"...Хотын иргэд 2008 оноос хойш ганц ч шинэ автобус унаагүй" гэв үү?!

2023-10-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Гарьд

 

Ер нь бол хотын том авлигуудаас хориод хоногийн өмнө нийтийн тээврийнх нь луйврын зах зух нь илэрсэн. Олон тэрбумаар капитал автобус авчирч шахсан хэргийг хууль хяналтынхан шалгаж байна.
Хамгийн гол нь энэхүү ногоон автобусны гэх нийтийн тээврийн шинэчлэлийг далимдуулж томоохон авлига, луйвар хийдэг систем нь аль эрт, 2008 оноос ажиллаад эхэлсэн байх юм. 
Тухайн үед, 2008 он гэхэд Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 707 автобусны 53.8 хувь нь 10-аас дээш “насалж”, эдэлгээний хугацаа нь дуусжээ. Техникийн шаардалга ч хангахаа больсон байна. Тиймээс Нийтийн тээврийн газраас “Нийслэлийн нийтийн тээврийн их багтаамжийн автобусны парк шинэчлэх төсөл”-ийг боловсруулжээ. 
Ингээд “...400 автобусыг БНСУ-аас 24 сая ам.доллараар худалдан авах шаардлагатай” гэсэн дүгнэлт гарч Засгийн газраас 2009 онд хөрөнгө гаргаж уг ажлыг дэмжжээ. Үүнд 38.4 тэрбум төгрөгийг 2009 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга, худалдан авах 400 автобусны урьдчилгаа 3.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын 2008 оны нөөц сангийн хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгаж байжээ. Улмаар “...Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор том оврын 400 автобусаар парк шинэчлэлт хийх, тэдгээрийг нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах” ажлын явцыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга 2008 оны сүүлээр Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж, яаман дээрээ Үнэлгээний хороо байгуулжээ.

Ингээд олон улсын хязгаарлагдмал тендер зарлаж, баримт бичгийг Японы “Ниссан”, “Хино”, БНСУ-ын “Хьюндай”, “Дэү” компаниудад хүргүүлжээ. Тэдгээрээс зөвхөн “Дэү”-гээс “...2009 оны хоёрдугаар сард 50, гуравдугаар сард 110, дөрөвдүгээр сард 120, тавдугаар сард 120 автобус, нийт 400 автобусыг нийлүүлж дуусгана” гэсэн “хариу” иржээ. Ингээд 2009 оны хоёрдугаар сард 400 автобусны эхний 20-ийг хүлээж авах ёслолын ажиллагааг Сүхбаатарын талбайд хийжээ. Тэр ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд С.Баяр, Хотын дарга Г.Мөнхбаяр нар оролцсон байдаг. Сарын дараа дахиад 40 автобус ирж, түүнийг “Автобус-1” компанид хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Хотын даргын орлогч Б.Мөнхбаатар нар оролцсон байна.  Ингэж цувсаар хамгийн сүүлд 2009 оны зун 20 автобус иржээ. Тэрхүү 400 автобусны 250-ыг төрийн өмчит компаниудад, 150-ийг нь хувийн компаниудад хуваарилжээ. Гэвч энэ 400 автобус манайд тохирохоор тааруу байжээ. 2009-2010 оны өвлийн саруудад “Дэү”-гийн автобуснаас болж нийтийн тээврийн гомдол эрс нэмэгджээ. Өвөлдөө зорчигч, жолооч нь ч хөлдөх шахдаг. Цонх нь үргэлж цантдаг. “Дэү”-гээс сүүлд явуулсан 300 автобусандаа нэмэлт халаагуур суулгасан гэх ч энэ нэмэр болоогүй байдаг. Үүнээс гадна техникийн шинжтэй хэд хэдэн дутагдал илэрсэн байна. Уг автобус “...2010 оны долдугаар сарыг хүртэл баталгаат хугацаатай” гэж байсан учраас “Дэү”-гийнхэн ирж гэмтэл, доголдлыг засах нарийн мэргэжлийн засварчдаа ирүүлж, зарим сэлбэг хэрэгслийг ч нэмж нийлүүлээд аргалж байжээ. Мөн тухайн үед “... Яг ийм автобусыг дэлхийн хаанаас ч нэг бүрийг нь 30-35 сая төгрөгөөр авах боломжтой. 400 автобус ихдээ л 14 тэрбум болно. Гэтэл 26 тэрбум төгрөгөөр авсан байна” гэсэн мэдээлэл гарч байв.


Мөн энэ 400 автобусны зэрэгцээ 2009 оны хавар ЗТБХБЯ-нынхан БНСУ-ын “Экспорт импорт” банкнаас 20 сая ам.доллар зээлэхээр тохиролцож, түүгээр “Дэү” компаниас дахин автобус авахаар болж байжээ. Энэ талаар сүүлд өгүүлэмз.
Тэгэхээр, одоогоос 15 жил орчмын өмнөх энэ автобусны худалдан авалт ч босож ирж мэднэ. Ямартай ч иймэрхүү мэдээлэл цуглуулж авах зуурт эх сурвалжуудын хэлсэн нэг айхтар үгийг дамжуулъя. “...Хотын иргэд 2008 оноос хойш ганц ч шинэ автобус унаагүй” гэсэн шүү. Мөн ч олон утга, үйлдэл агуулсан үг дээ, энэ. 
Гэхдээ цаашид “...Нийтийн тээврийн парк шинэчлэл” гэдгийг арай өөрөөр явуулах юм байна. Автобусыг ямар нэг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс нь шууд худалдаж авахаар болжээ. Цаашдаа зуучлагч гэж байхгүй гэсэн үг. Арав гаруй жил ийм аргаар мөнгө ологсод өнөөдөр хуулийнханд ээрэгдээд, байцаагдаад эхэлсэн. Тэгэхээр, хотын иргэд бид ирэх хавраас шинэ автобус “унах” бололтой.  2008 оноос хойш анх удаа шүү дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 207 (7192)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

17 цаг 30 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

17 цаг 30 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

17 цаг 30 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

17 цаг 30 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

17 цаг 30 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

17 цаг 30 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

17 цаг 30 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

17 цаг 30 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

17 цаг 30 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

17 цаг 30 мин