ТӨХК-ийн захирал өөрийн машиныг компанидаа шахсан хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргийг танилцуулъя.

- Нийслэлийн прокурорын газраас Багануур дүүргийн Улсын бүртгэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Н нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, иргэн Д.З-д бусдын мэдээлэл бүхий гадаад паспорт гаргаж өгөхийн тулд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Л нь  “Э” ХХК-тай нийт 107 сая 800 мянган төгрөгийн үнийн дүн бүхий самбар худалдах, худалдан авах гэрээг байгуулсны хариуд, мөн сурагчдыг сургууль хооронд шилжүүлэх, элсүүлэхэд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Хөвсгөл аймгийн прокурорын газраас “Т” Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн нэр дээрх тээврийн хэрэгслийг тус төрийн өмчит компанид зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан борлуулж, өөрт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтыг тусгай зөвшөөрөлгүйгээр явуулан, ойн сан, газрын хэвлийд халдаж, байгаль экологид хохирол учруулсан иргэн Т.Г, К.А нарт холбогдох эрүүгийн хэргүүдэд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал олборлох/-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

16 цаг 54 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

16 цаг 54 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

16 цаг 54 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

16 цаг 54 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

16 цаг 54 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

16 цаг 54 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

16 цаг 54 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

16 цаг 54 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

16 цаг 54 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

16 цаг 54 мин