АН "Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хэлэлцүүлгийн талаар мэдээллээ

2023-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Р.ОЮУН

Баянгол дүүрэгт зохион байгуулсан "Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хэлэлцүүлгийн талаар Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр "Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хэлэлцүүлгийг Баянгол дүүргийн 34 хороонд зохион байгуулж, 10 мянга орчим иргэнтэй нүүр тулж уулзлаа. Монголын нийгэм шийдлээ хүлээсэн асуудлаар дүүрэн байна. Монголын төрийн баг, хороо, аймаг, дүүрэгт төлөөлж буй төрийн албан хаагчид түмнээ гэсэн сэтгэлгүй, ажилдаа хариуцлагагүй, чадамжгүй байна. Баянгол дүүргийн иргэд "Иргэддээ үйлчилдэг дүүргийн удирдлагатай, дүүргийн нутаг дэвсгэрт нь Монгол  Улсын хууль, тогтоомж хэрэгждэг байхыг шаардаж байна. Баянгол дүүргийн Засаг даргыг огцруулаад долоон жил болсон ч дараагийн даргыг нь томилоогүй, Засаг даргагүй Улаанбаатарын том дүүрэг байна. Баянгол дүүргийн бүх хорооны даргыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу хорооны иргэдийн нийтийн хурлаас сонгож, батлаагүй, үүрэг гүйцэтгэгч нар хорооны ажлыг үлгэн салган залгуулж байна. Баянгол дүүргийн Нутгийн өөрөө удирдах ёсны болон Нутгийн захиргааны байгууллага нь засаглалын хямралд орсон. Нэгэнт засаглалын хямралд орсон дүүргийн удирдлагаас иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалт алдагдсан байна. Үүнийг иргэд өр зээлийн дарамтад орох шалтгаан гэж үзэж байна" гэсэн юм.

Эх сурвалж www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 21 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 11 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 24 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

13 цаг 30 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

13 цаг 35 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 22 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 22 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин