2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

2023-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн төслийг танилцууллаа.  Тэрбээр ““Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн  багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2024 оны төсвийн төсөлд тусгасан. Энэ хүрээнд инноваци, цахим бодлогын хөгжлийг хурдасгахад чиглэсэн арга хэмжээг төсөвлөсөн. Тухайлбал, экспортыг нэмэгдүүлэх, хөгжилд суурилсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгоход чиглэсэн цахим шилжилтийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгаад байна” гэв. Байнгын хорооны гишүүн Ц.Идэрбат, Ц.Сэргэлэн нар үүрэн холбооны сүлжээг хөдөө орон нутагт оруулахад ямар бодлого баримталж байна, программ хангамжийн төсвийг хэрхэн тооцоолсон байна вэ,  кибер аюулгүй байдлыг хангах талаарх зардлыг төсөвт суулгасан эсэх  талаар асуув. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Нийтийн мэдээллийн дэд бүтэц, цахим үйлчилгээнд хамаарах төсөл, хөтөлбөрүүдийг бүртгэлийг нэгдсэн байдлаар батлах шийдвэр гаргасан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 357 төсөл, хөтөлбөрийг 997,8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, нийт программ хангамж, дэд бүтцэд зарцуулсан байна. Гэвч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Яам бүхэн өөрсдөө төсөл, хөтөлбөр зарлаж, тэр нь өөр хоорондоо нэгтгэдэггүй учраас өнөөдрийн байдалд хүрсэн. Мэргэжлийн яамнаас зөвлөгөө авахыг шаардаж ажиллаж байна. Кибер халдлагаас сэргийлэх асуудал чухал байна. Төрийн байгууллагууд албан ёсны лиценз авч чадахгүй байна. Үүнд зарцуулах төсөв, хөрөнгийг шийддэггүй. Эцэст нь кибер халдлагад өртвөл яах гэ гэдэг асуудал бий.  Кибер аюулгүй байдлыг илрүүлээд таслан зогсоож буй бүтэц байхгүй. Хүний нөөц, төсвийн асуудал  улсын төсөвт суугаагүй байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 213 (7198)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

7 цаг 50 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

8 цаг 41 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 цаг 54 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 0 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 4 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

16 цаг 51 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

16 цаг 51 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин