Т.Бадамжунайг шүүх хурал ирэх сарын 3-ныг хүртэл хойшлов

2023-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ХХАА-н сайд асан Т.Бадамжунай болон түүний хүргэн Э.Жаргалсайхан, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Д.Баярсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн захирал Д.Бямба-Очир нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлсэн. Уг  хэргийн  урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /10.25/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.  Хуралдааны үеэр Т.Бадамжунайн өмгөөлөгч Ш.Цэцэгмаа " Миний үйлчлүүлэгч харвалтын улмаас зүүн талын гар, хөл болон хэл ярианы саажилттай болсон. Есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 5-ны хооронд УГТЭ-т, аравдугаар сарын 13-19-нд "Аллерги Мед" эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн боловч засал олохгүй байгаа тул 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрөөс улсын I төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогоор бусдын асрамжид байнгын хэвтэр, ухаан санааны хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байна. Өөрийнх нь зүгээс шүүх хуралд биечлэн  оролцох хүсэлтэй байгаа. Эмчлэгч нарын зүгээс  Т.Бадамжунайг сэтгэл санааг тайван байлгах, аливаа цочрол хямралд оруулахгүй байхыг байнга зөвлөдөг. Ийм учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү" гэлээ. Шүүх хурлын бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хүлээн авч ирэх арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болгон хойшлуулж шийдвэрлэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 1 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

8 цаг 52 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 5 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 11 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 15 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 2 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 2 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин