НӨАТ-ыг таван хувь болгосноор далд эдийн засаг ил болно

2023-10-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Улс төрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт гарч ирсэн онцлох сэдэв бол НӨАТ-ын таван хувь. Таван хувийг нь татвар төлөгчдөд буцааж олгох дээр УИХ-ын дарга Г.Занданшатар нэлээд хүч хаяж ажиллав. Сангийн сайд Б.Жавхлан анхандаа энэ саналыг эсэргүүцэж байсан ч судлан ярилцана гэдгээ мэдэгдээд байна. Мөн үүнтэй зэрэгцэн D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим системд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжлээ.  Тэгэхээр НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг санаачлан парламент хэлэлцэхээр болж байна.  Уг нь НӨАТ-ын таван хувь гэдэг нь төсөвтэй шууд хамааралтай зүйл биш л дээ.  Иргэд худалдан авалтынхаа таван хувийг л буцаан авах эдийн засгийн эрүүл харилцаа.  Төсвийн орлого бүрдүүлэх  гол татвар НӨАТ мөн бол харин Нөатын буцаан олголт энэ татвар төлөлтийг урамшуулж байгаа бүртгэлийн механизм. ААН-ийн орлогын татварт ч шууд нөлөөлнө. Энэ нь зардал болж гарах мэт харагдавч харин ч 10 их наядын далд эдийн засгийг ил болгож төсвийн орлогыг нэмэгдүүлэх сайн талтай гэдгийг зарим эдийн засагч онцолж байна.  Түүнчлэн иргэдийн НӨАТ-ын баримтаа нэхэж авах үйл хөдлөлд эерэгээр нөлөөлнө, татвараас зайлсхийлт буурна.  Нэг сая татварын байцаагчтай болно гэсэн үг л дээ.  Орлого багатай иргэдэд илүү эерэг нөлөө үзүүлнэ. Орлого багатай иргэдийн татвар, шимтгэлийн дараа үлдэх орлого нэмэгдэх нь илүү үнэ цэнэтэй. Энэ агуулгаар тэгш бус байдал буурахад нөлөөлж болох сайн талтай байна.  Инфляц өндөр байгаа үед эрэлтийг нэмэгдүүлснээр хэрэглээний үнийн өсөлт удаан хугацаанд үргэлжлэхэд хүргэж болзошгүй. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжихээс илүүтэй импортын төлбөрт шилжих эрсдэлтэй байна.  Өсөлт өндөр байгаа үед үр ашгийг орлогын дахин хуваарилалтын шууд механизмаар хүртэх нэг хэлбэр байж болно. Өөрөөр хэлбэл, төсөвт татвар хэлбэрээр орлого бүрдүүлээд түүнийгээ илүү үр ашигтай, үр дүнтэй зарцуулалт болгож чадахгүй байгаа энэ цаг үедэнэ хэлбэрийн шууд шилжүүлэг нь өрхийн секторт хүрэх үр нөлөөний хувьд өндөр байх боломжтой.Эдийн засгийн өсөлт, сэргэлтийн үр шим жигд хэлбэрээр өрхүүдэд хангалттай нөлөөлөхгүй байгаа энэ үед орлогын дахин хуваарилалтыг шууд хийх нэг арга хэлбэр гэж эдийн засагч нар онцолж байна.  Ямартай ч НӨАТ-ын хэмжээг таван хувь болгох саналыг 100 мянган иргэн дэмжлээ.   Удахгүй парламентад хуулийн төслийг хэлэлцэх нь.

Эх сурвалж:www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

7 цаг 48 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

8 цаг 39 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 цаг 52 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

9 цаг 57 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 2 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

16 цаг 49 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

16 цаг 49 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин