Ц.Нямдорж: Олонхиороо гурван удаа оруулж ирээд хүчээр баталж байхад юм яриад нэмэргүй гэдгийг би мэдэрч л байна

2023-10-18
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ. 
УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 7-ны өдрийн үдээс хойшх хуралдаан  14 цаг 35 минутад эхлэв.

 

УИХ-ын дарга З.Энхболд: 
-41 гишүүн хүрэлцэн ирж, 55.3 хувийн ирцтэйгээр 2015 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаан эхэлж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Хуулийн төслийн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү танилцуулна. 


УИХ-ын гишүүн Б.Наранхүү: 
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Х.Болорчулууны гаргасан төслийн 4.1.7. “Авлигын эсрэг хууль” гэсэн заалтыг хасах санал олонхийн дэмжлэг авсан тул энэ заалттай холбоотой төслийн 2.1 дэх хэсгийн “Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахаар” гэснийг, 5.2 дахь хэсгийн “мэдүүлэг, холбогдох байгууллагад шинээр гаргаж өгсөн хөрөнгө, орлогын” гэснийг, мөн хэсгийн “хөрөнгө, орлогын” гэснийг, 6.2 дахь хэсгийн “болон хөрөнгө, орлогын мэдүүлэг” гэснийг тус тус хасаж, төслийн эцсийн хувилбарт тусгасан. Хуулийн төслийг баталж өгөхийг хүсье. 


УИХ-ын дарга З.Энхболд: 
-Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд байна уу. Ц.Нямдорж гишүүнээр асуулт тасалъя. Р.Гончигдорж гишүүн асууя. 


УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: 
-Х.Болорчулуун үүнийг авлигыг та нар нуун дарагдуулах гэж байна, авлигачдаа дэмжиж байна гээд хассан. Тэрийг хассанаар энэ өөрчлөгдөхгүй. 5.2 хасагдсан ч Байнгын хороогоор 5.5-ыг бас хасахаар санал оруулж дэмжүүлсэн байгаа юм. Одоо 5.5-ын дагуу энэ хуулийн 3.1-д заасан хугацаанаас хойш ХОМ авахдаа энэ хуулийн 5.2-т заасны дагуу шинээр мэдүүлсэн ХОМ-ийг үндэслэн хянана. Тэнд байсан ХОМ-ээс зөрж шинээр бүртгүүлсэн байхад өмнөхийг нь хянахгүй. Ингээд зохицуулахаар тэр 4.1.7 угаасаа хэрэггүй. Авлигатай тэмцэх тухай хууль дээр хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн гэдгээр албан тушаалаас нь чөлөөлөх, захиргааны болон бусад арга хэмжээ ерөөсөө авагдахгүй гэдгийг 5.5 өөрөө хэлсэн. Тийм учраас Төсвийн байнгын хороо 4.1.7-г хассан чигээрээ бусдыг нь хэвээр оруулж ирэх ёстой. Тэгэх юм бол яг бидний бодож хэмжээнд асуудал үлдэх юм. 


УИХ-ын дарга З.Энхболд: 
-Б.Болор гишүүн хариулна. Байнгын хороон дээр юу болсон юм? 


Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор: 
-Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар асуудал нэлээн яригдаж, бас маргаан дагуулсан. Тэгээд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны гаргасан 4 дүгээр зүйлийн 4.1.7 Авлигын эсрэг хууль гэсэн заалтыг хасах санал олонхийн дэмжлэг авсан тул энэ өөрчлөлтүүд орж ирсэн юм.  Тэр 5.5 гэдэг нь ХОМ-эй холбогдолтой заалт байсан л даа. Тэгээд Авлигын эсрэг хууль гэсэн заалт нь олонхийн дэмжлэг авсан учраас чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу энэ хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэлээр 5.5 дахь хэсгийг хасах саналыг Байнгын хороонд оруулж ирээд гишүүдийн дэмжлэг авсан. Тэгээд гишүүд Р.Гончигдорж гишүүний хэлснээр саналаа өгнө биз дээ. 


УИХ-ын дарга З.Энхболд: 
-Хэлэлцэгдээгүй заалт биш л дээ. Би өчигдөр Х.Болорчулуун гишүүнийг санал гаргахад нь Авлигын эсрэг хуулийн зөвхөн 4.1.7-г хасъя гээгүй. Ерөөсөө ХОМ-ээ шинэчлэхийг ил тод байдалд хамруулахгүй л гэж санал хураалгасан гэж ойлгосон шүү дээ. Тэр дагуу Байнгын хороо ийм үг байгаа бүх газрыг хассан. Дээр нь 5.5-ыг хасахаас өөр аргагүй боллоо шүү дээ. Ерөөсөө төрийн албан хаагчид ХОМ-тээ шинээр юм бичээд байдаг. Тэрийг нь өршөөх гэж байгаа бол эсэргүүцсэн шүү дээ. Тэрийг нь би зөв гэж үзэж байгаа шүү дээ. Байнгын хороо ч гэсэн зөв ойлгосон байна. Ц.Нямдорж гишүүн. 


УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:  
-Энэ хууль хэрэгжүүлэхэд анхнаасаа л ажлын хэсгийн тайлбар буруу явагдаад байгаа юм даа. Үүнийгээ ер нь ажлын хэсэг дээрээ, Байнгын хороон дээрээ зөв ойлгосон юм болов уу даа. Өчигдөр энэ Ил тод байдлын хууль, Эрүүгийн хуульд ямар ч хамааралгүй, падлийгүй хууль гэдэг тайлбар хийгдсэн дээ. Энэ баталж байгаа хуулийн чинь 6.3-д энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр гэл үү. Биш. Худлаа хэлж байна. Энэ биш юм байна. 6.1 юм байна. Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр нь дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэхийг, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэсэн заалтууд байгаа шүү. Үүнийгээ ойлгож баталж байна гэж би бодож байна. Өөр надад хэлэх юм алга. 


УИХ-ын дарга З.Энхболд: 
-Х.Болорчулуун гишүүн үг хэлэх юм уу, тайлбар хэлэх юм уу? Хэл хэл. Өчигдөр ямар агуулгаар санал гаргасан юм. Дэмжихийг чинь юу гэж ойлгосон юм. 


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 
-Ц.Нямдорж гишүүний тэр 6.1-д хариуцлагаас эрүүгийн хэрэг үүсэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэсэн зүйл заалт байгаа тохиолдолд 4.1.7-г авсан ч хэрэггүй гэж байна. Тийм биш ээ. Тэгэхээр энэ бол зөв зүйтэй.


УИХ-ын дарга З.Энхболд:  
-Би бол тэгж ойлгосон. ХОМ мэдүүлдэг 40 мянган хүнд энэ хууль хамаагүй л гэж би ойлгосон. Тийм учраас бүх Авлигын эсрэг хууль гэдэг үгийг л авна шүү дээ. Ц.Нямдорж гишүүн юу нь болохгүй байна. За тайлбараа хэл. 


УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 
-Наад Авлигын эсрэг хууль гэдэг хуулийг авч хаясан ч 6.1-ээрээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө. Яагаад вэ гэхээр энэ Авлигын эсрэг хуулиар биш Эрүүгийн хуулиар хүн шийтгүүлдэг юм. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гээд хавтгайруулаад ойлгомжтой биччихсэн учраас Авлигын эсрэг хуулийн заалт энд байсан, эс байсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө шүү. Үүнийгээ ойлгож хэрэглээрэй. Би энэ дээр буруу зөв гэж хэлэхгүй байна. Олонхиороо ингээд гурван удаа оруулж ирээд хүчээр баталж байгаа хууль дээр одоо юм яриад нэмэргүй гэдгийг би мэдэрч л байна л даа. Гарсны дараа Х.Тэмүүжин бид хоёрын хэн нь ч юу ч гэж хэлсэн падгүй. Хуулийнхан энэ 6.1-ээр чинь чөлөөлнө. Яагаад вэ гэхээр эрүүгийн хариуцлага болон бусад хариуцлагад татахыг хориглоно гээд заачихсан байна шүү дээ. Эрүүгийн хариуцлага гэдэг чинь бүх төрлийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн үг. Хэрэгт татаж болохгүй гэсэн үг. Гүйцэтгэх ажил явуулж болохгүй гэсэн үг. Хатуу хориглосон заалтыг 6.1-ээрээ хийж байна шүү. Үүнийгээ ойлгож юмаа батлаарай гэдгийг би хэлэх гэж байна. Одоо тэр Авлигын эсрэг хууль дээр маргаад байж хэрэггүй. Х.Болорчулуун гишүүн ээ. 6.1-ээр чинь бүх юм ингээд дууссан. 


УИХ-ын дарга З.Энхболд: 
-За саналаа хураая. Ямар ч байсан ХОМ мэдүүлдэг 40 мянган хүнд энэ хууль хамаагүй. Төсвийн байнгын хорооны дэмжсэн санал байна. Төслийн 5.5 дахь хэсгийг хасах санал гаргасан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун. Байнгын хороо дэмжсэн байна. Дэмжье гэдгээр санал хураая. Санал хураалтад 52 гишүүн оролцож, 32 гишүүн зөвшөөрч, 61.5 хувийн саналаар дэмжлээ. Өөр санал хураалт байхгүй юу. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууслаа. Одоо хуулиа бүхэлд нь батлах санал хураалт явуулъя. 
Байнгын хорооны саналаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэсэн санал хураая. Санал хураалтад 50 гишүүн оролцож, 40 гишүүн зөвшөөрч, 80.0 хувийн саналаар хууль бүхэлдээ батлагдлаа. Гишүүд, ажлын хэсэгт баярлалаа. Өнөөдрийн хуралдаан дууслаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 207 (7192)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

17 цаг 27 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

17 цаг 27 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

17 цаг 27 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

17 цаг 27 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

17 цаг 27 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

17 цаг 27 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

17 цаг 27 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

17 цаг 27 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

17 цаг 27 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

17 цаг 27 мин