Л.Энх-Амгалан: Цагаан суваргыг хүссэн компани “Төрд хувь өгөх сонирхолгүй” гэсэн

2023-10-25
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Түрүүч нь өмнөх дугаарт

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ашигт малтмалын тухай хуулийн заалт, УИХ-ын тогтоолтой учраас л ингэхээс өөр аргаүй гээд байгаа юм Ганхуяг сайд маань. Тэр компани нь хүсээд байгаа юм гэж. Компани нь ЭЗБХ дээр ирсэн. Та нар төрд хувиа өгөх гээд байгаа юм уу гэсэн. Өгөх сонирхол байхгүй ээ. Ашигт малтмалын одоо хэлэлцэж байгаа хуулиар зохицуулалтууд нь тодорхой болчих юм бол хүлээх бололцоотой гэсэн. Уул уурхайн сайд маань УИХ-ын танхимд хэлж байгаа үг, үйлдэл бүрийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Эрдэс баялгийн бодлого, зарчмууд батлагдсан. Энэ дагуу л УИХ шийдвэр гаргах ёстой. Зарчмаасаа ухарсан зүйл оруулж ирж байгаад гайхаад байгаа юм. Тодорхой хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдлээ гэхэд маш их эрсдэлтэй. Энэ төслийн танилцуулгаар нийт хөрөнгө оруулалт нь нэг тэрбум орчим доллар байна. Нэг тэрбум доллараар яг энэ төсөл дуусчихав уу гэдэг баталгаа шаарддаг шүү санхүүжүүлэгч нар. Оюу толгойг дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалттай төсөл байна гэсэн. Явсаар байгаад бараг долоон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийчихсэн. 34 хувийг нь эзэмшинэ гэсэн учраас нөгөө тал нь хөрөнгө оруулалтаа нэмээд явчихсан. Оюу толгой дээр ч, Таван толгой дээр ч ийм нөхцөл байдал үүссэн. Ер нь олон улсын бирж дээр гарсан компаниуд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан энэ хуулиудаас болоод л үнэлгээ нь хэд дахин уначихсан. Тэгэхээр энийг хэлэлцээд явбал олон улсын бирж дээр гарчихсан том уул уурхайн компаниудын хувьцаанд нөлөөлөх эрсдэл үүсэх үү. Хоёрдугаарт нь, энэ уурхай хэдэн жилийн настай юм бэ. Олборлолтын хувьд, ашиглалтын хувьд. Тэгээд уурхайн олборлолт, ашиглалтын үед АМНАТ болон татварт, төсөвт ер нь хир хэмжээний санхүүжилт төвлөрүүлэх вэ. Энэ дээр хийсэн тооцоо байна уу.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-УИХ-ын тогтоолын дагуу оруулж ирж байгаа. Миний үзсэнээр бол төрийн зохицуулалт нь хамгийн том элемент байдаг юм байна. Бас төр зарим салбарт аж ахуйн нэгжид хувь эзэмшээд, ногдол ашгаа аваад явдаг. Энэ нь төр юмаа зүгээр өгнө гэсэн асуудал биш. Энэнтэй холбоотой хууль ч байгаа. Тэр хүрээнд оруулж ирж байгаа юм. Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод стратегийн ордыг УИХ-ын 27 дугаар тогтоолын хүрээнд байлгая гэдэг заалт орсон. Энэ угаасаа стратегийн ач холбогдол бүхий ордод орчихсон. Оюу толгойн хувьд Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээнд суулгаагүй зүйл байдаг. Энэ төслийн гэрээ байгуулагдсанаас хойшх хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум доллар. 60 хувь нь хувь нийлүүлэгчдийн хөрөнгө. Өөрөөр хэлбэл компанийн өөрөө гаргах хөрөнгө. Тэгэхээр 800 сая долларыг нь Монгол Улс, 1.6 нь нөгөө талаас гарсан. Бусад өсөж байгаа зардал нь компанийн зээл. Дээр нь хоёр тэрбум доллараар дуугай сууж байгаад зардлыг нь хэтрүүлчихсэн. Энэ дээрээ хоёр тал сайхан баримтад тулгуурлаад яриад хэлэлцээд байж байна. Зардал өсөхөөр Оюу толгой ХХК дээрх ачаалал нэмэгдэнэ. Манай 34 хувиа зээлээр эзэмшиж байгаа бол нэмэгдэхгүй. Энэ төслийн нэг тэрбум долларын баталгаа гэдэг дээр зардал их хэлбэлздэг. Гэхдээ хөрөнгө оруулалт нь тэр чигээрээ байгаа. Энэ дээр хувь эзэмшсэн тохиолдолд хоёр талын өөрийн хөрөнгө нь хэдэн хувьтай байх вэ гэдгийг зааж, зааглах ёстой. Тэгээд ер нь Энх-Амгалан гишүүн ээ, өнөөдрийн хуулиар хувь эзэмших юм бол яг эзэмшсэн хувиараа хөрөнгө оруулнаа гээд заачихсан. Гэхдээ амьдрал дээр хэрэгжихдээ Оюу толгой дээр ч гэсэн өөрийн хөрөнгө гээд нэг юм оруулчих. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө өргөн барьчихсан. Яг өнөөдрийн хуулийн хүрээнд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох энэ тогтоол орж ирж байна.

УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү:

-Төслийн хугацаанд нийт татварт 3.3 их наяд төгрөг төлөхөөр тооцоологдсон. Үүн дотроос нөөц ашигласны төлбөр 1.8 их наяд төгрөг. Гэхдээ энэ нь үнийн өсөлтөөс шалтгаалж өөрчлөгдөнө. Одоо бол зэсийг нэг тонныг нь 5510 ам.доллар гэж тооцож байгаа. Хэрвээ энэ өсөх юм бол татварын хэмжээ нэмэгдэнэ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Засгийн газраас Цагаан суварга, Гачуурт, Цайдам нуур, Хөшөөтийн ордуудын ордын нөөц, хөрөнгө оруулалтын хувь хэмжээг харгалзаад төрийн эзэмшлийн хувийг улсын төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр эзэмших талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээ хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг танд үүрэг болгосон юм байна. Таны хариултыг сонсоод байхад төрөөс дахиад бонд гаргаж, оролцоог хангах тухай заалт байна гэж ойлгогдоод байгаа юм. Өмнө нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийх үүрэг чиглэлийг бид гаргахдаа өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр, өөрийнхөө эзэмших хувь хэмжээг бусад хэлбэрээр тооцохоор чиглэл өгсөн. Гэтэл энэ бүр 180 градус эргээд, өнөөдөр ямар хэмжээний хүндрэл үүсчихээд байгааг та бид бүгдээрээ мэдэж байгаа тийм ээ. Оюу толгойн ордыг эзэмшиж байгаа компани Нью-Йорк, Торонтогийн бирж дээрээс хэчнээн тэрбум доллар босгосныг хэлж мэдэхгүй. Гэтэл тэнд Монголын төр, ард түмэн ямар ч оролцоо байхгүй, бүр хяналт байхгүй. Дээрээс нь анхны хөрөнгө оруулалт байнга нэмэгддэг. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдээд л, ямар үндэслэл дээр нэмэгдсэн нь тодорхойгүй хоёр тэрбум гаруй доллартай сууж байна. Төслийг хэрэгжүүлэх явцад шаардагдаж байгаа санхүүгийн эх үүсвэр, авч байгаа зээлэнд манайх хариуцлага хүлээгээд явж байгаа. Өмнө нь хийсэн тогтвортой байдлын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээнүүдээ цэгц журамд нь оруулах талаар та нар санаачилгатай ажиллаач. Эхнийхээ юмыг хийж чадаагүй, дахиад араас нь оруулж байна. Би төрийн оролцоо байхыг ямагт дэмждэг хүн. Төр, ард түмний хяналт оролцоо байх ёстой. Энэ танилцуулган дээр төрийн эзэмшлийн хувьд тогтоосон нь улсын төсөвт төвлөрөх орлогын эх үүсвэр нэмэгдэх ач холбогдолтой гэж бичсэн байна. Үнэн. Зөв хийж чадвал нэмэгдэх ёстой. Үр шимийг нь ард түмэн үзэх ёстой.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Засгийн газраас тийм шийдвэр гаргасан. Улсын төсөвт ачаалалгүйгээр стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах саналыг би оруулаад, Засгийн газрын тогтоол гарсан. Түүнийхээ хүрээнд Гацуурт ч гэдэг юм уу, МАК ч гэдэг юм уу ийм компаниудтай зөндөө хэлэлцээр хийсэн. Тэгээд мөнгө гаргахгүйгээр хувь эзэмших боломжуудыг судалсан. Гэхдээ хуулийн асуудал байна. Бүтээн байгуулалт нь хийгдчихсэн, дараагийн зээлээ хүлээгээд байдаг. Тэгээд Засгийн газар дээр яриад, бас Ерөнхий сайдын түвшинд бид уулзаад, Ашигт малтмалынхаа хуулийг шинэ үзэл баримтлалтайгаар УИХ-д өргөн барьчихсан юм чинь энэ бүтээн байгуулалтаа, үндэсний компаниа ч дэмжье гээд оруулж ирж байгаа юм. Үнэн бодит байдал нь энэ. Одоогийн Ашигт малтмалын хуулинд хувь эзэмших л юм бол хөрөнгө оруулалтынх нь нийт хэмжээний 34 хувийг төрөөс гаргана гээд заачихсан. Энийг бид хоёр мэдэж байгаа. Шинээр орж ирсэн хуулинд бол өөр. Мөнгө гаргана, гаргахгүй гэдгийг тодорхой заагаагүй. Хувь эзэмшихдээ эдийн засгийн тооцоонд үндэслэнэ гэдэг байдлаар оруулж ирсэн. Яахав та өсөн нэмэгдэх роялти дээр яриад байгаа юм. Уг нь хоёулаа ойлголцчихмоор байна. Монголын минь алт Монголдоо үлдэг ээ гэсэн шийдвэрийг гаргасан юм. Та оролцсон билүү, нэг хүчний байгууллагын улсуудтай уулзаж байсан. Жилд 4-5 тонн алт алга болчихдог. Энэ нь яаж байна вэ гэхээр хоёр хөрштэй харьцуулахад бид нарын роялтигийн татвар өндөр байна аа гэдэг асуудал байгаа. Дараагийн асуудал нь энэ дээр ямар нэгэн компанид зориулсан зүйл байхгүй. Тэгээд алт гэдэг эрдэнэс энэ зуунд ч, өнгөрсөн зуунд ч шууд гадаад валют болдгоороо онцлогтой. Тийм учраас улсын төсөвт орлого оруулж, тэгээд яах вэ хуваагаад л янз янз болгоод л дуусна. Монголбанкаа гадаад валютын нөөцтэй байлгах нь улс оронд маань хэрэгтэй гэдэг үүднээс ийм шийдвэр гаргасан. Оюу толгойн бүтээгдэхүүн бол зэсийн баяжмалтайгаа алт нь гарч байгаа. Алтыг нь ялгаж авна гэж байхгүй шүү дээ аварга минь. Тийм учраас алтны роялтигийн асуудлыг шууд Оюу толгойтой холбох нь утгагүй. Төр зэс хайлуулах үйлдвэр ашиглалтад орох үед нь хуулиа хийж болно. 34 хувийн тухайд хүмүүс янз янзаар л ярьдаг.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-УИХ-ын Тамгын газрын дэргэдэх судалгааны байгууллагын олон улсын түвшинд судлаад роялтигийн гаргаад өгсөн тоо таны хэлж байгаа хоёр зөрөөд байгаа юм. Энэ судалгаагаар бусад улс орнуудад тэр тусмаа хоёр хөршид роялти тийм өндөр биш гэдэг нь тодорхой гэдгийг нэгдүгээрт хэлье. Хоёрдугаарт таны өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулинд төрийн оролцооны одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5-ыг хүчингүй болгоод, эдийн засгийн үр өгөөж, ашгийн түвшинг харгалзана гэдэг маань аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, роялти, бусад татварыг аваад, тэгээд одоо Оюу толгойн 34 хувийг зарах тухай, хувьцаа болгох тухай санаа цухалзаад байгаа шүү дээ. Эрдэнэтийг хувьчлах тухай асуудал ярьж байгаа. Тэгээд ерөөсөө төрийн ямар ч оролцоо байхгүй...(минут дуусав)

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Цаасан дээр бичсэнээрээ л ярья. Хоёулаа Монголоороо л ярилцаад байх юм. 34, 50 хүртэл гэдэг хоёулаа л байгаа. Эдийн засгийн үр өгөөж, ашгийн төвшин гэдэгт төслийн орлого, зарлага бүх юм байгаа. Ашгийн төвшин гэдэг нь татвар төлсний дараах ашгаа яаж хуваах вэ гэдгээ л ярья гэсэн санаа. Нэг зүйл байгаа. Хувь эзэмших л юм бол хөрөнгө оруулалтынх нь 34 хувийг заавал төсвөөс гаргана гэдгийг авчихсан. Роялтигийн хувьд ОХУ 3.5, Хятад улс хоёр, гаднаас очиж байгаа алтанд. Дотооддоо янз янзын байгаа. Биднийх чинь тав дээр нэмэх нь 10 шүү дээ. Би бас судалгаа хийлгэсэн. Таньдаг хүнээрээ хийлгээгүй, төрийн байгууллагаар хийлгэсэн.

 

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 212 (7197)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

17 цаг 28 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

17 цаг 28 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

17 цаг 28 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

17 цаг 28 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

17 цаг 28 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

17 цаг 28 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

17 цаг 28 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

17 цаг 28 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

17 цаг 28 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

17 цаг 28 мин