Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргээс Д.Эрдэнэбилэгийг тусгаарлажээ

2023-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга  Д.Амарбаясгалан  танилцууллаа.  Тэрбээр  "Засгийн газрын нэхэмжлэлтэй томоохон хэргүүд шүүхийн түвшинд очоод гацдаг асуудалд ЗГХЭГ анхаарах ёстой гэдэг үүрэг чиглэл авлаа. "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс, Цемент шохойн үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хэргийн асуудлаар товч мэдээлэл өгье. 

-Анх 2017 онд Эрдэнэтийн асуудал үүсэж төр, иргэний хооронд маргаан үүссэнийг санаж байгаа байх. Үүний дараа 2022 оны арванхоёрдугаар сард хэргийг прокурорт шилжүүлсэн.  2023 оны хоёрдугаар сард хэргийн гол оролцогч болох Д.Эрдэнэбилэгийг Монгол Улсын хилээр гарах хоригийг цуцлаад, 14 хоногийн хугацаагаар гадаад улсад зорчих эрхтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл Д.Эрдэнэбилэг нь Монгол Улсад буцаж ирээгүй. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-аас биднийг төлөөлж ажиллаж байгаа өмгөөллийн багийн бүрэлдэхүүн хамтарч шүүх, прокурорын түвшинд асуудлыг удаа дараа тавьсны үндсэнд Д.Эрдэнэбилэгээс гурван тэрбум төгрөгийн барьцаа аваад 14 хоног гаргасан байсан шүүгчийн захирамжийг цуцлаад хилээр орж ирэхэд нь баривчлах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан" гэлээ.

Мөн тэрбээр Уг хэргийн гол оролцогч Д.Эрдэнэбилэг байхгүйн улмаас хэргийг цааш прокурорын байгууллага, шүүхэд шилжүүлэх процесс үргэлжлэх боломжгүй болсон.Энэ үүднээс ЗГХЭГ-ыг төлөөлж оролцож байгаа өмгөөллийн баг бүрэлдэхүүнээ өргөтгөөд энэ асуудалд илүү анхаарлаа тавьж ажиллах шаардлагатай. Монголын ард түмний өмнө шударга ёсыг тогтоох, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн энэ асуудлын үнэн зөвийг тогтоох нь нэн чухал.  Нийт 22 оролцогчтой том хэргийг хоёр тусгаарлах шийдвэрийг прокурорын байгууллагаас гаргаж, шүүхэд хандсан. Хоёр тусгаарлана гэдэг нь Монгол Улсад ирэхгүй байгаа этгээдийн хэргийг тусгаарлаад үлдсэн холбогдогч нартай холбоотой хэргийг нь шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх хүлээн авсан. Одоогийн байдлаар 330 орчим хавтаст хэрэгтэй хэрэг байгаа. Бидэнд ирж буй мэдээллээр сар орчмын хугацаанд шүүгч хэрэгтэйгээ танилцана. Ингээд анхны гэм буруугийн шүүх хуралдааныг зарлана" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 23 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 14 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 27 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

13 цаг 33 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

13 цаг 37 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 24 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 24 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин