Д.Амарбаясгалан: Ураны төслөөс эдийн засгийн өндөр ашгийг хүртэх ёстой

2023-10-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

МАН-ын бүлэг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулахыг дэмжиж, ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг томилсон. Тэгвэл ажлын хэсгийн ахлагч өчигдөр урантай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-“Орона” группийн төлөөлөл маш хатуу байр суурьтай шахалт үзүүлсэн нөхцөл байдалд ажиллалаа. Нэгдүгээрт, нийт орлогоос өсөн нэмэгдэх АМНАТ-ыг авдаг болно гэдэг байр суурийг Монгол Улсын талаас хатуу байр суурь илэрхийлсэн. Хоёрдугаарт, дэлхийн зах зээлд мөрдөгдөж буй ураны үнээс хамаараад 11-19 хувийн АМНАТ-ыг авдаг болох шаардлагыг тавьсан. Ураны төслийг монголчууд анх удаа хэрэгжүүлэх гэж байна. Энэ төслөөс эдийн засгийн өндөр ашгийг хүртэх ёстой. Өндөр гэдэг нь Үндсэн хуулийн 6.2-ийг үндэслээд үр ашиг нь дийлэнх нь Монголын талд ногдох ёстой гэсэн зарчимтай. Ямар ч нөхцөлд ураны үнэ ханш өөрчлөгдөхөд нийт өгөөжийн 50+1, түүнээс дээш хувийг Монголын тал хүртэх зарчмыг баримталсан. Түүнчлэн ураны төслийн гэрээг энэ ондоо багтаан үзэглэх зорилт тавьсан бөгөөд ирэх 2024 оны нэг, хоёрдугаар улирлаас эхлэн үйл ажиллагааг эхлүүлэхээр тооцож байна”  гэлээ. Мөн тэрбээр “Монгол Улсад ашигтай байх вэ гэдэг судалгаа хийхэд бид 34 хувиа эзэмшээд хөрөнгө оруулалт хийх үүргээ хүлээгээд явсан тохиолдолд энэ төсөл хэрэгжих хугацаанд Засгийн газрын чөлөөт мөнгөн эргэлт явагдах талаас нь судлаад үзэхэд муугаар бодоход буюу төсөл ашиг багатай байвал нийт дүнгээр 2.5 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгалыг бий болгох юм байна. Үүнийгээ дагасан ногдол ашиг хүртэх асуудал хөндөгдөнө. Хамгийн сайндаа буюу ураны үнэ нэмэгдсэн нөхцөл байдалд 3.8 тэрбум ам.долларын эргэлттэй байх тооцоог урьдчилсан байдлаар хийсэн. Тэгвэл, ураны салбараас зөвхөн АМНАТ тооцож төлбөр авъя. Мөн дээрээс нь өнөөдөр мөрдөгдөж буй Татварын тухай хуулийн хэрэгжилтийн дагуу бүх төрлийн татварыг авбал ямар үр өгөөжтэй байх талаас нь судаллаа. АМНАТ аваад, татвар авахад ерөнхий дүнгээр 3.5 тэрбум ам.долларын орлогыг төсөл хэрэгжих хугацаанд олох боломжтой. Өнөөгийн үнэ цэнээр тооцоод үзэхэд АМНАТ-ыг тооцож авах нь чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд ажлын хэсэг дээр 34 хувиас бүрэн татгалзаж, таван хувийн АМНАТ-аар орлуулж авдаг болох сонголтыг хийсэн. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ач холбогдол бүхий ордоос таван хувийн АМНАТ авах суурь нөхцөл бий. Ингээд тооцвол нийт 10 хувийн АМНАТ-ыг тогтмол авах нөхцлөө бүрдүүллээ” гэв.  

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 206 (7191)

 

baigaliin nuhun sergeeltee zaawal zohih yosoor ni hiilgeerei
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Алтанхуяг: Гурилын үнийн асуудлыг Засгийн газар шийдэх боломжтой

Н.Алтанхуяг: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн

8 цаг 16 мин
"Онтрэ" компанийн асуудалд бид хуулиа л баримтална"

Н.Учрал: "Онтрэ" компанийн асуудалд бид хуулиа л баримтална

8 цаг 49 мин
Н.Учрал: Уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

Н.Учрал: Уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

8 цаг 54 мин
Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталлаа

Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталла

9 цаг 19 мин
Тэнгэрийн татах хүч

Машин, техник сонирхдоггүй, төрөл бүрийн машин, галт тэрэг, онгоц зэргээр тоглож өсөөгүй эрэгтэй хүүхэд бараг л байхгүй байх.

16 цаг 21 мин
Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

Монголын улс төр яг л гадаах тэнгэр шиг хуйсгануур байна. Угаасаа, өдийд ингэдэг л дээ. Тэр

16 цаг 21 мин
Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Оршоосон шарил бүрийн дэргэд ургах үхэшгүй мөнхийн бэлгэдэл гацуур тэргүүтэ

16 цаг 21 мин
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Өчигдөр 09 цаг 54 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Өчигдөр 08 цаг 36 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Алтанхуяг: Гурилын үнийн асуудлыг Засгийн газар шийдэх боломжтой

Н.Алтанхуяг: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн

8 цаг 16 мин