Монгол Улсын инженерийн цэргийнхэн Японыг зорино

2023-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2023” сургуулийн гуравдугаар шатны сургалт, дадлага тун удахгүй Япон Улсад зохион байгуулагдах гэж байна. Хоёр улсын инженерийн цэргийнхний хамтарсан энэхүү сургууль нь энэ жил гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж буй бөгөөд нэг, хоёрдугаар шат нь онол, дадлагын хэлбэрээр явагдсан юм. “Зам-2023” сургуулийн гуравдугаар шатанд оролцох бүрэлдэхүүнийг өнөөдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хүлээн авч уулзаж, амжилт хүсэв.

Тэрээр “Зам” хамтарсан сургууль нь хамгийн үр өгөөжтэй, инженерийн цэргийн чадавхыг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгааг дурдаад Япон Улсын техник технологийн хөгжил ялангуяа цэргийнхний бүтээн байгуулалт, ажлын арга барил, сахилга хариуцлага, үр бүтээмжтэй байдлыг нь ажил албандаа хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг захилаа. Японы инженерийн цэргийнхний хөгжил дэвшил, орчин үеийн шийдэл, гарцыг нь хараад бахархаж ирээд мартах бус өөрсдийн санал санаачилгатайгаа уялдуулж Зэвсэгт хүчиндээ өрнүүлэх үүрэг хариуцлага өмнө нь байгааг ч тодотгов.

Япон Улсад 10 хоногийн хугацаатай явагдах тус сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний 5 анги байгууллагын 14 офицер, ахлагч хамрагдаж байгаа бөгөөд тэдний олонх нь “Зам” сургалтад 1-5 удаа оролцсон туршлагатай алба хаагчид байна.

Монгол талын сургуулийн удирдагч, ХЗЦК-ын Инженерийн дарга дэд хурандаа Г.Мөнхбатын өгсөн мэдээллээр Япон Улсад “Зам” сургууль явагдаж байгаа нь анхных биш бөгөөд өмнө нь хоёр удаа жил дараалан зохион байгуулагдаж байжээ. Сургалт онол, дадлага хосолсон хэлбэрээр Япон Улсын инженерийн цэргийн анги, Цэргийн их сургуулийг түшиглэн зохион байгуулагдах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 23 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 14 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 27 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

13 цаг 33 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

13 цаг 37 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 24 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 24 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин