Лу.Гантөмөр, С.Баярцогт нар Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарт “хөл”-өө алджээ

2023-10-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

АН сонгуулийн өмнө бүтэн болчих гээд үзэж тарж байна. Хэдэн жил тусдаа явсан фракц бүлгүүд нь хагархай шаазан шиг эвлэхдээ хэцүү л байх шиг байна. Бараг хоёр сарын өмнө ҮБХ-гоо хуралдуулж арав гаруй дэд дарга, Улс төрийн зөвлөлөө томилсон. Гэхдээ улс төрийн намын гол албан тушаалтан болох генсекээ сонгож чадаагүй орхисон. Чадаагүй ч гэж дээ, угаасаа тэр хурлын өмнөх оройны тохироогоор Лу.Гантөмөр их эвтэйхэн нүүдэл хийчихсэн. Фракц, бүлгүүдээс генсект зүтгүүлж байсан бүгдийг АН-ын дэд дарга болгочихсон. Тиймээс яг тэр хурлын үеэр генсект “нэр дэвшигч” байхгүй болчихсон хэрэг л дээ. Тэгээд тэр ҮБХ-ны хурал одоог хүртэл нээлттэй хэвээр үлдсэн байгаа юм.

Харин одоо бол генсек дээр АН-ын дарга Лу.Гантөмөр хүнээ тавьчих бодолтой. Угаасаа түүнд эрх нь бий. Гэвч хажуугаар нь Х.Баттулга, С.Баярцогт хоёр бас хүн зүтгүүлээд генсекийн томилгоог гацаагаад байгаа юм байна. Зэрэгцээд Лу.Гантөмөртэй хамт “Нэг Монгол”-ыг байгуулснаа зарласан УИХ-ын гишүүд ч бас нэг “генсек” санал болгоод байгаа бололтой.

Гэхдээ АН-ынхан энэ хооронд зүгээр суусангүй. “Орон нутгийн” намын удирдлагуудаа сонголоо. Сонгуулиуд нь өнгөрсөн долоо хоногт болов. Нийслэлийн АН-ын даргаас бусдынх нь дарга үндсэндээ сонгогджээ. Нийслэлийн АН-ын дарга удахгүй тодорно. Нийслэлийн АН-ынхан бас л Лу.Гантөмөр үү, Х.Баттулга уу, С.Баярцогт уу гэдэг сонголттой тулна.

Харин нэгэнт дууссан аймаг, дүүргийн АН-ын дарга нарын тухайд их сонин сонголт болжээ. Шинэ дарга нарын 70 орчим хувь нь МоАХ, “Алтангадас”, “Нэг Монгол”-д хамааралтай хүмүүс болж таарчээ.

МоАХ бол ойлгомжтой. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүлдэг. Оршин тогтнож буй хугацаагаараа АН-аас ч “өндөр нас”-тай. “Алтангадас” фракц ч 2000 онд АН-ыг байгуулахад нэг нь болж орж ирсэн Соцдек-үүдийн угшилтай. Өнөөг хүртэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг удирдаж ирсэн. “Нэг Монгол”-ыг өнгөрсөн зун УИХ-ын АН харьяатай гишүүд, АН-ын ҮБХ-ны гишүүдийн байгуулсан. Энэ хөдөлгөөнийг байгуулахад АН-ын дарга Лу.Гантөмөр ихээхэн дэмжсэн. Гэхдээ хөдөлгөөн нь түүнийг гэхээсээ УИХ-ын гишүүд дээр илүү түшиглэсэн. Тэр утгаараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл залж чиглүүлдэг.

Тэгэхээр Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарын АН дахь улс төрийн нэг талд гарч байх шиг байна. Ер нь бол “...Х.Баттулга Н.Алтанхуяг”, “...Н.Алтанхуяг О.Цогтгэрэл” гэсэн холбоо сүлбээ тэднийг нэг болгож байж мэдэх юм. Нэг үгээр хэлбэл, АН дахь саяын “орон нутгийн” сонгуулиар Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарт Лу.Гантөмөр, С.Баярцогт нар “хөл”-өө алдчихжээ. Үүнтэй холбоотойгоор улс төрийн хүрээнд нэг яриа гараад байна. “...Аймаг, дүүргийн намын даргын сонгууль Лу.Гантөмөр нарт “татгалзахын аргагүй санал” тавих сэдлийг Х.Баттулга нарт өгсөн. Тэр нь “...С.Баярцогтыг огцруул” гэдэг санал. Хэрвээ хүлээж авахгүй бол нам байгуулаад салах бололтой” хэмээж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 212 (7197)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

17 цаг 35 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

17 цаг 35 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

17 цаг 35 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

17 цаг 35 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

17 цаг 35 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

17 цаг 35 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

17 цаг 35 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

17 цаг 35 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

17 цаг 35 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

17 цаг 35 мин