АТГ: Нүүрстэй холбоотой найман хэргийг нэгтгэж, 11 хэргийг шүүхэд шилжүүлсэн

2023-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АТГ-аас олны анхаарал татсан зарим хэргийн талаар мэдээлэл өглөө. Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг "АТГ-аас нүүрсний гэх тодотголтой хэрэгт авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Нүүрстэй холбоотой гэгдэх 30 хэрэг АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд байснаас нэмж, 42 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, нийт 72 хэргийг шалгасан. Одоогоор 43 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байна.  Найман хэргийг нэгтгэн шалгаж байгаа. 11 хэргийг шүүхэд шилжүүлсэн. 10 хэргийг гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлсэн 93 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох 10 хэргээс зургаа нь аймаг, нийслэлийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн бол дөрвөн хэрэг шүүхэд хянагдаж байна. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 155 иргэн, албан тушаалтан, гурван хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Нүүрстэй холбоотой хэрэг олон жилийн хугацаанд явагдсан, өргөн цар хүрээтэй тул мөрдөн шалгах ажиллагаанд цаг хугацаа шаардагдаж байгаа. Үүнээс гадна шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулах, гадаад улсын эрх бүхий байгууллагууд хамтран ажиллахаар хандсан хариуг хүлээх, оролцогчдын зүгээс гаргаж буй санал хүсэлтийг шийдвэрлэх зэргээс шалтгаалан цаг хугацаа орж байна. Нүүрстэй холбоотой хэргүүд нэг цаг хугацаанд нэгэн зэрэг шүүхээр шийдвэрлэгдэхгүй. Учир нь зарим хэрэг цөөн үйлдэлтэй, оролцогчтой бол зарим нь олон жил үргэлжилсэн олон үйлдэл, оролцогчтой байгаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

7 цаг 42 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

8 цаг 33 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 цаг 46 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

9 цаг 52 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

9 цаг 56 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

16 цаг 43 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

16 цаг 43 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин