“Хот”-оос баривчлагдсан хүмүүс экс Мээрүүдийн талаар мэдүүлэг өгөөд эхэлжээ

2023-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

Автобусны дуулиан хотын удирдлагыг орвонгоор нь өөрчилсөн. Мээрээр томилогдсон Х.Нямбаатар “...Нийслэлтэй холбоотой авлига, газрын наймаа, хууль бус газар олголт, хот төлөвлөлтийн алдаа, завхралыг таслан зогсооход Засгийн газар өмнөхөөсөө ч илүү анхаарал хандуулах шаардлагатай болжээ гэж үзэн энэхүү хүндхэн, амаргүй албанд намайг томилсон гэж ойлгож байгаа” гэж арав гаруй хоногийн өмнө тамгаа гардаж авахдаа хэлж байв.

Энэ томилгооны маргаашаас эхлээд хотод хэд хэдэн томоохон баривчилгаа явагдсан. Өмнө нь автобусны хэргээр баригдсан хүмүүс дээр нэмээд барилга, газартай холбоотой хэд хэдэн албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн. Баривчлагдсан хүмүүсийн нэлээд нь хотод олон жил ажилласан нь анхаарал татаж байсан юм.

Тэгвэл баривчлагдсан хүмүүс барилга байгууламж хүлээж авдаг, газар олгодог, хот төлөвлөдөг, нийтийн тээврийн шинэчлэлүүд болон бусад худалдан авалтын асуудлаар Хотын экс мээрүүдтэй холбоотой мэдүүлэг өгөөд эхэлжээ. Тэдний мэдүүлэгт хамрагдаж байгаа хугацаанд М.Энхболд /1999-2005/, Ц.Батбаяр /2005-2007/, Т.Билэгт /2007-2008/, Г.Мөнхбаяр /2008-2012/, Э.Бат-Үүл/2012-2016/, Су.Батболд /2016-2018/, С.Амарсайхан /2018-2020/, Д.Сумьяабазар /2020-2023/ нар Хотын Мээрээр ажилласан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 212 (7197)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

7 цаг 45 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

8 цаг 36 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 цаг 49 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

9 цаг 54 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

9 цаг 59 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

16 цаг 46 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

16 цаг 46 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин