгүй юм байна лээ

2023-10-26
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Түрүүч нь өмнөх дугаарт

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-1970-аад оноос эхлээд судлагдсан, нөөц нь тогтоогдсон энэ бүс нутагт ажлын байр, бүтээн байгуулалт бий болох ёстой их чухал орд л доо Цагаан суваргын орд газар. Бид энийг хурдавчилмаар байна. Маш их удаж байгаа. Тэнд байгаа сум гэрэл цахилгаан байхгүй, Монгол Улсын хоёр, гуравхан сумын нэг нь. Энэ бүтээн байгуулалтыг хүлээгээд удаж байгаа. Тийм учраас энэ асуудлыг Засгийн газар шийдчихмээр байна. Ер нь төрийн оролцоог улс орон, хүн бүр янз янзаар авч хэрэгжүүлдэг, ойлгодог болчихсон. 34 хувийг нь шууд худалдаж аваад л, төсвөөс хөрөнгө оруулалт хийгээд, ийм оролцоо зах зээлийн зарчимд нийцэхгүй утгаа алдчихсан оролцоо шүү дээ. Тэгэхээр төрийн оролцоо гэдэг бол улс орон өөрийнхөө бүрдүүлсэн хууль эрх зүйн орчин, татварын орчноор л оролцох ёстой байх л даа. Энэ зарчмаар цаашдаа явбал ямар вэ. Бид түрүүчийн гэрээнүүдэд Оюу толгой энэ тэр гээд бас тодорхой хэмжээний алдаа дутагдал гаргаж, оролцоно гэж оролцоод, түүнийхээ хувь хэмжээг өндөр өртөгтэй зээлээс бүрдүүлэх гэж өрийн хэмжээг нэмэгдүүлж, ядарч зүдэрч л яваа шүү дээ. Тийм учраас дараа дараачийнхаа стратегийн орд гээд бүртгэгдсэн нөхцөлд энийгээ яах вэ. Хууль эрх зүйн орчноо бүтэхгүй байгаа бол заавал өнөөдөр ингээд зүтгүүлээд, нийцүүлэх гээд байх шаардлага байхгүй шүү дээ. Энийгээ бид өөрчильё гээд ярьчихсан, өргөн баригдчихсан нөхцөлд төрийнхөө оролцоо гэдгийг бас жаахан бодмоор байна. Аливаа улс орон зах зээлийн зарчмаар явахдаа шууд төр оролцоотой гээд л, өртөг зардлыг нэмэгдүүлээд л, шахааны бизнес, за тэгээд зээлийн өрийн дарамтанд орох гэх мэтчилэн зарчмаар цаашдаа оролцоод баймааргүй байна. Энэнтэй та санал нийлж байгаа юу. Ер нь шинэ хууль эрх зүйн орчноо 34 хувьтайгаа холбогдуулаад, нэгэнт өөрчлөгдөх гэж байгаа бол бид одоо хэлэлцэж шийдвэрлэж чадаагүй, гэрээгээ байгуулж чадаагүй байхад дараагийн хуулийн өөрчлөлтүүд чинь орж ирэх гээд байна шүү дээ. Тийм учраас хүлээзнэвэл яасан юм бэ. Хүлээзнэнээ гэдэг чинь Цагаан суваргын хөрөнгө оруулалт, ажил эхлэхэд саад болмооргүй байна аа. Энэ компаниа дэмжээд, эрх зүйн орчныг нь маш богино хугацаанд боловсронгуй болгоод, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралаас гарах нэг тодорхой боломж гэж бид ойлгож байгаа шүү дээ. Тийм учраас бондын хөрөнгө оруулалтаа чухамхүү зарцуулах шаардлага байгаа юм уу, үгүй юм уу. Ер нь бол Засгийн газрын оролцоо гэдгийг өр нэмэгдүүлж, төсвөөс хөрөнгө оруулж, хажууд нь дахиад нэг төрийн компани хэдэн зуун хүнтэй байгуулчихдаг, тэгээд эцэс сүүлд нь бие биенийгээ шахааны бизнес хийдэг гэсэн хэрүүл ам, шуугиан дэгдээгээд үлдчихмээргүй байна. Энэ дээр одоо та ямар саналтай байгаа вэ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Төр хувь эзэмших эсэхээ л хурдан шийдээд өгчихмөөр байгаа юм. Хөрөнгө оруулагч маань энийгээ хурдан шийдэж өгөөч ээ, зээл авах гээд байна, бүх ажил бэлэн болчихсон байна гээд л ингээд оруулж ирж байгаа. Ер нь бол Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хууль өргөн баригдсан, хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн. Энэ УИХ-ын тогтоол хэлэлцээд орхичихлоо гэхэд өнөөгийнхөө хуулийн хүрээнд явах юм уу, тэр хуулийн хүрээнд явах юм уу гэхэд ямар ч өөрчлөлт байхгүй. Ер нь бол төрөөс мөнгө гаргаж хувь эзэмших гэдэг бол утгагүй асуудал. Тэгээд нэг нэг төслийн хөрөнгө оруулалтыг тэр чигээр нь хувь нийлүүлэгчид өөрөө өөрснөө гаргадаг, тийм заалт ч бас утгагүй. Энэ бол дэлхий нийтийн бизнесийн жишиг. Тэгэхээр аль ч хувилбараар нь шийдчих боломжтой УИХ-ын тогтоол өргөн барьчихсан байгаа юмаа. Хөрөнгө гаргахгүй гэвэл гаргахгүй, за энийгээ явуул гээд шийдээд өгсөн ч болно. Энэ бол тэр чигээрээ л УИХ-ын ажил хэрэг, УИХ л шийдчих асуудал юмаа.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

-Монголчууд бид уул уурхайн салбарт өнөөдрийн үйлчилж байгаа хуулийнхаа хүрээнд, шинэ хууль гарч ирэхийн зуурт будилаад л яваад байна. Монголд өнөөдөр төр бизнес хийх асар их өндөр сонирхолтой болчихсон байна. Төрийн оролцоотой олон компани байгуулж байна. Хувийн өмчийн оролцоотой компани төмөр зам барьж байхад нь хүртэл булааж аваад, одоо төр өөрсдөө барина гэж байгаа. 400 сая доллараар тавигдах байсан замыг төр 900 сая доллараар тавихаар болсон. Буруу яваад байна л даа. Бид социалист нийгмээс чөлөөт зах зээл уруу орно гэж явсан. Өнөөдрийн байдлаар Оюу толгойн 34 хувь монголчууд бидэнд ямар их хор уршиг авчирч байна. Бид бүгдээрээ харж байгаа шүү дээ. Нийгмийг ямар их хагалж байна. Улс төрийг ямар их талцуулж байна. Тэгэхээр би бол уул уурхайн талаар төрөөс баримтлах бодлогын дагуу төрийн оролцоо аль болохоор хамгийн минимальный хэмжээнд л байх ёстой гэсэн бодолтой байгаа юм. Тэгээд ганц зүйлийг хэлмээр байна. Шинээр хууль батлагдаад явтал энэ асуудал дээр жаахан хүлээцтэй хандвал яасан юм бэ. Цаашид стратегийн орд байх шаардлага байна уу, үгүй юу гэдэг асуудал дээр хүртэл Энх-Амгалан гишүүн ээ, би танд зориулж хэлж байна, та сонсож бай. Цаашид стратегийн орд байх эсэхийг шийдэх ёстой. Стратегийн орд байхаар гадаадын хөрөнгө оруулагч нар, дотоодын уул уурхайн компаниуд төр тухайн нээгдэж болох том ордыг нь булаагаад авчихна гэсэн айдас эрсдэл хүртэл байгаад байна. Тэгэхээр бид нар стратегийн орд гэдэг ойлголтоо нэгмөсөн шинэ хуулиараа эргэж харах зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, бид стратегийн орд уу, стратегийн бүтээгдэхүүн үү гэдэг дээр ойлголтоо нэгтгэх хэрэгтэй. Манай Ардын намын нөхдүүд уул уурхайн салбарт бас их либерал зүйл ярьж байна. Энийг зөв зүйтэй гэж бодож байгаа юм. Ер нь бол төрийн ялангуяа уул уурхайн компани байх юм бол Эрдэнэтийн авилгалын сүлжээнээс том том зүйлийг л шинээр бий болгоно гэж ойлгоно шүү дээ. Тэгэхээр цаашид Монголын төр бизнес хийх замаа жаахан хумиад явах нь зүйтэй. Хувийн хэвшил дээр, хувийн уул уурхайн салбарын үндэсний компаниуд дээр бид түшиглээд явах ёстой. Ганхуяг сайд өнөөдрийн үйлчилж байгаа Ашигт малтмалын хуулийн хүрээнд л оруулж ирж байна. Сонин хэвлэлийг харж байхад МАК гэж компани заавал 34 хувиа өгье гэсэн эрмэлзэл байхгүй юм байна лээ шүү дээ. Тэгэхээр төр өөрийнхөө байр суурийг тодорхой хэлчих хэрэгтэй. Тэр компанийн ажлыг уяад байлгүй, та нар өөрсдөө хувийнхаа хэвшлээр ачаагаа үүрээд яв, бидний оролцоо байхгүй гэчих юм бол цаад хөрөнгө оруулагч нар нь хүртэл асуудал нь тодорхой болоод явахаар зүйл харагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагч нар Монголын төр уул уурхайн салбарт дургүй гэдэг л ганцхан эрмэлзэлтэй байгаа шүү дээ. Тэрнээс л айж зугатааж явж байгаа. Тэгэхээр шинэ орж ирж байгаа ашигт малтмалын нэмэлт, өөрчлөлт оруулах энэ хууль дээрээ бид аль болохоор максумальный маш их програмтик ийм либерал хууль оруулж ирэх ёстой.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Саналаа хэлэв үү тийм ээ. Одонтуяа гишүүн. Алга байна. Оюунбаатар гишүүн алга байна. Содбаатар гишүүн алга байна. Гишүүд асуулт асууж дууслаа. Үг хэлэх гишүүд байна уу. Энх-Амгалан гишүүнээр үг тасаллаа. Зоригт гишүүн.

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

-Ер нь л ашигт малтмал, газрын тостой холбогдсон асуудал яригдах бүрд төрийн оролцооны тухай энэ танхимд яриа үүсэж байгаа. Хэлэлцүүлэг явагддаг. Энэ зөв. Олон талаас нь ярилцах нь зүйтэй. Төрийн оролцоо хяналт зохицуулалт зайлшгүй байх ёстой. Зүйтэй. Гэхдээ энэ нь төр хуулиар бодлогоо тогтоогоод, тухайн салбарын бодлого, ашигт малтмалын салбарын бодлого, ашигт малтмалын тухай хууль, тэрэн дотроо заасан байгаль орчин, ус, нийгэм, орон нутагтайгаа хэрхэн харьцах юм. Ингээд хуулиар дамжуулж төр оролцож, бодлогоо тодорхойлж явнаа. Төр өмчийн эзэн. Газар доорх баялгийн эзэн бол нийт ард түмнийг төлөөлж төр УИХ. Газар доорх баялгийн эзний хувьд лиценз эзэмшигч компаниас баялгийг ашигласны төлбөрийг авч байгаа. Нөөц, нөөцийн төлбөр буюу роялтын татварыг олборлож байгаа тонн тутмаас нь авч байгаа. Энэ бол өмчийн эзнийхээ хувьд авч байгаа төлбөр. Үүнээс гадна төрөл бүрийн татварын хууль тогтоомжуудын хууль батлаад, гаалийн татвар, НӨТ-ийн татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, газар, усны төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл, тээврийн хэрэгслийн төлбөр хураамж, лицензийн төлбөр гэх мэт 20 гаруй нэр төрлийн татвар, хураамж шимтгэл авч байгаа. Энэ бол төрийн оролцооны хэлбэр мөн. Нөгөө талаасаа хувийн хэвшлийн оролцоо нь ямар байх вэ. Нэгдүгээрх нь төрийн өмчийг ашиглаж байгаагийнхаа хувьд хуулиар олгосон үүргээ хүлээнээ. Ашигт малтмалын тухай хуулиар олгосон лиценз эзэмшигчийн эрх үүрэг маш тодорхой байгаа. Энэ эрх үүргээ эдэлнэ. Тэгээд төрийн өмчийн газар доорх баялгийг тодорхой хугацаанд, тодорхой хязгаарлалт, хяналт стандартын дор олборлож, ашиглана, худалдана. Ингээд бүх төрлийн татвараа төлнө. Санхүүжилтээ босгоно, эрсдэлээ өөрөө хүлээнэ. Зээлээ төлнө, хөрөнгө оруулалтаа нөхнө, ажлын байр бий болгоно. Орон нутагтай гэрээтэй ажиллана. Орон нутгийн хөгжилд тодорхой хэмжээний дэм үзүүлнэ, дэд бүтцээ бий болгоно. Ингээд цаана нь юм үлдвэл ашгаа хүртэнэ. Аж ахуйн нэгжийн ашиг бол тэр. Ингэж төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа аль ч улсад сонгодог зарчмаар олон зуу зуун жилийн турш явж ирсэн. Канад, Австрали, бусад өндөр хөгжилтэй орны жишээ ийм.

Ийм үед төр тэр аж ахуйн нэгжтэй зэрэгцээд хувьцаа эзэмшинээ. Тодорхой мөнгийг нь зээл, бонд босгож, үгүй бол улсын төсвөөсөө хөрөнгө оруулнаа гээд байгаа нь одоо Ж.Батсуурь гишүүний хэлдгээр бол үндсэндээ хоцрогдсон арга болоод байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгийг бизнесийн эрсдэлд оруулж байгаа нэг хэлбэр. Улсын өр зээлийг нэмэгдүүлж байгаа хоёр дахь хэлбэр. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд хувийн хэвшилд олборлолтоо хийгээд л, татвараа төлөөд, төр нь татвараа аваад л, төсвөөрөө дамжуулж нийт бүс нутаг, аймаг орон нутагт, боловсрол, эрүүл мэндүүддээ хуваарилаад л, явах нь хамгийн зөв зохистой хэлбэр. Тухайлбал энэ Цагаан суваргын орд тэрбум 31 сая долларын хөрөнгө оруулалттай төсөл юм байна лээ. ТЭЗҮ-ээрээ. Үүний 360 сая долларыг оруулж байж бид төрөөс оруулж байж 34 хувийг нь эзэмшинээ. Тэгэхээр энэ бол Засгийн газрыг, татвар төлөгчдийг эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулж байна аа. Хоёрдугаарт, зээл, өрийн лимит маань үүнийг хязгаарлаж байгаа. Ингээд хөрөнгө оруулахгүйгээр энэ төслийнхөө 17 жилийн хугацаанд дөрвөн их наяд төгрөгний татвар хураамж, шимтгэлээр улсын болон орон нутгийн төсөвт оруулах боломжтой төсөл юм байна лээ. Тийм учраас хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд, хэлэлцүүлгийн шатанд энэ талаар сайн ярилцаад, шийдээ гаргах нь зүйтэй байх аа..

УИХ-ын дарга З.Энхболд:

-Хэлэлцэхийг дэмжиж байгаа юу.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

-Дэмжиж байна. Гэхдээ цаашаагаа ийм байр сууриар явах нь зүйтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 213 (7198)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

17 цаг 20 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

17 цаг 20 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

17 цаг 20 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

17 цаг 20 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

17 цаг 20 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

17 цаг 20 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

17 цаг 20 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

17 цаг 20 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

17 цаг 20 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

17 цаг 20 мин